Дараа нь эвгүй байдалд орохгүйн тулд...

2013-12-22, 19:05
18,290
Өнгөрч буй он таны хувьд нэг л бүтээмж муутай сэтгэл хангалуун бус мэт санагдаж байна уу? Үүнээс болоод шинэ жилийн үдэш хэн нэгэнд гомдсон бол түүнийгээ илэрхийлж, бүхнийг шинээр эхлэхээр төлөвлөдөг. Гэхдээ л энэ бүх зүйлийг албан байгууллагынхаа үдэшлэг дээр гаргаж болохгүйг танд анхааруулъя.
Дараа нь эвгүй байдалд орохгүйн тулд...

АНУ-ын Battalia Winston компанийн хийсэн судалгаанаас харахад албан байгууллагууд жил ирэх бүр баяр ёслолыг согтууруулах ундаагүйгээр хийдэг болсон байна. Тус компани 25 жилийн турш судалгаа хийж байгаа бөгөөд 2000 онд албан байгууллагуудын 90% нь согтууруулах ундаа хэрэглэж байсан бол 2012 оны байдлаар 79% болтлоо бууржээ. Энэ жил тоон үзүүлэлт дахиад 7%-иар буурсан байна.

1. Битгий буланд шигдэж суугаарай
Зөвхөн өөрийн хамт олны дунд битгий суу. Харин ч боломжийг ашиглаж бусад хэлтсийнхэнтэйгээ ч гэсэн танилцаад аваарай.

www.caak.mn

2. Бүү хожигд
Ер нь л ямарваа нэгэн зүйлд очихдоо хожигдохгүй байх нь нэн чухал гэдгийг санаарай.

www.caak.mn

3. Хэтрүүлж бүү уугаарай
Ганц хоёр хундагыг бол ууж болох л юм. Гэхдээ битгий хэтрүүлээрэй. Хэтрүүлсэн тохиолдолд таны согтуудаа тарьсан паянг нэг хэсэгтээ л ярих болно шүү дээ.

www.caak.mn

4. Даргаа бүү шүүмжил
Үдэшлэг дээр даргаа шүүмжлэх нь хамгийн буруу зүйл. Хэлэх юм байвал дараа нь хэлэх боломж олдох биз.

www.caak.mn

5. Тоглоом тоотой нь дээр
Хэдийгээр үдэшлэг тань хөгжилтэй байсан ч шашин шүтлэг, үндэс угсаагаар нь наргихыг тэвчих нь зүйтэй.

www.caak.mn

6. Сээтэн бүү хая
Хэдийгээр сээтэн хаяхад хамгийн тохиромжтой газар үдэшлэг мэт санагдавч дараа нь энэ бүхэн эргээд буруугаар эргэх болно.

www.caak.mn

7. Даргынхаа оронд байсан бол
Бусдад, "Хэрвээ би даргынхаа оронд байсан бол..." -гэж өөрийн үзэл бодлыг бүү илэрхийлээрэй.

www.caak.mn

8. Сэтгэл хөдлөлөө бүү ил гарга
Тухайн өнгөрч буй жил хүн бүрийн хувьд өөр өөрийн онцлогтой байсан учир өөрийн сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөлийг бүү ил гарга.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()