Нүхжилттэй арьсыг хэрхэн толигор болгох вэ?

Нүүрэн дээр нүхжилт үүсэх гол шалтгаан нь арьс хэт их тослогтсонтой холбоотой байдаг. Бохирдол нь нүүрний арьсанд нэвчин орж үрэвссэнээр ийнхүү арьсны нүх томордог байна. Энэ асуудлыг зөв нүүр будалт болон арьс арчилгааны аргаар шийдвэрлэх боломжтой. Ингээд энэ асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөөг танд хүргэе.

Нүхжилттэй арьсыг хэрхэн толигор болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нүхжилтийн хэмжээ нь генээр тогтоогдсон байдаг учир түүнийг өөрчлөх боломжгүй юм. Арьс нь хүнийг залуу байхад нүхжилтийн эргэн тойронд хамгаалалтын коллаген бүрхэгдсэн байдаг учир хэмжээнд нь хадгалах боломжтой байдаг. Харин нас ахих тусам хамгаалалтын бүрхэвч багассанаар нүхнүүд илүү том болж харагддаг байна.

Нүүрнийхээ будгийг сайн цэвэрлэхгүй байх мөн наранд удаан явах нь нүхжилт үүсэх бас нэгэн шалтгаан болдог.

Үүнээс гадна арьсны нүхжилт нь халуунд тэлж, хүйтэнд агших боломжгүй. Тиймээс мөсөөр нүхжилтийг багасгана гэх зөвлөгөө нь утгагүй юм. Гэхдээ мөс нь асуудалтай арьсны үрэвслийг дардаг сайн нөлөөтэйг дурдах нь зүйтэй.

 

1 Гидрофилын тосоор нүүрээ угаа

Хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч арьсаа гидрофилийн тосоор арчих нь маш сайн үйлчилгээтэй. Энэхүү тос эмульгатор болон устай урвалд орсноор зөөлөн сүүн шингэний үйлчилгээг үзүүлж, арьсыг гүн цэвэрлэж, нүүрний будгийг сайн арилгадаг. Гидрофилын тосыг өдөр бүр хэрэглэвэл үр дүн илүү сайн байх болно. Япон болон Солонгост эмэгтэйчүүд өглөө, оройдоо нүүрээ цэвэрлэхдээ гидрофилын тосыг ашигладаг байна.

Ингэхдээ эхлээд гидрофилын тосоор нүүрээ угааж, дараа нь хөөс болон чийгшүүлэгчийг ашиглана. Энэ нь нүүрний илүүдэл тосыг арилгаж, чийгшүүлэх үйлчилгээг үзүүлнэ.

Үр дүн: Бохирдол арилж, нүхжилтийн хэмжээ нь жижиг болж харагдана.

Гидрофилын тосоор нүүрээ угаа

2 Өдөр бүр тос түрх

Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа чийгшүүлэх хэрэгтэй. Тослог арьсанд ч энэ арчилгаа хэрэгтэй юм шүү. Нүүрнийхээ арьсны чийгшлийг байнга хадгалах нь нүхжилтийн хэмжээг багасгахад тустай юм. Гэхдээ ямар ч төрлийн нүүрний тосонд "комедогенн" бодис агуулагдсан байх ёсгүй бөгөөд энэ нь арьсны нүхийг битүүрүүлдэг үйлчилгээтэй юм. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа найрлагыг нь сайн шалгаарай.

Үр дүн: Арьс хуурайших үед себумыг илүү ихээр ялгаруулж эхэлдэг бөгөөд энэ нь нүхжилт үүсэх бас нэгэн шалтгаан болдог. Харин чийгшил сайн байгаа үед энэ асуудал тулгарахгүй.

Өдөр бүр тос түрх

3 Шавар маск хэрэглэ

Арьс арчилгаандаа шавар маскыг тогтмол хэрэглэж сурах нь зүйтэй. Хамгийн чухал нь ийм маскийг удаан хугацаагаар тавьж болохгүй. Маск нь чийглэх байх үед нүүрний арьс өөрт хэрэгтэй байгаа эрдсийг шингээж, харин бага зэрэг хатаж эхлэх үед цусан хангамжийг сайжруулдаг. Харин маск хэт хатах үед арьсны чийглэгийг дахин өөртөө татаж, арьсыг цочроодог юм. Мөн маскаа удаан тавьсны дараа шууд нүүрэндээ тос түрхвэл нүхжилт үүсэх таатай нөхцөлийг л бүрдүүлэх сөрөг талтай юм. Тиймээс маскаа хатаж эхэлмэгц шууд угаах хэрэгтэй. 

Шавар маск хэрэглэ

4 Арьс гуужуулагч ашиглах

Арьсаа гуужуулах нь үхэжсэн арьс, бохирдлыг цэвэрлэх хамгийн шилдэг арга юм. Гэхдээ гуужуулагч хэрэглэх хэд хэдэн хориглох зүйл байдаг. Үүнд:

  • Ямар нэгэн арьсны үрэвсэлтэй үед
  • Жимсний хүчлийн харшилтай үед
  • Зарим нэгэн эм хэрэглэж байгаа тохиолдолд
  • Архаг үрэвсэлтэй үед
  • Арьс гэмтсэн үед

Гурван долоо хоногийн зайтай гуужуулагч хэрэглэхийг зөвшөөрнө.

Үр дүн: Гликолын хүчилтэй гуужуулагч нь бохирдол болон комедоныг арилгаж, батгатай тэмцэхэд тусалж, арьс цайруулах үйлчилгээтэй байдаг. Үүнээс гадна хэрвээ таны нүүрэн дээр батганы сорви байдаг бол энэхүү сорвийг бүдгэрүүлж өгнө.

Арьс гуужуулагч ашиглах

5 Ретинол болон третиноинтой тос түрхэх

Ретиноид — ретинол эсвэл третиноин агуулсан тос нь коллагены ялгаралтыг нэмэгдүүлж, үрчлээ үүсэхээс, арьс хөгшрөхөөс хамгаалдаг. Гоо сайханчид ихэнхдээ ретинол (А аминдэм) ашигладаг бөгөөд энэ нь арьсанд цочрол өгөх нь бага байдаг.

Ретинол:

  • 7 хоногийн дотор коллагеныг ялгарлын түвшинг нэмэгдүүлж, арьсыг толигор болгоно
  • 12 долоо хоногийн дараа жижиг үрчлээ мэгдэхээ болино
  • Чийгшлийг хадгалахад тустай

Ретинолын сул тал нь агаар, гэрлийн нөлөөнд амархан урвалд ордог юм.

Ретинол болон третиноинтой тос түрхэх

Третиноин:

  • Батга тэмцдэг
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  • 3 сар тогтмол хэрэглэхэд жижиг үрчлээ арилж, эпидермис зузаарна
  • 4 сарын дараа гүн үрчлээ багасаж, арьс толигор болно
  • 6 сарын дараа арьсны шарлалт, толбо арилна
  • Сайн үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр нүүрээ угаасныхаа 20-30 минутын дараа тосоо түрхэх хэрэгтэй. Үүнээс гадна нэмэлтээр чийгшүүлэгч хэрэглэнэ. Анх хэрэглэж эхлэхэд арьс хуурайших магадлалтай байдаг учир эхлээд долоо хоногт 1 удаа, дараа нь 2 удаа гэх мэт бага багаар дасгах хэрэгтэй.

Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд хэрэглэх хориотой.

Үр дүн: Ретиноид нь арьсыг гүн цэвэрлэдэг учир бусад бүтээгдэхүүнээс давуу талтай. Арьсыг чангалах үйлчилгээ үзүүлж байгаа учир нүхжилт төдийлөн харагдахгүй.

6 Нарны хамгаалалттай тос түрхэх

Өвөл, зуны аль ч улиралд нарны хамгаалалттай тос түрхэх нь зүйтэй. Хүйтний улиралд нарны богино долгионы цацраг "UVB" багасдаг хэдий ч цас, мөсөнд ойно. Харин  "UVA" нь өндөр хэвээр л байдаг. "UVA" нь үүл, шил зэргээр нэвтрэх чадвартай байдаг бөгөөд арьсны хөгширөлтөнд хамгийн ихээр нөлөөлнө. Наранд удаан байснаар та арьсаа хуурайшуулж, улмаар арьсны тослог ялгаруулалтыг нэмэгдүүлж, нүхжилт үүсгэдэг байна. Тиймээс өвлийн улиралд ч нарны хамгаалалттай тос түрхэхийг гоо сайханчид зөвлөж байна.

Нарны хамгаалалттай тос түрхэх

7 Хүнсний ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэ

Арьсыг эрүүл, толигор байлгахын тулд хэрэгцээт аминдэмээр нь хангаж өгөх хэрэгтэй.

  • Омега 3 болон омега 6 дутагдсан тохиолдолд арьс үрэвсэж, цочромтгой болдог. Тиймээс хүнсэндээ заавал ургамлын гаралтай  тос агуулсан бүтээгдэхүүн болон загас хэрэглээрэй.
  • Хүнсэндээ хангалттай хэмжээний цайр хэрэглэх нь арьс цэвэрлэж, себум их хэмжээгээр ялгарахаас сэргийлэхээс гадна үрэвсэл үүсэхээс хамгаална. Энэхүү элемэнт нь самар, бүхэл үр, мөөг, өндөг мөн далайн гаралтай бүтээгдэхүүн болон маханд агуулагдсан байдаг.
  • А аминдэм нь арьсны тосны булчирхайн үйл ажиллагааг сулруулж, батга гарахаас сэргийлнэ. Тиймээс арьсны асуудалтай хүмүүс А аминдэм агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй бөгөөд үүнд хүнсний ногоо, жимс жимсгэнэ багтана.

Боломжоороо чихэрлэг зүйлс зэрэг энгийн нүүрстөрөгч агуулсан зүйлс хэрэглэхээс татгалзаарай. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд себум ялгарлыг нэмэгдүүлдэг юм.

Хүнсний ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэ

8 Хангалттай ус уу

Арьсыг дотор, гадна талаас чийгшүүлэх хэрэгтэй. Гэхдээ согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, шүүс болон кофе нь арьснаас чийгшлийг гаргадаг гэдгийг мартаж болохгүй.

Хангалттай ус уу

9 Арьс өнгөний эмчид үзүүлэх

Эстроген дааврын түвшин хэвийн хэмжээнд байх нь арьсыг толигор, чийглэг байхад тустай. Хэрвээ дээр дурдсан аргууд танд туслахгүй байвал магадгүй энэ нь дааврын тэнцвэртэй бус байдалтай холбоотой байж болох юм. Тестостерон дааврын түвшин ихтэй хүмүүсийн нүүрэн дээр нүхжилт үүсэж, батга гарах магадлал өндөртэй байдаг. Мөн өсвөр насны хүүхдүүдэд энэ асуудал тулгардаг. Тиймээс мэргэжлийн арьс өнгөний эмчид хандах нь зүйтэй.

Үргэлж сайхан арьстай байхыг хүсэж байвал арьс арчилгаагаа өдөр бүр сайн хийх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.  

Арьс өнгөний эмчид үзүүлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()