Одоо үхэж болохгүй, охиноо өсгөх хэрэгтэй

2013-07-23, 02:22
18,771
2008 онд хиймлээр үр тогтоолгож төрсөн манай гаригийн хамгийн хөгшин эх болсон Ражо Деви Лохан (Rajo Devi Lohan)-ы нэр дэлхий даяар түргэн тархсан билээ. Гэвч түүний энэ “эрэлхэг” шийдвэр бүгдийн талархалыг хүлээгээгүй байна. Ихэнхи нь түүнийг охиноо өсгөж чадахгүй гэж үзэн буруушаан зэмлэжээ.
Одоо үхэж болохгүй, охиноо өсгөх хэрэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ражо 69 насандаа төрсөн бөгөөд төрөх үедээ хүндрэлээс болж үхэх шахсан байна. Гэвч одоо 5 жилийн дараа 74 настай эмэгтэй - “Навин гэж нэрлэсэн охин нь түүнийг хүчтэй болгож, миний амьдралыг уртасгасан”- хэмээн ярьжээ. Охиноо нөхөрт гарахыг нь үзэх гэсэн хүсэл нь түүнд цаашид амьдрах хүч өгдөг байна.



Ражо Энэтхэгийн алслагдсан Хисар тосгонд Навин охин, нөхөр Балло түүний бага эхнэр Уми-тай амьдардаг ажээ.

“Хэдийгээр би өвчтэй ч, яагаад одоо болтол амьд байгаагийн гол шалтгаан нь – Навин охин маань юм. Тэр бол Бурханы надад өгсөн бэлэг, түүний хуриманд очихоос өмнө өөрийгөө үхэхийг зөвшөөрөхгүй. Би Навинаагаа 15 хүрэхээр нөхөрт гаргана. Тэр болтол би үхэж чадахгүй” -хэмээн дэлхийн хамгийн хөгшин эх ярьж байна.



Навиныг төрөх үед, олон хүн тэтгэврийн хөгшчүүлийг ийм өтөл насандаа хүүхэдтэй болохоор шийдсэн явдлыг нь зөв зүйл байсан гэдэгт эргэлзэж байлаа. Ражо хүнд өвчилж, төрсний дараах хүндрэлээс болж бараг л үхэх шахсан нь тэдний эргэлзээг зөвтгөж байжээ. Гэвч тэр амьдрахын төлөө шаргуу тэмцсэний дараа, өөрийг нь жирэмсэн үед болон жирэмсэний дараа хянаж байсан эмчээс урт насалжээ.



“Навиныг төрөхөд намайг маш тайван байж хэвтрийн дэглэм сахиарай гэж эмч надад хэлсэн боловч би түүний үгийг сонсоогүй, тиймээс миний бие муудсан. Гэвч хэсэг хугацааны дараа би илүү сайн болсон. Эмч намайг маш их  халамжлан санаа тавьж байсан ч харамсалтай нь тэр өөрөө нас барсан.” -гэж Ражо ярьсан юм.



Өндөр настай ч түүнийг үхэхэд охиныг халамжлах хүн байгаа гэдгийг мэдэж байгаа учир Навины ирээдүйн төлөө тэр санаа зовохгүй байгаа ажээ.

«Навин өөрийнхөө ирээдүйн төлөө санаа зовох ч хэрэггүй, түүнд эцэг, өөр нэг ээж Уми байгаа. Тиймээс хэрвээ би үхсэн ч тэр ганцаараа үлдэхгүй» — гэж тэр хэлжээ.

 Навин нь Ражогийн цорын ганц хүүхэд нь, тиймээс түүний бүх хөрөнгө, 57 гектар газрыг өв залгамжлан үлдэх юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()