Та биднийг урт наслахад туслах амьдралын алтан дадал зуршлууд

Стэнфордын их сургуулийн эрдэмтэд судалгаа хийн хүнийг 95 хүртэл наслахад туслах хэд хэдэн нууцыг нээжээ. Хэд хэдэн судалгааны үр дүнгээр бидний өдөр тутмын амьдралын жижиг зүйлүүд болох  өмсөж байгаа гутал зэрэг ч бидний хэр удаан амьдрахад нөлөөлдгийг тогтоосон байна. За ингээд таны амьдралыг үнэхээр уртасгах 10 зуршлыг танилцуулж байна. Эдгээр дүрмүүд энгийн ч гэлээ их үр дүртэй шүү.

Та биднийг урт наслахад туслах амьдралын алтан дадал зуршлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэг л эмчид өөрийгөө үзүүлж бай

Экситирийн Их сургуулийн эрдэмтэд хэрвээ та нэг л эмчдээ олон жилийн өөрийгөө үзүүлэх нь таны амьдралыг уртасгадаг болохыг баталсан байна.

Энэ дүрэм нь зөвхөн ерөнхий эмч биш мэс засалч, сэтгэл зүйч зэрэг бүх эмчид хамаарна.  Хэрэв таны нэг зүйл өөрчлөлттэй бол таны олон жилийн турш үзүүлж ирсэн эмч амархан анзаарч харна. Харин шинэ эмч таны эрүүл мэндийн асуудлыг бүр эхнээс нягталж судлах хэрэгтэй болно.

Нэг л эмчид өөрийгөө үзүүлж бай

2 Орлого зарлагаа төлөвлөж ирээдүйд зориулж мөнгө хадгалах хэрэгтэй

Санхүүгийн мэргэжилтнүүд таны санхүүгийн байдал эрүүл мэнд хоёр ижил түвшинд байдаг гэж хэлэх дуртай. Америкийн хэсэг судлаачид 50-аас дээш насны санхүүгийн хүнд байдал, том алдагдалд орж байсан иргэдийн нас барах эрсдэл өндөртэй байдгийг тогтоожээ.

Үүний шалтгаан нь мэдээж 1-рт стресс биед муугаар нөлөөлдөг. 2-дугаарт хүмүүс мөнгө алдахдаа сайн эмчид үзүүлж эрүүл мэнддээ анхаарах боломжоо мөн адил алддаг байна. Тиймээс мэргэжилтнүүд тэтгэвэрт гарахаас 10 жилийн өмнөөс таныг бэлдэж эхлэхийг зөвлөдөг. Мөн та санхүүгийн алдагдлыг давж гарах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Орлого зарлагаа төлөвлөж ирээдүйд зориулж мөнгө хадгалах хэрэгтэй

3 Илүү их өөх хэрэглэ

Америкийн Зүрх судлалын нийгэмлэгийн судлаачид оливийн тос, авакадо зэрэг моно ханаагүй тосны агууламжтай хүнс хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны өвчнөөр нас барах магадлал 16 хувиар бага байдгийг танилцуулжээ.

Хэрвээ та эдгээр хүнсний бүтээгдэхүүн дээр нэмээд  цагаан идээ, өндөг, тахиа, мах, загас зэрэг амьтны гаралтай тосыг хэрэглэдэг бол зүрх судасны өвчнөөр нас барах магадлал ойролцоогоор 25 хувь хүртэл буурдаг байна.

Илүү их өөх хэрэглэ

4 Та өөрийн гэдэсний үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэй

Мкгилын их сургуулийн хийсэн судалгааны дагуу удаан амьдрах нууц таны гэдэсний үйл ажиллагаанд оршдог ажээ. Гэдсэн дотор амьдрах ашигт бактериуд таны амьдралыг уртасгадаг байна.

Ашигт бактериуд бидэнд идэж байгаа хоолноосоо хэрэгтэй шим тэжээлүүдийг илүү сайн хүлээн авахад тусалдаг байна. Эрдэмтэнд тархи гэдэстэй холбоотой байдгийг нэгэнт тогтоосон бөгөөд бидний стресс, сөрөг бодлууд ходоод гэдэсний хямралуудыг үүсгэдэг ажээ.

Та өөрийн гэдэсний үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэй

5 Биед эвтэйхэн гутал, хувцас өмсөж бай

Шууд бус ч гэлээ бидэнд аз жаргал болон тохь тухыг мэдрүүлдэг зүйлс урт удаан амьдрахад маань тусалдаг. 65 настай Доктор Дэвид Росинбаум урт удаан амьдралынх нь шалтгаан хөлд эвтэйхэн гутал өмсдөг гэж үздэг байна. Хөлд эвтэйхэн гутал өмссөнөөр та өдөрт 10.000 орчим алхам хийдэг бөгөөд энэ таны эрүүл мэндэд маш тустай юм.

Биед эвтэйхэн гутал, хувцас өмсөж бай

6 Буйдан дээр хэвтэж хэрэггүй

Та оффист суух эсвэл буйдан дээр зурагт үзэн хэвтэх цагаа багасгаж чадвал өөрийн амьдралаа уртасгаж чадна.   2-оос илүү цаг суух эсвэл 2-оос илүү цаг зурагт үзэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг.  Хэрвээ та энэ дүрмийг дагавал амьдралаа ойролцоогоор 3 жил уртасгаж чадна.

Буйдан дээр хэвтэж хэрэггүй

7 Амралтын өдрүүдээр илүү унтаж бай

Та өөрийгөө амралтын өдрүүдээр удаан унтаж цагийг дэмий үрлээ гэж буруутгахаа больж болно. Шведийн эрдэмтэн Торборн Акирстедтийн хийсэн судалгаагаар бид амралтын өдрүүдээр илүү унтах нь биднийг эрүүл мэндийн асуудлуудаас сэргийлж, эрт үхэх эрсдлийг багасгадаг байна.

Амралтын өдрүүдээр илүү унтаж бай

8 Гэрээ тогтмол цэвэрлэ

Өдөрт 30 минут, 7 хоногт 5 удаа биеийн дасгал хөдөлгөөн хийх нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг буруулдаг ажээ.

Энэ онолыг Маккастр их сургуулийн Скотт Лиар болон түүний хамтран зүтгэгчид баталжээ. Та заавал фитнест явах шаардлагагүй бөгөөд ердөө гэрээ цэвэрлэх, шалаа угаах зэрэг ажлууд хийх нь хангалттай юм. Та ажил гэр хоёрынхоо хооронд алхдаг бол ингэх нь бүр тустай.

Гэрээ тогтмол цэвэрлэ

9 Их ажилла

Харвардын эрдэмтэд өөртөө зорилго тавин түүндээ хүрч чаддаг хүмүүс хамгийн сайхан амьдралаар амьдардаг болохыг олж тогтоожээ. Тиймээс залуу насаа дэмий үрж, ажилдаа амжилт гаргаж чадаагүй хүмүүс амжилттай явж байгаа хүмүүсээс богино насалдаг байна.  Тэгэхээр залхуурахгүй байх нь маш чухал. Зорилго тавьж түүндээ хүрч дараагийнхаа зорилго өөд тэмүүлэх хэрэгтэй.   

Их ажилла

10 Өөрийгөө ойлгодог хүмүүстээ илүү ярилцаж бай

Өөрийг нь ойлгож дэмждэг найз нөхөд, хамаатнуудтай хүмүүс урт насалдаг.

Танд олон найзууд эсвэл өөрийг тань ойлгодог ганц найзтай байх эсэх нь хамаагүй. Харин таны хажууд таныг ойлгодог хэн ч байхгүй бол амьдрал аз жаргалтай байх боломжгүй юм. Аз жаргалтай хүмүүс хүмүүс илүү урт насалдаг шүү дээ.

Өөрийгөө ойлгодог хүмүүстээ илүү ярилцаж бай

Бонус: Өдөр бүр давстай усанд хэвтээрэй

Эпсом буюу ваанны давс нь хүний биеийг бүхэлд нь тайвшруулахын зэрэгцээ анагаах чадвартай ажээ. Тэр тусмаа булчин шөрмөс, нурууны өвчтэй хүмүүс өдөр бүр давстай усанд суувал дархлаа сайжирдаг гэж эмч нар хэлж байна.

Бонус: Өдөр бүр давстай усанд хэвтээрэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()