1
Арьсан эдлэлийн мастер
Жуков залуудаа арьсаар хувцас эдлэл хийдэг мастер байжээ. Амь зуухын тулд тэрбээр өдөрт 15 цагаар ажиллаж арьсан эдлэл хийдэг байсан юм. Харин 18 насандаа тэрбээр мэргэжилдээ гарамгай болж бараг Москва даяараа түүгээр үйлчлүүлдэг болсон гэнэ. Даанч түүний энэ ажлыг Дэлхийн I дайн тасалдуулсан юм. Бие бялдар сайтай, чийрэг түүнийг цэрэгт татаж, шууд л тэргүүн шугамд илгээжээ.
2
"Удирдамж № 1"
Жуков Батлан хамгаалах ардын комиссар Тимошенкогийн хамт 1941 оны зургадугаар сарын 21-ний алдарт "Удирдамж №1"-гийг гаргасан байдаг. Сталин түүний төлөвлөгөөг уншаад, Жуковыг хүлээн зөвшөөрөх олон үндэслэл байжээ.
Энэ нууц баримт бичигт зөвлөлтийн цэргийг Германы болзошгүй халдлагаас хамгаалахад урьдчилан сэргийлэх үүргүүдийг тодорхойлжээ. Энд цэргийг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулах, германчуудын болзошгүй цохилтыг няцаахыг үүрэг болгожээ. Армийг богино хугацаанд шинэчлэн зохион байгуулахад нэг хоног даанч хүрэлцээгүй, дайсны дайралт гэнэтийн байсан ч энэ шийдвэрийн ачаар хохирлын нэг хэсгээс зайлсхийж амжсан юм.
3
Ленинградын бүслэлт
Ленинград хотыг аврахад Жуковын хувь нэмэр асар их гэдгийг олон хүн, тэр дундаа түүхчид хүлээн зөвшөөрөх биз ээ. Ленинградыг хамгаалсан эгэл хүмүүсийн гавьяаг үгүйсгэж байгаа ч юм биш. Эгэл дайны баатар ч байлаа гэсэн ийм мэргэжлийн тактикч командлалгүйгээр ялж чадахгүй нь ойлгомжтой.
Жуков эхлээд Ленинградын фронтын командлагч байжээ. Гитлер умардын нийслэлийг эзлэхийг мөрөөдөж, зөвлөлтийн арми хотыг хамгаалах нөөцгүй байдал тун хүнд байсан. Харин Жуков хамгаалалтын заагийг орхихгүй байх, ухарсан хүнийг буудах харгис тушаал өгсөн юм. Тэр өөрөө карт уншиж, байрлалуудаар явж хамгаалалтыг өөрөө зохион байгуулж байлаа. Энэ бүхэн бүслэлтийн үед хотыг хангах, нөөц бэлтгэх цаг хугацаа олгосон юм. Чухам яаж энэ бүхнийг тэр хийж чадсан нь ойлгомжгүй. Энэ их хүнд, сэтгэлийн дарамттай үед ерийн хүн бүтэн хоногоор унтахгүйгээр ингэж ажиллаж чадах уу.
4
Түүнийг барууныхан ч үнэлдэг
Жуков гадаад орны төрийн шагнал хүртсэн Зөвлөлтийн цөөхөн дарга нарын нэг. Маршал 67 одон медальтай бөгөөд түүнээс 34 нь гадаад орных аж. Үүн дотор БНМАУ-ын Баатар цол, Сүхбаатарын одон бий. Түүний хүртсэн гадаад орны шагнал дотор хамгийн хүндтэй нь Британийн рыцарийн Банигийн нэгдүгээр зэргийн одон. Энэ шагналыг Жуковоос өмнө Барклей-де-Толли хүртэж байжээ.
5
Дайны дараа
Дайны дараа Жуковын нэр хүнд улам өсөж улмаар Сталин түүнээс жийрхэх болжээ. Тэгээд түүнийг “Фашизмыг ялсан ялалтад өөрийн гавьяаг хэт үнэлсэн”, Германаас өдий төдий эдлэл хувьдаа зөөж авчирсан хэмээн буруутгаж байжээ. Түүнийг Хуурай газрын цэргийн командлагчийн ажлаас зайлуулж, Одессын цэргийн тойргийн командлагчаар илгээсэн байна. Дээрэмчдийн Одесст Жуков тун удалгүй эмх журам тогтоож чадсан юм. Энэ түүх оросын уран сайхны “Устгал” олон ангит кинонд гаргадаг.
Сталиныг нас барсны дараа Жуков хуучин байр сууриндаа эргэн ирсэн байна. Тэр Хрущевыг дэмжиж түүнийг сөргөлдөгчдийн эсрэг тэмцэгч байлаа. Жуков бас Сталины хэлмэгдүүлэлт, буудан алж байсныг илчилж гарган ирэгсдийн нэг байсан юм. Гэсэн ч Хрущевын үед түүнийг бас л “намын үүргийг буурууллаа” хэмээн буруутгаж Батлан хамгаалахын сайдын тушаалд томилоогүй юм.
Гэхдээ л Жуков улс төрийн ямар ч дэмжлэггүйгээр алдраа мандуулсан хээрийн цэргийн гарамгай командлагч байсан. Түүнд ямар ч дэмжлэг, татаас хэрэггүйгээр зөвхөн өөрийн эр зориг, чадварын хүчээр л байр сууриа эзэлж байсан юм. Тэр аливаад эрс шийдэмгий, заримдаа ууртай ширүүн ч ойр орчмынхондоо үүнийгээ зохицуулж чаддаг удирдагч байжээ.
6
Жуковын онгоцыг хулгайлсан нь
Рейхстагийн орой дээр улаан туг мандуулж байгаа энэ алдарт зургийг хэн бүхэн мэднэ дээ. Энэ зургийг “Правда” сонины гэрэл зурагчин, сурвалжлагч Виктор Тёмин авсан байна. Тёминд энэ зургаа редакцируугаа маш яаралтай илгээх хэрэг гараад Жуковын онгоцны багийнханд маршал тушаасан гээд худал хэлээд нисчхэж.
Маршал үүнийг нь мэдээд сэтгүүлчийг буудан алах тушаал өгсөн байна. Азаар “Правда” сонины шинэ дугаарт энэ зураг нийтлэгдсэнийг үзээд маршал тушаалаа өөрчилсөн гэдэг.