Атлантын далайгаас 61 тонн мөнгө олджээ

2013-07-31, 22:32
24,718
Шумбагчид Атлантын далайн гүнээс 61 тонн мөнгийг олж илрүүлжээ. Далайн гүнээс нийт 2792 ширхэг 999 сорьцтой мөнгөн гулуузыг гаргасан бөгөөд хавтгай бүр 31,2кг жинтэй байсан байна. Эдгээр олдворууд нь 1941 онд живсэн английн “SS Gairsoppa” завьных бололтой.
Атлантын далайгаас 61 тонн мөнгө олджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Далайн гүнээс олдсон эрдэнэс
Англичууд Энэтхэгээс мөнгө тээвэрлэдэг байсан бөгөөд дайны үеийн хэрэгцээг хангах зорилготой байжээ. Зарим нэг мэдээллээс харахад энэ бүх хугацаанд завь 4,8 км-ийн гүнд, Ирландын арлаас 482,8 км-ийн зайд оршиж байсан байна. Хэдийгээр завийг бараг жилийн өмнө олсон ч дотор буй эд зүйлсийг сая л гаргаж чаджээ. Одоогийн байдлаар эдгээр олдворуудыг Английн хамгийн нууцлаг газар хадгалж байгаа бөгөөд дэлхийн хамгийн өндөр үнэтэй олдворын тоонд багтаж, 77 сая доллараар үнэлэгдэж байгаа аж.

“Odyssey Marine Exploration” байгууллагынхан 10 жилийн өмнөөс эдгээр мөнгөнүүдийг хайж эхэлсэн байна. Археологичид түүхийн бүхий л хуудсыг сөхөн үзэж, хамтран ажилласнаар ийнхүү эрдэнэсийг олсон бөгөөд олдвороо гаргаж авахын тулд зориулалтын далайн аппарат ашиглажээ. Хамгийн хэцүү нь SS Gairsoppa завийг гаргах байсан бөгөөд 125,5 метрийн урттай байсан байна.

Харин энэ олдворыг Odyssey Marine Exploration компанийхан илрүүлсэн байна.

Бүх мөнгөнүүдийг маш далд хийсэн байсан учир хүрэхэд тийм ч хялбар байгаагүй. Мөнгөнөөс гадна 1941 оны сонин, Энэтхэг марктай захиа гэх мэт зүйлс бас олджээ. Odyssey Marine Exploration компанид бүх мөнгөний 80% үлдэх бөгөөд үлдсэн нь Британийн засгийн газарт шилжих юм байна.

www.caak.mn

Үүнээс гадна 2013 он маш их олз омогтой жил болж байгаа гэнэ.

Ромын зоос
Их Британийн иргэн Уэсли Каррингтон (Wesley Carrington) Ромын үеийн 55 алтан зоосыг олсон байна. Алтын нийт хэмжээг 100,000 фунтээр үнэлэж байгаа аж. Уэсли металл хайгчаар хайж эхлээд л 20 минутын дараа олдворыг олсон бөгөөд 1700 жилийн настай зоос болох нь тогтоогджээ. Уэслигийн дараа дахин 104 ширхэг зоосыг судлаачид олжээ.

www.caak.mn

Викингийн алт
Хойд Ирландад викингийн алтыг энгийн нэгэн сонирхогч Том Кроуфорд (Tom Crawford) металл хайгчийн тусламжтайгаар илрүүлжээ. Энэ алт нь 1000 жилийн настай бөгөөд ойролцоогоор 8-9-р зууны үед хэрэглэгдэж байсан гэнэ.

www.caak.mn

Испанийн сувд
2013 онд Испанийн завинаас эрдэнэс олджээ. 400 жилийн өмнө далайн хүчтэй салхины улмаас сүйрсэн завьны олдворыг Мексикийн тохойн ойролцоогоос олсон бөгөөд 17000 гаруй төрлийн зүйлс байсан байна. Эдгээр олдворуудын дунд 6000 ширхэг ховор сувд, мөнгөн зоос, үнэт чулуу, алтан гулдмай, алтан зүүлт гэх мэт зүйлс байжээ. Үүнээс гадна 17-р зууны үеийн сав суулга, даршилсан олив гэх мэт ахуйн хэрэглэлүүд ч олджээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()