Зовхины арьсыг чангалж, үрчлээ үүсэхээс сэргийлэх үр дүнтэй аргууд

Нүдний эргэн тойронд буй арьс хамгийн эмзэг, бас нимгэн байдаг учир хамгийн түрүүнд хөгширдөг. Ядаргаа, нойргүйдэл, стресс, байгал цаг уурын байдал, буруу хооллолт зэрэг нь нүдний арьсанд сөргөөр нөлөөлж, эрт үрчлээ үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Тэгвэл та зовхио дараах байдлаар арчилбал эрт үүрчлээ үүсэхээс сэргийлж чадах нь байна.

Зовхины арьсыг чангалж, үрчлээ үүсэхээс сэргийлэх үр дүнтэй аргууд

1 Цэвэрлэгээ

Нүднийхээ будгийг арилгахдаа зөөлөн угаах хэрэгтэй бөгөөд нүдээ нухаж, арьсаа татаж болохгүй. Гоо сайханчид нүдний будаг арилгах 2 давхар шингэнээр будгаар арилгахыг зөвлөж байна. Нэг давхар нь тосон, нөгөө давхар нь усан байх хэрэгтэй бөгөөд тосон давхарга нь будгийг зөөлөн арилгаж, харин ус нь чийгшүүлж, цэвэрлэж өгдөг аж. Будаг арилгагч бодис ашигласны дараа нүүрээ заавал угаах хэрэгтэй. Нүүрээ савангаар болон спирт агуулсан бодисоор угааж болохгүй. Энэ нь нүүрний арьсыг хуурайшуулж, үрэвсүүлэх магадлалтай.

Цэвэрлэгээ

2 Чийгшүүлэгч

Зовхи чийгшүүлэх хамгийн сайн зүйл бол гелэн зовхины маск юм. Энэхүү маск нь зовхийг чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, хаван арилгах, нүдний хар тойргийг арилгах  үйлчилгээтэй. Харин алттай зовхины маск нь коллаген ялгаралтыг нэмэгдүүлж, үрчлээ үүсэхээс хамгаална. Үүнээс гадна цэцгийн хандтай маск байдаг бөгөөд энэ нь арьсийг тайвшруулж, чийгшүүлэх, сэргээх үйлчилгээтэй байдаг. Энэ төрлийн маск нь зовхин дээр сайн тогтдог учир шөнө наагаад унтсан ч болно.

Бадмаарагийн нунтаг болон болгар сарнайн хандтай зовхины маск нь үхжсэн арьсыг гуужуулж, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Үүнээс гадна нөсөө толбыг багасгаж толигор болгодог байна. Сарнайн тос нь арьсыг тослог хүчил болон амин дэмээр хангаж, үрэвслийг дардаг.

Харин сувдан нунтагтай зовхины маск нь арьсыг толигор болгож, арьсны өнгө болон бүтцийг сайжруулдаг юм.

Алт болон зөгийний сүүнцэртэй маск нь арьсны коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээг үзүүлж, арьсыг хамгаалдаг байна.

Чийгшүүлэгч

3 Тэжээл

Байгалийн гаралтай тосоор зовхиндоо жин тавих нь зовхинд гайхалтай тэжээлийг өгдөг. Зовхиндоо хангалттай тэжээл өгөхийн тулд бүйлс, тоор, загас, чацаргана, наргил модны тосыг нүдэндээ түрхэж болно. Их хэмжээний тослог хүчил, амин дэм, эрдэс байдгийн ачаар зовхины жижиг үрчлээ арилаж, арьс чангарч, хуурайшилт арилдаг байна.

Хэрхэн түрхэх вэ: Хэдэн дусал тосыг цэвэрлэсэн зовхин дээрээ хурууныхаа өндгөөр зөөлөн тогших  маягаар түрхэнэ. Тосыг хамгийн дээд тал нь  30 минут байлгах бөгөөд дараа нь зөөлөн арчиж авна.

Тэжээл

4 Массаж

Зовхины массажийг өглөө, орой хийх хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлж, жижиг үрчлээг арилгана. Үүнээс гадна нүдний хаванг буулгаж, ядаргааны ул мөрийг арилгадаг юм.

Хэрхэн массаж хийх вэ: Нүдээ сайн ань. Долоовор болон дунд хурууныхаа өндгийг духныхаа голд байрлуул. Духныхаа голоос шанаа руугаа зөөлөн илж дараа нь хамар, хацар руугаа зөөлөн илээрэй. Хөдөлгөөнийг хэд хэдэн удаа давтана. Ингээд дараа нь нүднийхээ дотор талаас гадна тал руу зөөлөн тогших хөдөлгөөнөөр массаж хийж, доод зовхин дээр очиж өндөрлөнө.

Массаж

5 Дасгал

Нас ахих тусам зовхины арьс суларч унжиж нүдний хэмжээг жижиг мэт харагдуулдаг. Өдөр бүр нүдний дасгал хийснээр зовхи унжих, эрт хөгшрөх асуудлыг шийдэх боломжтой.

Ямар дасгал хийх вэ: Хөмсөгнийхөө гадна талд дунд, долоовор, ядам хуруугаараа дар. Хөмсгөө дээш өргөж нүдээ 5 секунд хаахыг хичээгээрэй. Дараа нь хуруугаа авч булчингаа сулла. Өдөрт 5-10 удаа хийх нь зүйтэй.

Дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()