Гар утасны түүхэн хөгжил

2016-01-29, 03:14
52,348
Бид техник технологийн дэвшилтэт ертөнцөд амьдарч байгаа азтай хүмүүс. Өнгөрсөн жилүүдэд бидний өдөр тутмын салшгүй хэсэг болсон гар утас нь яван явсаар өнөөгийн ухаалаг утсыг бий болгосон. Бид үүгээр ярих, захиа бичих, зургаа авах, дуу сонсож, бичлэг үзэх гэх мэт олон үйлдлийг нэг дороос цогцоор нь хийж байгаа нь үнэхээр гайхалтай. Ингээд та бүхэндээ гар утасны 20 жилийн хувьсал хөгжлийг танилцуулъя.
Гар утасны түүхэн хөгжил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “Motorola StarTAC”- 1996 он
Энэхүү утас нь гар утасны анхны загваруудын нэг юм. Гарсан даруйдаа 60 сая хувь борлогдож, тухайн үеийнхээ хамгийн үнэтэй утас буюу 1000 доллараар худалдаалагдаж байжээ. Одоо сонсоход инээдтэй байгаа ч, энэ нь технологийн хүрдийг эргүүлэх шинэ нээлт болж чадсан юм. Утасны санах ойд ойролцоогоор 10 холбогдоогүй дуудлага, 5 авсан дуудлага, 5 залгасан дуудлагуудыг хадгалах санамжтай байсан ажээ. 



2. “Nokia-6110” - 1997 он
Тус утас нь өмнөх утсаа бодвол илүү ухаалаг, дэлгэцэн дээрх цэс нь зурагтай харагддаг болсноороо давуу талтай. Түүнчлэн гар утасны анхны тоглоом болох “snake” байсан юм. Мэдээллийн багтаамж нь харьцангуй өсөж, бичгийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх, дуугаа чангалж суллах, утас асаахад гарах текст зэргийг шийдэж өгчээ.



3. “Nokia 5110” - 1998 он
Энэхүү утсанд маш олон шинэ ухаалаг тохиргоонууд нэмэгдсэн гэж болно. Тэр ч утгаараа хэрэглэгчдийн таашаалд нийцэж, дэлхий дахинаа 160 гаруй сая хувьт борлогдсон юм.  Хар цагаан дэлгэц нь сайжран 3 тоглоомтой болжээ. Түүнчлэн утасны багтаамж, хүчин чадал нь нэмэгдэж хүмүүст илүү олон боломжийг нээж өгсөн. 



4. “Nokia 3210” - 1999 он
Хамгийн анхны антенгүй утас болох  "Nokia 3210" нь хэдийн 160 сая орчим хувь борлогдож, тухайн үедээ эрэлт хэрэгцээгээрээ тэргүүлж байжээ. Түүнчлэн захиа бичих хэлбэр нь илүү боловсронгүй болж, зурагтай захиа илгээх, текст урьдчилан таамаглах зэрэг тохиргоонууд нэмэгдсэн. Мэдээж сэрүүлэг, тооны машин зэрэг программуудыг ч мөн адил шийдэж өгснөөрөө онцлогтой.



5. “Nokia 3310” - 2000 он
"Nokia 3310" маркийн гар утас нь хамгийн алдартай загваруудын нэг болсон билээ. Учир нь энд маш олон хэрэгцээтэй шинэ программуудыг багтааж өгсөн юм. Тооны машин, хөрвүүлэгч, дуут шуудан, чат, дэлгэц амраагч гэх мэт... Худалдаанд гарсан даруйдаа хэдийн 160 сая хувь борлуулагдсан байна. 



6. “Ericsson T39” - 2001 он
Энэхүү утас нь  анхны 1.0b Bluetooth-тэй утас байсан тул хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн юм. Ингэснээр хүмүүс утас хоорондоо мэдээллээ дамжуулах боломжтой болсноор барахгүй, бат бөх байдал, хэрэглэхэд тун эвтэйхэн байсан тул зарим хүмүүс өнөөг хүртэл сонголтоо болгосоор байгаа билээ.



7. “Nokia 7650” - 2002 он
Тус утас нь технологийн салбарт асар том үсрэлт хийсэн бүтээл болж чаджээ. Учир нь үүнийг хамгийн анхны камертай утасд тооцдог. 176x208 бүхий дэлгэц, 0.3 мегапиксел камертай бөгөөд өөр олон апплекэшнүүдийг өөртөө багтааж өгснөөрөө давуу талтай.



8. “Nokia 1100” - 2003 он
Гарсан даруйдаа хэдийн 200 сая борлогдсон энэхүү утсанд хүмүүсийг өөртөө татах олон давуу талууд бий. Үүнээс дурьдвал: олон өнгөний сонголттойн дээр гэрэл, зөөлөн товчлуур, чичиргээ, зурган захиа, багтаамж зэргүүд нь илүү боловсронгүй болж ирсэн юм.



9. “Motorola RAZR V3” - 2004 он
Нийгэмд багагүй тэсрэлт хийгээд амжсан утаснуудын нэг бол "Motorola RAZR V3" юм. Утасны хийц нь хавтгай нимгэн металл, 176x220 хэмжээт дэлгэцтэй, түүнчлэн MP3 тоглуулагч, чихэвч, видио татах зэрэг боломжийг нээж өгсөн нь өнөөгийн утасны стандарт руу нилээн дөхөж ирсэн гэвэл зохино. Гарсан даруйдаа л хэдийн 130 сая хувь борлогдсон ажээ.



10. “Sony Ericsson K750i”- 2005 он
Тухайн үедээ л хэвлэлийн хэрэгслүүдийг шуугиулаад байсан "Sony Ericsson K750i" утас нь 2 мегапиксел бүхий камертай байжээ. Ингэснээрээ хэрэглэгчдийн хүсэл сонирхолд бүрэн нийцэхүйц гар утас болсон юм.



11. “Nokia N73” - 2006 он
Гар утасны камерт хувьсгалыг хийсэн тус утас нь 3.2 мегапикселийн камер, ФМ радио, хөгжим тоглуулагч, WebKit, QuickOffice, PDF файл уншигч гэх мэт олон программыг суулгаж өгсөн бөгөөд стерео дуутай байжээ. Энэхүү утас нь өнөөг хүртэл өргөнөөр ашиглагдаж байна.



12. “Iphone 3G” - 2007 он
Apple компанийн бүтээл, анхны ухаалаг утсуудын нэг болох Iphone 3G нь гар утасны салбарт жинхэнэ хувьсгал болсон гэхэд болно. Ios 4.2.1 үйлдлийн систем, ухаалаг мэдрэгч бүхий дэлгэц, 128 mb рамтай юм.



13. “HTC Dream” - 2008 он
Тус утас нь хүмүүст хэдийнээ танил болсон хамгийн алдартай утсуудын нэг гэхэд болно. Android үйлдлийн системийг суурилуулж өгснөөр хүмүүсийг жинхэнэ "соёлын шок"-нд оруулсан билээ. Энэхүү утас нь зөвхөн АНУ-ын эхний зургаан сарын байдлаар нэг сая гаруй ширхэг зарагдан рекорд эвджээ.



14. “Iphone 3GS” - 2009 он
Өмнөх загвар болох  Iphone 3G-г бодвол хүчин чадал нь 2 дахин хурдан болсон. Хэрэглэгчдийн таашаалд 100 хувь нийцсэн тус утас худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1 сая гаруй хувь борлогдсон юм.



15. “Nokia 5230” - 2010 он
Nokia 5800-ийг бодвол хурд хүч, дэлгэц, камерны пексил, мэдрэгчний хувьд үнэхээр сайн бүтээл болсон. Хүмүүсийн худалдан авалт өсөхийн хэрээр хуурамч дууриамал утсууд ч гэсэн газар сайгүй тарж эхэлсэн байна. Энэ нь уг гар утас хэр их эрэлттэй байсныг гэрчилнэ. Худалдаанд гарсан даруй хэдийн 150 сая орчим зарагджээ.



16. “Iphone 4S” - 2011 он
"Apple" компани энэхүү бүтээлээрээ өөрсдийгөө шилдэг болохыг баталсан юм. Учир нь тус утасны хүчин чадал хэд дахин нэмэгдэж, өөр олон үйлдлүүд ч мөн нэмэгдсэн. Түүнчлэн камерны нягтрал 8 мегапексил болсон нь хэрэглэгчдийг өөртөө татах нэг том шалтгаан болсон билээ. Худалдаанд гарсан эхний 7 хоногтоо л гэхэд хэдийн 83 сая борлогдсон юм.



17. “Samsung Galaxy S2, S3” - 2012 он
Энэхүү утас нь хэрэглэгчдийн таашаалд ихээсэн нийцсэн бүтээл болсон юм. Учир нь цахим ертөнцөөр аялахад тохиромжтой өргөн дэлгэц, багтаамж, хурд хүч, мэдрэгч зэрэг нь үнэхээр сайн болсныг та ч мэдэж байгаа. Энэ нь гарсан даруйдаа хэдийн 40 сая хувь борлогдоод амжжээ. Өнөөг хүртэл хүүхэд залуусын хэрэглэх дуртай утсуудын нэг байсаар л байна.



18. “Nokia Lumia 1020” - 2013 он
Урьд хожид байгаагүй том тэсрэлтийг хийсэн утас бол яалтчгүй N"okia Lumia 1020" юм. Учир нь 41 мегапикселийн нарийвчлалтай камерийг шийдэж өгсөн нь дүрсийг илүү тод томруунаар харуулах бөгөөд мэргэжлийн камераас дутахгүй зургуудыг гар утсаараа авах боломжийг хэрэглэгчдэд бүрдүүлж өгсөн. Ухаалаг гар утасны түүхэнд өмнө нь ийм өндөр нарийвчлалтай камер байгаагүй юм. 



19. “Iphone 6, 6 Plus” - 2014 он
Apple компанийн хамгийн шилдэг бүтээлийн нэг Iphone 6, 6 Plus нь дэлхий даяар хэдийн 74.5 сая хүний гарт очсон шилдэг бүтээл болсон. Өмнөх загваруудаа бодвол өргөн, нимгэн дэлгэцтэй учраас утсаараа кино үзэх, цахим ертөнцөөр аялах бүрэн боломжтой. Дээр нь NFC чип суулгасан анхны утас юм.



20. “Samsung Galaxy S6 edge” - 2015 он
БНСУ-ын "Samsung" компанийн шилдэг бүтээл, зах зээлд өрсөлдөхүйц олон хэрэглэгчидтэй тус утас нь  5.7 инчийн дэлгэцтэй, 16 мегапиксел бүхий камер,  1440x2560 нягтралтай дэлгэцтэй юм.  S6 Edge хамгийн их ашиг орлоготой утасны жагсаалтыг тэргүүлээд байгаа бөгөөд залуусын дунд чамгүй эрэлтийг үүсгэсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()