“Оскар”-ын наадмын үеэр болсон дуулиант явдлууд

“Оскар”-ын шагнал гардуулах ёслол нь кино ертөнцийн хамгийн томоохон наадмуудын нэг билээ. Уг үйл ажиллагааг зохион байгуулахад 44 сая доллар зарцуулж, 225 орны 3300 орчим зочдыг урьдаг. Хэдийгээр хамгаалалтын өндөр зэрэглэлтэй, бүгд дор бүрнээ хичээнгүйлэн бэлддэг ч хэний ч төсөөлөөгүй, санаандгүй явдал тохиолдох нь бий.  Ингээд “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр болж байсан хөгжилтэй үйл явдлуудыг сонирхоцгооё.

“Оскар”-ын наадмын үеэр болсон дуулиант явдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ноён өмгөөлөгч – Марлон Брандо (Marlon Brando)

45 дахь “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр Марлон Брандо “The Godfather” киноны дүрээр “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн юм. Харин тэрбээр кино наадамд оролцохоос татгалзсан бөгөөд түүний оронд үл таних нэгэн эмэгтэй гарч иржээ. Брандо тэр үйлдлээ кино ертөнц дахь Индианчуудын эрхийг хамгаалах зорилготой хийсэн гэжээ.

Ноён өмгөөлөгч – Марлон Брандо (Marlon Brando)

2 Азтай бүсгүй- Барбра Стрейзанд (Barbra Streisand)

“Оскар”-ын дүрэм ёсоор нэг шагнал нэг л хүнд олгогдох ёстой байдаг. Харин 1969 онд онцгой тохиолдол болж “Шилдэг эмэгтэй дүр” шагналыг хоёр хүнд өгч байжээ. Учир нь тэдний саналын тоо тэнцсэн юм. Ингээд “Шилдэг эмэгтэй дүр” шагналыг Кэтрин Хэпберн (Katharine Hepburn) “ The Lion in Winter” киноныхоо дүрээр, Барбра Стрейзанд “Funny Girl” киноны Фанни-гийн дүрээр авсан. Кэтрин уг наадамд ирээгүй учир Барбра ганцаараа уг шагналыг хүртжээ.

Азтай бүсгүй- Барбра Стрейзанд  (Barbra Streisand)

3 Нүцгэн залуу

1974 онд Британийн жүжигчин  Дэвид Нивен “Оскар”-ын номинацуудыг зарлах үеэр нэгэн залуу нүцгэн гарч иржээ. Хожим нь түүнийг гэрэл зурагчин, ижил хүйстний холбооны төлөөлөгч Роберт Опель болохыг мэдсэн юм. Ийнхүү нүцгэн тайзан дээр гарсныхаа ачаар түүнийг дэлхий даяар таних болжээ.

Нүцгэн залуу

4 Галзуу – Ричард Гир (Richard Gere)

Хэдийгээр Ричард Гир ялагчийг зарлах ёстой байсан ч тайзан дээр гарч ирмэгцээ Төвдийг эзэгнэсэн Хятадын улс төрийн талаар ярьж эхэлсэн юм. Энэ алхмаас нь болж түүнийг 1993 оноос хойш 20 жилийн турш "Оскар"-ын кино наадамд оролцох эрхийг нь хасжээ.

Галзуу – Ричард Гир  (Richard Gere)

5 Талархал илэрхийлэгч –Эдриен Броуди (Adrien Brody)

Эдриен Броуди нь “The Pianist” кинонд тоглосныхоо дараа 2003 онд "Оскар"-ын шагнал хүртжээ. Тэрбээр маш их баярлаж, түүнд шагнал гардуулж өгсөн Хэлли Берри-г тайзан дээр үнссэн юм.  Түүнээс хойш Хэлли кино наадамд ховорхон үзэгдэх болсон юм.

Талархал илэрхийлэгч –Эдриен Броуди (Adrien Brody)

6 Азгүй хөтлөгчид - Жеймс Франко (James Franco) болон Энн Хэтэуэй (Anne Hathaway)

Жеймс Франко болон Энн Хэтэуэй нар "Оскар"-ын наадмын хөтлөгч хийж байхдаа зохисгүй хошигнол ярьж, байж боломгүй алдаа гаргасан юм. Хожим нь шүүмжлэгчид тэднийг “Оскар” наадмын хамгийн азгүй хөтлөгчдөөр шалгаруулжээ.

Азгүй хөтлөгчид - Жеймс Франко  (James Franco) болон Энн Хэтэуэй (Anne Hathaway)

7 Загвар үзүүлэгч – Анжелина Жоли (Angelina Jolie)

2012 онд Анжелина Жоли "Оскар"-ын наадамд зориулж "Versace" брендийн хар даашинзыг сонгон өмсжээ. Тэрбээр өөрийн даашинзыг гайхуулахын тулд улаан хивсэн дээр төдийгүй тайзан дээр бараг л загвар үзүүлж, баруун хөлөө байнга ил гаргаж зогсож байжээ. Тухайн үед түүний хөл олны доог тохуу болж, Твиттерт энэ талаар жиргэх болжээ.

Загвар үзүүлэгч – Анжелина Жоли  (Angelina Jolie)

8 Биеэ буруу авч явагсад – Саша Барон Коэн (Sacha Baron Cohen)

Жүжигчин, продюсер  Саша Барон Коэн 2012 онд улаан хивсний ёслолд "The Dictator"  киноны Хаффаз Аладин-ы дүрээр хувцаслан очсон байна. Түүний гарт үнс байсан бөгөөд хөтлөгч Райан Сикрес түүнээс ярилцлага авч байх үед Ким Чен Ы-ийн хуурамч үнсийг хөтлөгчийн хувцсан дээр асгасан аж.

Биеэ буруу авч явагсад – Саша Барон Коэн (Sacha Baron Cohen)

9 Уналтын мисс – Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)

“Оскар”-ын ялагч Женнифер Лоуренс 2012 онд “Silver Linings Playbook” киноныхоо дүрээр шагнал авах гэж байх үедээ хормойндоо тээглэж шатан дээр унаж байжээ. Харин жилийн дараа дахин улаан хивсэн дээр бүдэрч азаар хамгаалагч нь түүнийг барьж авсан юм.

Уналтын мисс – Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)

10 Гэрийн эзэгтэй – Эллен Деженерес ( Ellen DeGeneres)

86 дахь “Оскар”-ын наадмын хөтлөгчөөр Эллен Деженерес уригджээ. Тэрбээр үзэгчдийг хөгжилтэй байлгаад зогсохгүй пицца-гаар дайлсан юм. Дараа нь Эллен цайны мөнгө босгоё хэмээн зарласан гэдэг.

Гэрийн эзэгтэй – Эллен Деженерес ( Ellen DeGeneres)

11 Азгүй үнсэлт – Жон Траволта (John Travolta)

“Оскар-ын наадмын үеэр Николь Кидман болон Кит Урбан нарын халуухан үнсэлт, Анжелина Жоли-гийн Жеймс Хейвен-ийг үнссэн үнсэлт гэх мэт олон үнсэлтийг харах боломжтой. Гэхдээ хамгийн хөгжилтэй бас азгүй үнсэлт нь Жон Траволт-ын үнсэлт байжээ. 2015 оны кино наадмын үеэр тэрбээр зураг авахуулах гэж зогсож байсан Скарлетт Йоханссон дээр гүйж очиж үнссэн бөгөөд энэ нь цахим хуудсаар маш эрчимтэй тархсан юм.

Азгүй үнсэлт – Жон Траволта  (John Travolta)

12 Мартамхай – Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

Леонардо Ди Каприо болон "Оскар"-ын талаар бүх л хүмүүс ярьдаг байсан. Тэрбээр энэхүү шагналыг авахын тулд маш их хичээж, удаан хүлээсэн бөгөөд 2016 онд түүний мөрөөдөл биелж “The Revenant” киногоороо шагнал хүртсэн юм. Гэвч тэрбээр шагналаа нэгэн ресторанд мартаж, шагналыг өгөхийн тулд рестораны ажилтан араас нь гүйн гарч байжээ.

Мартамхай – Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

13 Шилдэг алдаа – Кино наадмын зохион байгуулагчид

2017 онд “Шилдэг кино” зарлах үед санаандгүйгээр дугтуй солигдож байжээ. Улмаар “La La Land” киног ялагч болсон гэж зарласан аж. Дараа нь зохион байгуулагчид алдаагаа засаж,  "Moonlight" киног шилдэг киногоор шалгаруулжээ.

Шилдэг алдаа – Кино наадмын зохион байгуулагчид

14 Шилдэг даашинз – Билли Портер (Billy Porter)

2019 оны кино наадмын үеэр Америкийн жүжигчин Билли Портер  өөрийн хувцаслалтаараа олныг алмайруулсан юм. Тэрбээр улаан хивсний ёслолын үеэр дэрвэгэр даашинзтай ирсэн аж. Уг даашинзны загвар зохион бүтээгч нь Америкийн “Podium” шоуны ялагч Кристиан Сириано юм.

Шилдэг даашинз – Билли Портер  (Billy Porter)

15

Үзэгчид хамгийн шилдэг хувцаслалт шагналыг аль хэдийн Билли хүртсэн учир тарж болно хэмээн хошигножээ. Үүнээс гадна түүнийг “The Little Mermaid” хүүхэлдэйн киноны Урсула-тай хүртэл харьцуулсан байна.

16 Хамгийн шилдэг ялагчийг зарлах мөч - Сэмюэл Лерой Жексон (Samuel L. Jackson).

91-р Оскарын наадмын үеэр “Хамгийн шилдэг найруулгатай” киног зарлахын өмнө Сэмюэл Лерой Жексон өөрийн найз Спайк Ли-гээр тоглохоор шийджээ. Ли “Никс” сагсан бөмбөгийн багийн дэмжигч бөгөөд Сэмюэл тайзан дээрээс: “Спайк чиний сууж байгаа чинь сайн хэрэг. 18 удаагийн ялагдлын дараа эцэст нь “Никс” хожлоо. Дахин давтан хэлье. "Никс" өнөөдөр Сан-Антонио-г хожлоо" гэжээ.

Үүний дараа тэрбээр Спайк Ли-д “BlacKkKlansman” киногоор нь Оскарын шагналыг гардуулан өгсөн юм.

Хамгийн шилдэг ялагчийг зарлах мөч - Сэмюэл Лерой Жексон (Samuel L. Jackson).

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()