Тун удахгүй дэлхийг гартаа атгах хамгийн хүчирхэг 10 улс

Хүйтэн дайны төгсгөлд буюу 1991 онд тухайн үеийн гол өрсөлдөгч хоёр хүчний нэг болох ЗХУ задран унаснаар, АНУ XXI зууны хамгийн хүчирхэг гүрэн болсон. Гэвч дэлхийн хүчний тэнцвэр байнга өөрчлөгдөж байдаг. Хэдийгээр судлаачид АНУ-ын эдийн засгийн өсөлт улам нэмэгдэж, урт хугацаанд хүчирхэг гүрэн хэвээр байна гэж таамагладаг ч, бусад улс орон түүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд хөгжсөөр байна. Тэгвэл эдийн засаг, цэрэг арми зэргээрээ АНУ-тай өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн 10 их гүрнийг танилцуулж байна.

Тун удахгүй дэлхийг гартаа атгах хамгийн хүчирхэг 10 улс

10 Сауди Араб

Сауди Араб бол дэлхийн 12 дахь том улс төдийгүй, байгалийн баялгаараа дэлхийд хоёрдугаарт ордог. Энэхүү Ойрх Дорнодын хаант улс нь 34.4 их наяд доллар хүрэхүйц газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй. Тиймээс Саудын орнууд нь дэлхийн газрын тосны үнэ болон нийлүүлэлтэд ихээхэн нөлөө үзүүлдэг тул ОПЕК-ийн хамгийн нөлөө бүхий гишүүнд зүй ёсоор тооцогддог.

Үүгээр зогсохгүй Сауди Араб сүүлийн жилүүдэд цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч, үүндээ нэлээд хөрөнгө зарж байгаа юм.

Мөн Ойрх Дорнод дахь барууны орнуудын нөлөө буурснаар, Сауди Араб бүс нутагтаа тэргүүлэх боломж нээгдэж, улмаар дэлхийн томоохон гүрнүүдийн нэг болох магадлал өсөж байна.

Сауди Араб

9 Иран

Ойрх Дорнодын бас нэгэн томоохон хүч нь Иран улс юм. Гэвч тус бүс нутагт тэргүүлэх ганцхан улс байх ёстой. Үүний улмаас Сауди Арабын зүгээс өөр нэгэн томоохон хүч болох Иран улстай өрсөлдөх болжээ. Иран, Сауди Араб улсууд нь исламын шашинтай боловч хоёул тус шашны доторх өөр өөр урсгалыг шүтдэг. Энэ нь хоёр улс зөрчилдөх бас нэгэн нөхцөлийг бүрдүүлдэг аж.

Иран улсын хувьд 1980-аад оны туршид хөрш Ирак улстай зэвсэгт мөргөлдөөн хийж байсан. Харин 2003 онд АНУ-ын Ирак дахь довтолгоон нь тус бүс нутагт эмх замбараагүй байдлыг бий болгож, улмаар Иракийн хүчийг сулруулсан юм. Үүнийг ашиглан Иран улс Иракийн газрын тосоор баялаг өргөн уудам газар нутгийг шууд болон дам байдлаар хяналтдаа авснаар Ираны хүч нөлөө Ойрхи Дорнодод төдийгүй дэлхий даяар тэлжээ.

Иран

8 Нигер

Нигерийн 89 мянган иргэн ядууралд өртөж, уг тоо жилээс жилд өссөөр байгаа ч Нигер нь асар их нөөцтэй орон юм. Тус улс 2014 онд Өмнөд Африк тивийн хамгийн том эдийн засагтай улс болж байжээ. Нигерийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 онд 411 тэрбум ам.доллар байсан бол 2030 он гэхэд 1 их наяд ам.доллар болж өснө гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа аж. Тэгвэл энэхүү эдийн засгийн эрчимтэй өсөлт нь зөөлөн хүчний бодлогоор дамжуулан мэдэгдэхүйц илрээд байгаа юм.

Хэрэв Нигер улс авилгал, ядуурлын асуудлыг шийдэх зөв алхмуудыг хийж чадвал хүн ам, эдийн засгийн өсөлтөөрөө Африк тивийн давамгайлах хүч болж чадна гэж судлаачид үздэг.

Нигер

7 Канад

Судлаачид энэ зууны төгсгөлд уур амьсгалын өөрчлөлт нь олон улсын харилцааны хүчний тэнцвэрийг өөрчлөх хэмжээнд нөлөөлнө гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарал явагдаж, далайн түвшин нэмэгдсэнээр хэд хэдэн арлын улс, далайн эргийн томоохон хотуудыг сүйтгэнэ гэж таамаглаад байгаа аж.

Гэвч зарим газар нутагт дэлхийн дулаарал хор уршиг биш, харин ч боломж болон ашигтайгаар эргэх юм байна. Тухайлбал, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Канад улсын хувьд, тус улсын 125,000 хавтгай дөрвөлжин миль газрыг хамарсан мөсөн голууд бүгд хайлж, цэнгэг усны нөөц нь нэмэгдэх аж.

Канад улс газрын тос, ашигт малтмал, үнэт металл, их хэмжээний мод зэрэг байгалийн нөөцөөс гадна дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг. Ихэнх судлаачид XXI зуунд гарч болох дайны гол шалтгаан нь цэнгэг ус байх учир цэнгэг ус нь аливаа улс орны хамгийн үнэт баялаг болно гэж үзжээ. Тиймээс Канад улс хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг болохоор тооцогдож байгаа юм.

Канад

6 Япон

Япон нь олон улсын харилцаанд гол тоглогч болох байр суурин дээрээ бат зогсож байна. Тийм ч учраас ихэнх хөрөнгө оруулалтаа сансрын программ хөгжүүлэхэд зориулж байгаа аж. Жишээ нь, өрсөлдөгч улс орноо тагнах хиймэл дагуул, сансраас газар дээрх байг устгадаг зэвсэг зэрэг нь энэ зууны стратегийн гол давуу тал болоод байгаа юм. Тиймээс сансар судлалд хөрөнгө оруулах нь зөвхөн шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөөх бус, харин үндэсний аюулгүй байдлын асуудалтай нягт холбоотой аж.

Япон

5 Орос

Хүйтэн дайны үед Орос төвтэй ЗХУ дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний нэг байсан ч 1992 онд задран унасан билээ. Гэвч 20 жилийн дараа Орос улсын хүч дахин сэргэж, тус улсын цэрэг армийн хүчин чадал, ДНБ-ий хувь зэрэг нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдоод байна. Орос улс газрын тосны нөөц ихтэйн дээр дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй улсуудын нэг тул дэлхийн их гүрнүүдийн тоонд зүй ёсоор багтсан хэвээр байх юм.

Орос

4 Бразил

"Goldman Sachs" хөрөнгө оруулалтын компанийн захирал Жим О'Нейл Бразил, Энэтхэг, Хятад, Орос гэсэн 4 улсыг 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болно гэж таамаглажээ. Тиймээс тус дөрвөн улсын нэрний эхний үсгийг нэгтгэн БРИК(С)-ийн холбоо гэж нэрлэсэн байна.

Эдгээр 4 улсын төлөөлөгчид 2010 онд Өмнөд Африкт чуулан, нэгдэл байгуулснаас хойш худалдаа, эрүүл мэнд зэрэг асуудлаар хамтран ажиллах төсөл боловсруулж, уг төслүүдээ санхүүжүүлэхээр хамтарсан банк байгуулжээ.

Бразил улс нь асар их байгалийн баялагтай. Тухайлбал, 2008 онд Рио-Де-Жанейро хотын ойр орчмоос газрын тосны нөөц бүхий талбай илрүүлсэн нь 8 тэрбум баррелаар үнэлэгджээ. Харин хоёр дахь нээсэн газар нь эхнийхээс илүү нөөцтэй байсан тул Бразил улсыг дэлхийн газрын тосны экспортын гол бүс нутгуудын тоонд багтаасан байна. Үүний дээр Бразил улс нь дэлхийн чийглэг ойн нөөцийн 30 орчим хувийг эзэлдэг.

Бразил

3 Энэтхэг

Энэтхэг улс 2025 он гэхэд Хятад улсаас их хүн амтай болно гэсэн судалгаа байгаа юм. Энэхүү хүн амын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг давхар бий болгож, улмаар 2050 гэхэд тус улс эдийн засгаараа АНУ-ыг гүйцэд түрүүлнэ гэж зарим судлаачид үзэж байна.

Энэтхэг улс 100 орчим цөмийн цэнэгт хошуутай бөгөөд тэдгээр нь эх газар, далай, агаар гээд бүх орчинд үйлчлэх чадвартай. Үүнээс гадна Энэтхэгийн Болливудын киноны салбар нь олон кино бүтээж, тэдгээрийн тасалбар нь Америкийн Холливудын киноноос ч илүү борлуулагддаг юм.

Энэтхэг

2 Хятад

Францын хувьсгалч Напеолон Бонапарт нэгэн цагт Хятад улсыг  унтаж буй арслантай зүйрлэсэн бөгөөд тэр арслан сэрэхэд бүх дэлхий дагжин чичрэх болно гэж хэлж байжээ.

БНХАУ XX зууны эхээр дотооддоо хагралдаж, гадаад улс орнуудтай эвдрэлцэн тэмцэж, сул дорой байсан ч XXI зуунд энэ "арслан" жинхэнэ утгаараа сэрсэн юм.

Өнөөгийн Хятадын эдийн засгийн үзүүлэлт нь тус улсыг аль хэдийн дэлхийн хэт их гүрнүүдийн нэг болсныг нотолдог. Хятадын ДНБ 12 их наяд ам.доллароос давсан бөгөөд худалдан авалтын чадвараараа Ази тивдээ тэргүүлж байгаа юм.

Хятад

1 Европын холбоо

АНУ-ын ДНБ 19.4 их наяд ам.доллар бөгөөд жилд 600 тэрбум ам.долларыг дэлхий дээрх хамгийн хүчирхэг цэргийн тоног төхөөрөмж бүтээхэд зарцуулдаг. Тиймээс өөр ямар ч улс дангаараа АНУ-ын хэмжээнд хүрч чадахгүй бөгөөд зөвхөн Европын Холбоог бүрдүүлэгч үндэстнүүдийн нэгдэл л тус улсын хэмжээнд дөхөж очих юм. Тиймээс энэ жагсаалтыг Европын Холбоо тэргүүлж байна.

2018 онд Европын Холбооны ДНБ 18.8 их наяд ам.доллар байсан нь АНУ-тай тун дөхөж очжээ. Европын Холбоонд хэдийгээр тусдаа цэрэг арми байдаггүй ч, түүний гишүүн улсууд асар их цэргийн хүчин чадалтай. Тэдгээрийг нийлүүлэн тооцвол Европын Холбоо АНУ-аас ч их буюу 1,5 сая цэргийн албан хаагчтай юм.

Саяхан Европын Холбооны Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер (Jean-Claude Juncker) Европын Холбоо дэлхийн хэмжээний тоглогч болох цаг ирлээ гэж хэлсэн байна.

Европын холбоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()