Гэрээ чамин тансаг, ая тухтай тохижуулах шалгарсан аргууд

2018-12-03, 16:10
4,775

Бид бүгд л өөрсдийн хүслээр гэрээ тохижуулж мөрөөдлийн ордон бүтээхийг хүсдэг. Гэвч түүнд зарцуулагдах "төсөв"-ийг төсөөлөх төдийд л "хоосон мөрөөдөл" гэдгийг ойлгож эхэлдэг. Харин бид танд доорх нийтлэлээр мөрөөдлөө орхилгүйгээр гэрээ тохижуулж болох шалгарсан аргуудыг хүргэж байна. 

Гэрээ чамин тансаг, ая тухтай тохижуулах шалгарсан аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Деталь бүрээр нь биш ерөнхийд нь хар

Хэдий бүхэлд нь засвар хийхгүй байсан ч гэрийнхээ интерьерийг нэг өрөөгөөр хязгаарлаж бус бүхэлд нь харж төлөвлөх хэрэгтэй. Хэрэв өрөө өрөөгөөр нь тохижуулбал нэгдүгээрт зарим өрөөний интерьер хоорондоо авцалдахгүйгээс болоод дизайны зөрчил үүсэж замбараагүй харагдаж эхэлнэ. Хоёрдугаарт байрны зохион байгуулалтыг бүхэлд нь төлөвлөөгүйгээс болж зай талбайн асуудал үүсэж болзошгүй. 

Деталь бүрээр нь биш ерөнхийд нь хар

2 Загварчил

Ганган чамин, гял цал байлгахаас илүү хоорондоо ууссан загвар бүхий дотоод засалтай байх нь хамгийн зардал багатай хэрнээ зөв шийдэл юм. Тийм учраас цөөн тооны чанартай тавилга сонгоод түүндээ тохируулан бусад өнгөний зохицлыг тааруулж болно.

Загварчил

3 Материалд нь анхаар

Өрөөн доторх зүйлсийн материал, хэлбэр дүрс зэрэг нь уур амьсгалд хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ тохиолдолд гүн өнгө, зузаан материал /жишээлбэл хамба байж болно/ зэрэг нь илүү дулаан уур амьсгал бүрдүүлдэг. Мөн хивс гэрийн уур амьсгалыг илүү зөөлрүүлж, дулаан болгож өгдөг.

Материалд нь анхаар

4 Интерьерийн шинэ хэв маяг гэдэг бол мартагдсан хуучны хэв маяг гэдгийг санаарай

Гэрийнхээ дотоод заслыг шинэ тавилга гэхээс илүү хуучны загвартай буюу классик хэм маягтай тавилгаар тохижуулж болно. Мөн арслантай монгол авдар, шүүгээ эсвэл социалист нийгмийн үед бидний аав ээжийн эдэлж хэрэглэдэг байсан сандал, ширээ, хөргөгч зэргээр интерьерийн маш өвөрмөц шийдлийг гаргах боломжтой. Гэхдээ цөөн байх тусмаа загварлаг гэдгийг мартаж болохгүй. Учир нь хэт олон хуучны тавилга тавьчихвал гэр биш музей шиг сэтгэгдэл төрүүлж магадгүй. Мөн хуучны тавилга, хэрэгслийг өөрийн гараар засаж сэлбэх, будах гэх мэтээр шинэчлэн хэрэглэж болно.

Интерьерийн шинэ хэв маяг гэдэг бол мартагдсан хуучны хэв маяг гэдгийг санаарай

5 Хаалганы өнгийг тоохгүй орхисоор л байна уу?

Бид тавилга сонгохдоо маш болгоомжтой ханддаг хэрнээ хаалга руу тоож ч хардаггүй нь үнэн. Гэтэл хаалганы өнгө гэрийг тэр чигт нь загварлаг харагдуулж чаддаг. Ялангуяа хар, хөх болон бараан өнгө сонговол зүгээр.

Хаалганы өнгийг тоохгүй орхисоор л байна уу?

6 Уур амьсгалыг сэргээ

Ширээний голд ердөө жижигхэн ваартай цэцэг тавихад л өрөөний уур амьсгал бүхэлдээ сэргээд ирдэг. Амьд цэцэг байнга худалдаж авах нь төвөгтэй гэж бодож байвал тасалгааны ургамал сонгож болно. Харин галын өрөөндөө том шилэн тавганд шинэхэн жимс хийж тавиарай.

Уур амьсгалыг сэргээ

7 Жижиг хэрэглэлүүдэд анхаарлаа хандуул

5 одтой, тансаг зочид буудлын өрөөнүүдийг үнэтэй харагдуулдаг нэгэн онцгой зүйл бол жижиг хэрэглэлүүд юм. Ор, буйдангийн бүтээлэг, гар биеийн алчуур, шүршүүрийн хөшиг гэх мэт жижиг хэрэглэлүүд нэг ижил хэв маяг, ижил материалтай байх нь дотоод заслыг сайхан харагдуулахаас гадна, үнэ цэнэтэй мэдрэмж төрүүлдэг. Мөн угаалгын өрөөний хаалганы бариул, өлгүүр, савангийн тавиур, оо сойзны сав зэргийг хосоор нь байлгах нь сэтгэл гаргасан, дулаахан мэт сэтгэгдэл төрүүлж гэрийг “гэр” болгоход туслах болно. Тиймээс та гэрийнхээ дотоод засалд өөрчлөлт хиймээр санагдвал эхлээд эдгээр жижиг зүйлсийг өөрчлөөд үзээрэй.

Жижиг хэрэглэлүүдэд анхаарлаа хандуул

8 Урлагийн бүтээл нэм

Үүнийг та өөрийн төсөөллөөр бүтээж болно. Хэдий жинхэнэ уран зураг авч тавивал сайхан ч өөр олон сонирхолтой сонголтууд бий. Дуртай зургаа канвас маягаар хэвлүүлээд өөрөө будаж жаазлан тавьж болно. Эсвэл орчин үеийн уран зураг, интерьерийн чиг хандлагаас санаа авч өөрийн гэсэн уран бүтээлийг зурж тавьсан ч болох юм. Мөн том хэмжээтэй, хийсвэр зураг өрөөний уур амьсгалыг загварлаг, орчин үеийн шинж чанартай болгох шидтэй. Нэг том зургаас гадна нийлээд нэг дүрслэлийг харуулдаг гурван жижиг зураг ч ханандаа өлгөж болно.

Урлагийн бүтээл нэм

9 Номын тавиурыг зөвхөн номын тавиур гэж бүү бод

Том өрөөний уур амьсгал нэг л уйтгартай болоод байвал номын тавиурууд дээрээ зөвхөн ном биш цэцэг, жаазтай зураг, гэрэл эсвэл чулуун чимэглэлүүд тавиарай. Гол нь тавьсан эд зүйлсийн байрлал хамгийн чухал бөгөөд тэнцвэртэй харагдах ёстой.

Номын тавиурыг зөвхөн номын тавиур гэж бүү бод

10 Минимализм бол гайхалтай загварлаг сонголт гэдгийг санаарай

Дээрх сонголтуудаар бид танд жижиг чимэглэлүүд санал болгосон ч та өөрийн мэдрэмждээ итгэлгүй байвал минималист хэв маягийг сонгох нь зөв. Мөн гэрээ нэлэнхүйд нь цайвар өнгөтэй байлгахад анхаарч, тавилга хэрэглэл цөөтэй байлгах тусам илүү цэвэрхэн, минималист, эрх чөлөөтэй харагдана гэдгийг санаарай.

Минимализм бол гайхалтай загварлаг сонголт гэдгийг санаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()