“CAAK PODCAST #03”-ын онцлох ишлэлүүд!

"Caak Podcast"-ын гурав дахь дугаарын зочноор Унгар улсад магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй Б.Амарсанаа, 11 дүгээр ангийн сурагч С.Ану-Үжин, хөтлөгчөөр Саак.мн сайтын редактор Б.Ариунтунгалаг, Ч.Төгөлдөр нар оролцож, "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох" болон "Гадаадад суралцахыг хүсэж буй залуус юун дээр анхаарах тухай" сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд бид та бүхэндээ тэдний хэлсэн онцлох үгсийг хүргэж байна.

“CAAK PODCAST #03”-ын онцлох ишлэлүүд!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД:

  • Төгсөх ангийн сурагчдын 60-70 хувь нь мэргэжлээ сонгоогүй байдаг.
  • Хүсээгүй мэргэжлээрээ их сургуульд сурчхаад, өөр мэргэжлээр дахин 4 жил сурдаг хүмүүс бий. Энэ бол харамсалтай.
  • Их дээд сургууль буруу мэргэжлээрээ элсэж орвол алдаагаа засах боломж ердөө нэгдүгээр курсэд л олддог.
  • Түгээмэл биш мэргэжил сонгосон хүүхэд тэр мэргэжилдээ зориулан ямар хичээл үзэхээ мэддэггүй. Улмаар буруу хичээлээр ЭЕШ өгдөг.
  • Ихэнх ээж, аав нар хүүхдээ эмч болгохыг зөвлөдөг.
  • Ахлах ангийн хүүхдүүдийн эцэг эхийг урьж, мэргэжлийнх нь сайн сайхан болон хүнд хэцүү талуудыг яриулах нь хүүхдэд мэргэжлээ сонгоход маш том тус хүргэнэ.
  • "GAP YEAR" буюу 10 жилээ төгсөөд их дээд сургууль орохгүй өнжихийг Монголчууд сөргөөр хүлээн авдаг. 
  • Хүүхдүүд бакалаврын зэргээ Монголдоо хамгаалаад магистрын зэргээ гадаадад хамгаалах нь илүү сайн талтай.
  • Гадаадад суралцахдаа санхүүгийн бололцоогоо эхэнд тавиад дараа нь мэргэжлээ сонгодог. Уг нь эсрэгээрээ байх ёстой.
  • Гадаадад л сурч байвал ямар ч мэргэжилтэй болсон хамаагүй гэж боддог.
  • Гадаадад магистраар сурахад ажлын туршлага маш чухал нөлөөтэй.

Та энэ подкастыг доорх линкээр орж сонсоорой: 

Apple Podcast ~

Soundcloud Podcast ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()