Алдартай түүхэн дурсгалууд ид үедээ ямар харагддаг байв?

2019-05-01, 12:05
6,076

Бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн бүхий л зүйлсийг үеийн үед хамгаалсаар ирсэн билээ. Тэр дундаа өв соёлын амьд домог болсон түүхэн дурсгалт газруудыг яг л тэр чигээр нь байлгахаас гадна сэргээн босгох ажлуудыг ч олноор хийх болсон. Гэхдээ хүн төрөлхтний очиж үзэх дуртай тэдгээр газрууд үргэлж тийм сайхнаараа байгаагүй нь харамсалтай. 

Алдартай түүхэн дурсгалууд ид үедээ ямар харагддаг байв?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Колиссей"

Дэлхийн хамгийн гоёмсог, хамгийн баялаг түүхтэй амфитеатр болох Колиссейг мэдэхгүй хүн ховор. Ромчууд гладиаторуудын тулааныг энэ газарт цуглаж үздэг байснаараа алдартай билээ. Гэхдээ та Колиссейд “навмахи” гэх нэртэй гладиаторуудын усан дээрх тулаан болдог байсныг мэдэх үү?

Хамгийн анхны навмахиг хийхдээ Коллисейд нүх ухаж тэнгисийн тулааны бэлтгэл маягаар явуулсан байна. МЭӨ 46 онд Юлий Цезарь Колиссейгийн нүхийг усаар дүүргэх тушаал буулгасан гэдэг.

Харин Домициан хааны үед Колиссейд сургуулилалт бус харин жинхэнэ байлдаан хийхийг хүсжээ. Гэтэл тэр үед Колизейн доогуур усны хоолой өнгөрч байсан тул дээр нь ус  тогтоож "навмахи" хийх боломжгүй болсон юм.

"Колиссей"

2 "Теотиуакан"

Теотиуакан нь Мексикийн Мехико хотоос холгүй байдаг орхигдсон хот юм. Судлаачдын үзэж байгаагаар 125 мянга орчим иргэнтэй байсан энэ хот Төв Америкийн хамгийн том соёл иргэншлийн төв байжээ. 

Маш нарийн зохион байгуулалттай баригдсан уг хотын гудамж бүр нь хоорондоо зөрдөг бөгөөд дээрээсээ яг л нарны цацраг шиг харагддаг юм.

 Теотиуакан хотыг ард иргэдийн бослого, үймээн самуун эсвэл харийн эзлэн түрэмгийллээс болж сүйрсэн гэж үздэг. Учир нь бүх барилга байгууламж нь том зүйл хүчтэй шидсэн мэт эвдэрч хэмхэрсэн байдаг ажээ. Үүний улмаас VII зууны дунд үед ард иргэд нь хотыг түйвээн, орхиж явсан гэж судлаачид таамагладаг.

"Теотиуакан"

3 "Мачу-Пикчу"

Мачу-Пикчу нь одоогийн Перу улсад далайн төвшнөөс 2,450 метрийн өндөрт байрладаг эртний хот юм. Нутгийн иргэд тус газрыг “Инкүүдийн хаягдсан хот” гэж нэрлэдэг. Үүлэн дунд сүндэрлэх энэ жижигхэн хотод ердөө 200 гаруй байшин, сүм байдаг ажээ. Хотын ихэнх барилгуудыг чулуугаар барьсан бөгөөд дунджаар 1000 иргэнтэй байсан. Мөн уугуул иргэд нь газар тариалан эрхэлж, байшин барьж амьдардаг байжээ. Археологичид тус хотыг 1440 онд буюу Испаничуудын түрэмгийллээс өмнө Инкүүдийн хаан Пачакутекийн үед баригдсан гэж үздэг.

"Мачу-Пикчу"

4 "Александрын цамхаг"

Газар дундын тэнгисийн эрэгт сүндэрлэх Александр хотын гэрэлт цамхаг эх газраас холгүй Фарос хэмээх арал дээр байдаг. Харин энэ арлыг МЭӨ 332 онд Аугаа Александр хааны зарлигаар боомт болгож байжээ.

120-135 метр өндөр дээрх цамхгийг 5 жилийн турш барьсан ба зарим нэг судлаачдын үзэж байгаагаар бүр 81 км-ийн холоос ч харагддаг байсан гэдэг. 

Харамсалтай нь тус цамхаг өнөөдрийг хүртэл тэсэж чадалгүй XIV зуунд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр нуржээ. Улмаар цамхгийн үлдэгдлээр Кайт-Бей хэмээх хэрмийг барьсан юм.

"Александрын цамхаг"

5 "Маяачуудын ариун бичвэрийн сүм"

Маяачуудын соёл иргэншлийн үед бий болсон энэхүү пирамид хэлбэртэй сүм нь Паленка хотод байрладаг. Уг пирамид нь 9 үе шаттай бөгөөд, орой дээр нь оршуулгын дуган байдаг ажээ. Мөн сүм дотор уншихад бэрх, нууц бичээс байдаг.

Нэмж дурдахад, археологичдын олдвор болон орчин үеийн дэвшилтэд технологийн тусламжтайгаар эртний Америкийн соёл иргэншлүүдийн хот суурингийн бодит зургийг гаргаж чадсан билээ.

"Маяачуудын ариун бичвэрийн сүм"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()