Яаж ч дасгал хийсэн гэдсээрээ турахгүй байна уу? Тэгвэл ийм учиртай...

Хүний бие нь байгалийн явцаар хорт бодисыг гадагшлуулах системтэй байдаг. Харин жил ирэх тусам бидний хэрэглэж байгаа хоол хүнс, эдлэл хэрэгсэлд агуулагдах химийн хорт бодисын хэмжээ ихэсч, үүний уршгаар бие өөрт агуулагдах хорт бодисыг гадагшлуулах явцад асуудал үүсч байна. Энэ тохиолдолд бид өөрсдөө биеэ хоргүйжүүлж, цэвэрлэх шаардлага гардаг. Харин хэрхэн биеэ цэвэрлэх тухай мэдээллийг хамтдаа сонирхоцгооё. 

Яаж ч дасгал хийсэн гэдсээрээ турахгүй байна уу? Тэгвэл ийм учиртай...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хорт бодисны төрлүүд:

Хорт бодисыг тосонд уусамтгай болон усанд уусамтгай гэж хоёр ангилдаг. Усанд уусамтгай хорт бодисууд нь бөөрөөр дамжин, биеэс угаагдан гардаг. Харин тосонд уусамтгай хорт бодис нь хүний эрүүл мэндэд томоохон асуудал үүсгэдэг байна. Энэхүү бодисыг биеэс гадагшлуулах тун ч төвөгтэй байх аж.

Тосонд уусдаг бодист: пестицид, хүнд металууд, хүнсний нэмэлт бодис, хуванцар саванд агуулагдах бодисууд зэрэг багтана. Та тосонд уусдаг бодисыг усанд уусдаг болгон хувиргаж, цаашлаад биеэс гадагшлуулах хэрэгтэй. 

Ингэхийн тулд хамгийн гол нь хоол боловсруулах процессыг сайтар судлах шаардлагатай. Хоол идэх үед, таны гэдэс хорт өөхийг нарийн гэдэс рүү шилжүүлдэг. Харин цөсний хүүдий болон элгээр дамждаг цөс нь эдгээр өөхийг зохих ёсоор эмчилж, эмульс үүсгэхэд нөлөөлдөг аж. 

Хорт бодисны төрлүүд:

2 Хүний биеийн хамгийн чухал 1.27 см

Хүний биед шингэний урсгалыг цус, тунгалгийн эд эс бүрдүүлж байдаг.

Тунгалгын эд эс нь биеэс элдэв шингэн шүүрүүлж зайлуулах сүлжээ бөгөөд нян, вирус, хор, хог хаягдал, илүүдэл шингэн, өөх тос, элдэв халдвар, мөөгөнцөр, шимэгч, эксино дааврууд, бусад өвчин үүсгэгч бодисыг биеээс гадагшлуулах, дархлаа тэтгэх, өөх тосны нийлэгжилтэд туслах үүрэгтэй. Үүнийг хүний биеийн хамгийн чухал 1.27 см гэж нэрлэх нь бий. Харин тунгалгийн тогтолцооны ачаалал ихсэж, муу өөх тос, сайн өөх тос ялгагдаж гадагшилгүй, биед үлддэг байна. 

Хүний биеийн хамгийн чухал 1.27 см

3 Тунгалгын тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, биед хорт бодис хуралдах үед илрэх шинж тэмдэг:

  • Бөөлжих
  • Хэвлий орчмоор өвдөх
  • Хөл хавагнах
  • Арьс үрэвсэж, загатнах
  • Сарын тэмдгийн үед хэт их өвдөлт мэдрэгдэх
  • Хэт мэдрэмтгий болох
  • Үе мөч хөшүүн болж өвдөх
  • Толгой өвдөх

Тунгалгын тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, биед хорт бодис хуралдах үед илрэх шинж тэмдэг:

4 Биед хорт бодисууд хуримтлагдахад юу нөлөөлдөг вэ?

Стресс болон буруу хооллолт гэх зэрэг гэдэсний булчинг цочроох олон хүчин зүйлсийн улмаас гэдэсний үйл ажиллагаа алдагддаг. Ихэнх тохиолдолд хэт их сэтгэл гутрал нь өтгөн хаталтын гол шалтгаан болдог байна. 

Хоол шингэхгүй болж, хоол боловсруулах явц алдагдах зэрэг нь стресс бухимдалтай холбоотой бөгөөд таны тайван бус байдал хоолыг боловсруулалгүй гацааж, таргалуулах сөрөг нөлөөтэй. Таны хэвлийн доод хэсгээр таргалалт эрчимтэй явагдаж, өөх хуралдах нь хорт бодисоо гадагшлуулж чадаагүйтэй холбоотой юм. Тиймээс та тухайн хэсгээрээ турах гэж төрөл бүрийн арга хэрэглэхийн оронд ердөө л биеэсээ хортой бодисуудаа гадагшлуулахад хангалттай юм. Ингэснээр таны жин буурч, хэвлийн өөхлөлт багасах аж. 

Биед хорт бодисууд хуримтлагдахад юу нөлөөлдөг вэ?

5 Биеэс хорт бодис гадагшлуулах арга:

Та биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд хоол хүнсэндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ялангуяа хүчил ихтэй хоол хүнс болох цагаан гурил, сүү, кофе, хар цай, бяслаг, мах, согтууруулах ундаа, түргэн хоол, амттан зэргээс аль болох татгалзаарай.

Мөн та биеэс хорт бодис гадагшлуулах алхмаа эхлүүлэхээс 2 хоногийн өмнө жимс, ногоог түлхүү хэрэглэж, хоол боловсруулах системийг дэмжихийг зөвлөж байна. 

Та 1-2 долоо хоногийн турш хорт бодис гадагшлуулах дэглэмийг баримталж, биеэ эрүүлжүүлэх хэрэгтэй. Энэ нь биеийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, сэтгэл зүйд нөлөөлж, стресс бухимдлыг бууруулна.

Ингээд та эхний өдрөөс ус болон ургамлын цай ууж, зөвхөн органик хоол хүнсийг хэрэглээрэй. Ингэхдээ хэт их идэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулаарай. Ингэснээр хоол боловсруулах үйл ажиллагаа, бодисын солилцоо сайжирч, биеэс хорт бодисууд гадагшлах болно. 

Биеэс хорт бодис гадагшлуулах арга:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()