Дундад зууны үед Ойрх Дорнодыг түйвээж байсан "Ассасин"-чууд гэж хэн бэ?

Ассасин бол  Дорнын дайчид төдийгүй хөрш улсуудын эзэн хаадад айдас төрүүлдэг хүмүүс байсан. Тэд аймшиггүй зоригтой ялагдашгүй дайчид юм. Ассасин-ы хатуу дэг жаяг, сахилга бат, дуулгавартай байдлыг “Уулын хаан-“ хэмээх Хасан Ибн Саба бий болгожээ. Өчүүхэн төдий л дуулгаваргүй байвал дайчид шууд үхэлтэй нүүр тулдаг байв. Гэхдээ Ассасин-ы эгнээнд багтахыг хүсэгчид их байсан ба тэднийг маш хэцүү, харгис  сорилтуудаар шалгадаг байжээ.

Дундад зууны үед Ойрх Дорнодыг түйвээж байсан "Ассасин"-чууд гэж хэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ибн Сабба-ын Утопи хот

Ассасин нь XI зууны наяад онд Перс-эд бий болжээ. Хасан Ибн Сабба лалын "Шийт"-ийн урсгалыг шүтэж Персийн баруун хэсэгт өөрийгөө олон дагагчдаар хүрээлүүлж байжээ. Тэрбээр бусдад "Имам"-ын номлолыг сонсож, дуулгавартай дагасан хүмүүс диваажинд очдог гэж итгүүлдэг байсан.

Ибн Сабба бурханд итгэж оюун ухааны  хүчээр диваажинд очих боломжгүй бөгөөд удирдагчдаа дуулгавартай захирагдаж сургаалийг нь үг дуугүй дагах нь үхлийн дараа диваажинд очих ганц зам гэж үздэг байжээ. Үүнд эгэл жирийн иргэдээс эхлээд нэр хүндтэй хүмүүс ч итгэж байлаа. Ийм ч болохоор Хасан Ибн Сабба-д олон хүн элссэн.

1090 онд "Хашшашин"-ууд буюу "Ассасин"-ууд Европыг чиглэж Аламут цайзыг эзлэн Низарат дахь Ибн Сабба-ын харш болгожээ. Низарат-ын нийслэлд амьдрагсад бүгд ижил төвшнийх байсан учир баян, ядуу гэж хуваагддаггүй байжээ.

Ибн Сабба энэхүү амьдралын хэв маягийг хэмнэлттэй, зөв хэмээн сурталчилж тансаг хувцас өмсөх, ан агнах, наргих цэнгэхийг хориглодог байсан. Тэрбээр дүрэм зөрчсөн хэнийг ч болов хатуу шийтгэдэг байжээ. Цуу яриагаар бол Ибн Сабба дүрэм зөрчсөн өөрийнхөө хүүг ч өршөөдөггүй байсан гэдэг. Ер нь өөрийнхөө дагагчдыг өөртөө үнэнч, захирагддаг болгож хүмүүжүүлдэг байж.

Ибн Сабба-ын Утопи хот

2 Ассасин-д хэрхэн хүмүүсийг элсүүлдэг байсан бэ?

Хасан Ибн Сабба бусдыг бүрэн захирахын тулд төрөл бүрийн арга заль хэрэглэдэг байжээ. Ассасин-уудын хувьд тэрбээр нүгэлт дэлхий дээрх Аллах-ын жинхэнэ үр хүүхэд байсан юм. Тэдний эгнээнд тусгай шалгууруудыг давж ордог байжээ. 200 хүнээс 10 гаран нь л тэнцдэг байсан. Элсэхийг хүссэн хүмүүсийн тэвчээрийг шалгаж Аламут цайзын хаалганы гадна хэд хоног суулгадаг байж. Давж чадвал хоёрдугаар шатанд орж өдөр шөнөгүй хоолгүй байж, зодуур даах ёстой. Гуравдугаар шатны шалгуур нь хар тамхинд мансуурч унтаагаараа “Диваажингийн цэцэрлэгт” очих ёстой. Энэ диваажин нь  мэдээж жинхэнэ биш хүний гараар хийгдсэн. Тэрхүү диваажинд Гуриас хэмээх үзэсгэлэнт бүсгүйчүүд, амттан дарс бүгд байсан ба шалгуурт орогсод үнэхээр диваажинд ирлээ хэмээн итгэдэг байжээ.

Шалгуур дуусаж дайчид диваажингаас эргэн ирэхэд тэдэнд бодит амьдрал ямар ч баяр баясгалангүй санагддаг байсан бөгөөд Ибн Сабба-ын бүхий л тушаалыг дагаж жинхэнэ алуурчин, дайчин, тагнуул болж хүмүүжихээс өөр аргагүйд хүрдэг байв. Тэднийг бүх дайснаа алж чадвал ахин диваажинд очно гэж итгүүлдэг байжээ.

Ассасин-д хэрхэн хүмүүсийг элсүүлдэг байсан бэ?

3 Дундад зууны үеийн тусгай хүчин

Ассасинууд-ын бие бялдарт онцгой анхаардаг байжээ. Тэд тулааны урлагийн олон төрлөөр тулалддаг байснаас гадна бүхий л зэвсгийг чадамгай ашигладаг байжээ. Мөн маш олон цаг дасгал сургуулилт хийдэг байснаас гадна өнгөлөн далдлах, жүжигчний урлагт суралцдаг байсан.

Ассасин-ы дайчин бүр тодорхой нэг газар нутагт ажиллахаар бэлтгэгддэг. Үүний тулд тухайн нутгийн хэл, соёл, зан заншил, түүх гээд сурах ёстой бүхнээ сурдаг байжээ.  Гэхдээ тэр бүхний гол зорилго нь Хассан Ибн Сабба-д таалагдаагүй хүний алж устгах л байсан. Даалгавраа биелүүлж чадаагүй хүн өршөөлгүй байсан тул өөрөө өөрийгөө хөнөөж шийтгэдэг байв. Тэр хүн хор уух юм уу, судсаа ханаа ёстой. Тагнуулууд янз бүрийн улс, нийгмийн  төрөл бүрийн давхаргад ажилладаг байсан.

“Дундад зууны тусгай хүчнийхэн” Низарит-уудын дайснуудын талаар мэдээлэл цуглуулахаас гадна бусад хүмүүсийг элсүүлдэг байсан. 

Ертөнцийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст тэнгэр чамайг таалж байна, түүний тушаал зааврыг дагах юм бол жаргана хэмээн итгүүлж “Уулын хаан”-д хүргэж өгдөг байжээ.

Ассасин-ы алуурчдын нарийн шат дараалсан бүтэц удирдлагатай байсан. Хамгийн доод шатанд Фидаин-ууд буюу цаазын ял гүйцэтгэгч дайчид. Тусгай даалгаврын дараа Фидаин амьд үлдвэл зэрэг зиндаа ахиж Рафик буюу ахлах дайчин болно. Дараагийн шат нь номлогчид буюу зөвхөн “Уулын хаан”-д захирагдагчид юм.Ассасин-ууд гэж хэн байсан талаарх мэдээллүүд бараг байдаггүй.  Тэд өөрсдийгөө маш их нууцалдаг байснаас гадна тэдний тухай худал хуурмаг мэдээлэл маш их байдаг. 

1256 онд Меймундиз, Аламут гэсэн хоёр цайз эзлэгдэж  хамгийн сүүлийн “Уулын хаан” болох Рук ад-Дин Хуршах-ыг хөнөөснөөр Низарит-Исламын улсын төгсгөл ирсэн юм. Гэхдээ ассасин-ы үйл хэрэг үргэлжилсээр л байгаа гэдэг. Ад-Дин Хуршах-ын шууд угсааны хүн 1957 онд Исламуудын тэргүүн байсан юм.

Дундад зууны үеийн тусгай хүчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()