Айлын ууган хүүхэд хамгийн ухаалаг нь байдаг

Айлын хэд дэх хүүхэд болох нь оюуны чадамж болон бусад чадваруудтай хамааралтай гэж олон эрдэмтэд үздэг. Ер нь ихэнх айлын том хүүхэд нь хамгийн ухаалаг, авьяаслаг, амжилтад хүрсэн нэгэн болдгийг харуулсан судалгаа олон бий. Ингээд та бүхэнд энэхүү ойлголтыг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан мэдээллийг хүргэе.

Айлын ууган хүүхэд хамгийн ухаалаг нь байдаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад тийм гэж?

2017 онд Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд нэг айлын хүүхдүүдээс "IQ"-гийн шалгалт авах замаар судалгаа явуулахад айлын томууд нь сэтгэн бодох чадвараар харьцангуй илүү байгаа нь ажиглагджээ. Харин сэтгэл мэдрэмжийн хөгжлийн тал дээр ах (эгч) дүүсийн хооронд төдийлөн ялгаа харагдаагүй байна.

Тус судалгаанд 5000 гаруй ах, эгч, дүү нарыг оролцуулж, төрөхөөс нь эхлээд 14 нас хүртэл нь ажигласан байна. Оролцсон хүүхэд бүрээс хоёр жил тутамд "IQ"-гийн шалгалт авсан бөгөөд тэгэхэд айлын ууган хүүхдүүд ямар ч насандаа шалгалтад хамгийн өндөр оноо авч байжээ. 

Яагаад тийм гэж?

2 "Төрсөн дарааллын нөлөө" гэж юу вэ?

Уг салбарын хамгийн том судлаачдын нэг Мэри Уэллесийн үзсэнээр айлын хэддүгээр хүүхэд болж төрөх нь маш чухал ач холбогдолтой зүйл гэнэ. Айлын ууган хүүхдэд зөв хүмүүжүүлэх үүднээс эцэг эхийн зүгээс нөлөө, шахалт маш ихээр ирдэг тул оюун ухааны хувьд илүү сайн хөгждөг байна. Харин дараа нь төрсөн хүүхдүүдэд эцэг эх нь харьцангуй бага анхаарал хандуулдаг тул өөрийн зоргоор өсдөг хандлагатай. Мөн айлын дунд хүүхдэд ганцаардах, "шоовдорлогдсон" мэдрэмж төрөх магадлал өндөр тул түүнд илүү их цаг зарцуулж байхыг эцэг эхчүүдэд зөвлөдөг байна.

"Төрсөн дарааллын нөлөө" гэж юу вэ?

3 Эцэг эхийн нөлөө хэр байдаг вэ?

Анхны хүүхдээ өлгийдсөний дараа ихэнх эцэг эхчүүд түүнийгээ оюун ухаан, зан төлөвийн тал дээр бүхнээс дээгүүр байлгахыг хичээж, нэг ёсондоо төгс хүн бүтээх уралдаанд оролцож буй мэт байдаг. Ихэвчлэн айлын том хүүхдүүд сэтгэн бодох тал дээр амжилт үзүүлдгийн шалтгаан үүнтэй ихээр холбоотой.

Эцэг эхийн нөлөө хэр байдаг вэ?

4 Ах эгч, дүү нарын нөлөө хэр байдаг вэ?

Ууган хүүхэд маань айлын ганц хүүхэд байхаа болих үед энэ нь түүнийг илүү хурднаар томоожин төлөвшихөд нөлөөлдөг байна. Дүүгээ харах, асрах, ээждээ туслах хэрэг их гардаг тул айлын том хүүхдэд эцэг эхийн хариуцлага гэж юу болох талаар ойлголт маш залууд нь сууж өгдөг. 

Ах эгч, дүү нарын нөлөө хэр байдаг вэ?

5 Энэ нь өөрчлөгдөх боломжтой юу?

Оюун ухаан, эрдэм номын тал дээрх амжилт нь эцэг эхийн нөлөөлөл, анхаарал халамжтай шууд хамааралтай байдаг тул эцэг эхийн тэдгээр оролцоогоор дутсан хүүхдүүд сурч боловсрох, ялангуяа "IQ"-гийн хувьд сул үр дүн харуулдаг аж.

Энэ нь өөрчлөгдөх боломжтой юу?

6 Хүүхдүүдээ яаж өсгөх хэрэгтэй вэ?

Дээр дурдагдсан бүх ойлголт, хандлагуудыг хүүхэд өсгөх өдөр тутмын үйлд хэрэглэж болно. Том хүүхэддээ хэт их шахалт үзүүлэхгүй, хүүхэд бүртээ яг адилхан анхаарал хандуулж байх хэрэгтэй. Түүнчлэн илэн далангүй ярилцаж, өөр хоорондоо итгэл үнэмшил бий болгох замаар хүүхдийнхээ ирээдүйн амжилт бүтээлийн суурийг тавьж болно.

Хүүхдүүдээ яаж өсгөх хэрэгтэй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()