Хамгийн цуутай улс төрийн аллагууд

Соёлт ертөнцөд баймгүй, хүн сонсоод үнэмшмээргүй үйл явдал өнөөдөр ч гарсаар л байна. Турк дэх ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг үзэсгэлэнгийн нээлт дээр үг хэлж байхад нь “загварлаг хувцастай” залуу гар буугаар шууд л буудан амийг нь хөнөөсөн явдал гарсан билээ. Энэ бол түүхэнд гарсан улс төрийн анхны аллага биш. Энэ бүхнийг дурдана гэвэл цаг багадаж, цаас дутах биз. Хамгийн цуутай гэмт аллагуудаас нь бид энд дурдах гэж байна.

Хамгийн цуутай улс төрийн аллагууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Грибоедовын аллага

Оросын “Горе от ума” хэмээх гайхамшигт романы зохиолч Александр Грибоедов уг нь бол дипломат бөгөөд үймээн самуунд автсан Перст суух Оросын элчин сайд байлаа. Нэг удаа тэрбээр саяхан дуусаад байсан дайны дараа найрамдал тогтоохоор Перст уригдан очжээ. Түүний гол зорилго нь энхийн хэлэлцээр байгуулах явдал байв. Персүүд түүнд алтаар цутгасан лааны суурь, хоолны хэрэгслээр үйлчилж бүхнийг ёсчлон хийж байсан ч цаана нь хар санаа нуугдаж байлаа. Тухайн үед Грибоедов элчин сайдын яамандаа нутгаасаа оргон зайлсан арменчуудыг нууж байсан юм. 

Персийн олон түмний тэвчээр барагдаж 1829 оны нэгдүгээр сарын 30-нд зэвсэглэсэн тегеранчууд Оросын дипломат байр луу дайрсан байна. 100 мянга орчим хүн элчингийн байр луу дайрахад хамгаалалтын 35 хасаг яаж ч чадсангүй. Бухимдсан олон элчин сайдын яамны барилгыг бүслэн амьд бүхнийг ална гэж заналхийлж байв. Элчин сайдын яамнаас нарийн бичгийн дарга Мальцов л энэ үйл явдлаас зугтаж амжжээ. Грибоедовын амийг хэрхэн хөнөөсөн нь өнөө болтол тодорхойгүй. Түүний цогцсыг эхнэрийнх нь нутаг Тиблист оршуулахаар илгээжээ. Дипломат зөрчилдөөнийг зохицуулахаар Персүүд шахын ач хүү Хозрев-мирзаг Санкт-Петербургт илгээсэн байна. Тэр нь Николай I хаанд их л тансаг бэлэгтэй ирж “Шах” гэдэг алмаз бэлгэлжээ. Эзэн хаан бүхнийг уучилж элчин сайдын яаманд болсон аймшигт хядлага ямар ч нөхөн төлбөр шаардалгүй өнгөрсөн юм.

Грибоедовын аллага

2 Столыпины аллага

Оросын эзэнт гүрний сүүлчийн шинэчлэгч, бүхий л төлөвлөснөө амьдралд хэрэгжүүлж, оросын тариачдыг фермерийн хэлбэрт оруулж эхэлсэн ерөнхий сайд Столыпин байгаагүй бол Орос ямар байх байсан бол? Түүний эхлүүлсэн газар тариалангийн шинэчлэл нь маш их маргаан дагуулж Столыпинийг заналхийлсэн хүн олширсон юм. Зөвхөн 1905-1911 оны хооронд л гэхэд Столыпины амь насанд 11 удаа халдахыг завджээ. Харин сүүлийнх нь түүний аллагаар төгссөн юм. Есдүгээр сарын 1-нд Оросын эзэн хаан Николай II болон Столыпин хоёр Киевийн театрт “Султан хааны үлгэр” жүжиг үзжээ. Тухайн үед Киев хотын хамгаалалтын албаны даргад хотод алан хядагчид өндөр албан тушаалтнууд, ялангуяа хааны амь насанд халдахаар ирлээ гэсэн мэдээлэл ирсэн байна.

Мэдээллийг Дмитрий Богров хэмээх эрээс авчээ, тийм ч учраас түүнийг хамгаалалтын албаныхан тухайн үед тоолгүй өнгөрч, алан хядагчдыг хайж эхэлсэн юм. Ийнхүү жүжгийн хоёрдугаар үзэгдэл эхэлж байхад Богров Ерөнхий сайд Столыпин рүү ойртож очин гар буугаар хоёр удаа буудахад эхний сум гарт нь хоёр дахь нь гэдсэнд нь тусч бөөрийг нь задалсан байна. Шархадсан Столыпин хааныг адислаад сандлаасаа унахдаа “Хааныхаа төлөө үхэхэд гомдолгүй” гэж хэлжээ. Энэ халдлагад оросын эзэнт гүрний хамгаалалтын албаныхан оролцсон гэсэн яриа таамаг бас байдаг.

Столыпины аллага

3 “Дарьтай торх” юунаас эхэлсэн бэ?

Балканы хойгийг зүгээр ч нэг “Европын дарьтай торх” гэж нэрлэдэггүй. Энэ нутгийг ийм нэр хүртэхэд эцэс төгсгөлгүй дайн, түүхийг өөрчилсөн хэд хэдэн аллага чухал нөлөө үзүүлсэн. Бүх зүйл Сербийн хаан Александр I-ээс эхлэлтэй. Түүний засаглалын үед улс оронд нь тогтворгүй байдал бий болж арай л иргэний дайн эхэлчхээгүй байлаа. Түүний эцэг Милан IV 13 настай хүүдээ хаан ширээгээ өвлүүлэн титмээсээ татгалзаж байсан юм. Гэвч Александр жинхэнэ хаан шиг байж чадаагүй бөгөөд түүний засаглалын үед хэд хэдэн төрийн эргэлтийг хилийн чанадаас удирдаж байсан удаатай. Сүүлийн хэдэн жилд эцэг хүү хоёр засгийн газраа хэд хэдэн удаа сольж улсын төлөө биш хувийн эрх ашиг сонирхлын төлөө удирдаж байлаа. Эцэст нь эцэг хүү хоёрын харилцаа муудах нь тэр.

Улмаар Александр эхийнхээ шадар эмэгтэй, өөрөөсөө 10 эгч Драге Луневицтэй гэрлэхээр шийдэж. Тэр эмэгтэй их бараан амьдралтай, сайхан хүүхэн гэхэд ч хэцүүхэн нэгэн байлаа. Эгэл ардуудад энэ нь таалагдаагүй ч тэдний гэрлэхэд садаа хийж чадсангүй. Үүний дараа Александр Үндсэн хуулиа өөрчилж нэг хүний дарангуйлал тогтоосон бол дараа нь хаан ширээгээ черногорын овгийн Петровичид шилжүүлэхэд хүрч байсан юм.

Энэ бүхнээс үүдэж хэсэг офицерууд 1901 оноос Сербийн Карагеоргиевичийн удмынхантай нууцаар хэлэлцэж эхэлсэн байна. Энэ хуйвалдааныг Драгутин Дмитриевич удирджээ. Улмаар тэр Австрийн хунтайж Франц Фердинандын амийг хөнөөсөн алан хядагч “Хар гар” байгууллагын толгойлогч нь болсон байна. 1903 оны долдугаар сарын 11-ний өглөө эрт тэд ордонд дайран орж хаан Александр, хатан Драгу, түүний хоёр дүү, хоёр сайд, хэд хэдэн офицерыг  хэрцгийгээр хөнөөсөн байна. Цогцсыг нь хэсэглэн гадаа хаяжээ. Энэ хэрцгий аллага Балканы орны уур амьсгалд маш их сөрөг нөлөө үзүүлсэн бөгөөд улмаар дараагийн томоохон аллагыг гүйцэтгэхэд түлхэц үзүүлсэн юм.

“Дарьтай торх” юунаас эхэлсэн бэ?

4 Франц Фердинандын аллага

Сараевод болсон аллага Сербийн нэр хүндийг ёстой шавартай хутгасан юм. Энэ аллага болоогүй бол Дэлхийн I дайн эхлэх байсан уу? Энэ бүхэн Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинандын амийг 1914 оны зургадугаар сарын 28-ны 11 цагт хөнөөсөнтэй холбоотой гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ.

Франц Фердинанд Сербүүдийн баярт оролцохоор цэргийн шугамаар ирсэн юмсанж. Үүнийг олон нийт эзэн хаан Франц Иосиф өөрийнхөө залгамжлагчийг томилж байгаа юм байна, өдөөн хатгалга гэж харжээ. Сербийн Гаврила Принцип, Данила Илич  нарын толгойлсон “Млада Босни” бүлэглэлийн зургаан хүн Франц Фердинанд руу халдсан юм. Гэхдээ тухайн үеэд тэд бүгд бүтэлгүйтжээ. Учир нь эхлээд сүрьеэгээр өвчилсөн Неделько Чабринович гар бөмбөг тэслэх ёстой байсан ч алдаж шидээд өөрөө хороо уучихсан байна. Золгүй амьтан түүнийгээ бөөлжиж гаргаад, дараа нь үхтлээ зодуулсан юм. Төлөвлөгөө ингэж тасалдсанаас болоод Гаврила Принцып гудамжинд хунтайжийн цуваа руу дайрч гүнжийг гэдсэнд нь, хунтайжийг хүзүүнд нь буудсан байна. Алуурчныг баривчилж хатуу ширүүн байцаан эрэмдэг болгосонд тэсэлгүй тэднийг зэвсгийг Сербийн Засгийн газар өгсөн гэж мэдүүлжээ. Австричуудын хувьд яг ийм мэдүүлэг л хэрэгтэй байлаа. Ингээд цааш нь юу болсон, хэрхэн дайн эхэлсэн тухай дэлхий нийт мэднэ.

Франц Фердинандын аллага

5 Үндэсний үзэлт Бандерын төгсгөл

Украины үндэсний үзэлтэн Степан Бандерийг алахад ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах байгууллага жинхэнэ өвөрмөц арга хэрэглэсэн юм.  

Степан Бандер 1944 онд Германы бөөнөөр хорих лагериас гарч ирээд баруун Германд амьдарч Зөвлөлтийн эсрэг төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж, ЗХУ-ын нутаг дахь нууц байгууллагатай 15 жилийн турш холбоотой байсан юм. Энэ бүхэн улс орны удирдлага, гол байгууллагад үндэсний үзэл болон Бандерын талынхныг зүгээр орхиж болохгүй гэж үзэн түүнийг хөнөөх ажиллагаанд бэлтгэж эхлэхэд хүргэжээ.

Улмаар Бандерыг Улсыг Аюулаас Хамгаалах байгууллагын тагнуул, Львовоос гаралтай Богдан Сташинский алсан юм. Тэр Бандерын олон жил амьдарсан байрны нь орцонд цианит калийгаар шүршдэг тусгай “буугаар” хордуулж хөнөөсөн бол Украины үндэсний үзэлтнүүдийн өөр бас нэг удирдагч Льев Ребетийн амийг нь бас хөнөөжээ. Хожим нь Богдан Сташинский Баруун Берлин рүү зугтаасан юм. Хэдий тэрээр баригдсан ч түүнд хоёр хүний амь хөнөөсний төлөө түүнд маш хөнгөн найман жилийн л хорих ял өгсөн юм. 

Үндэсний үзэлт Бандерын төгсгөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()