Харь гаригаас ирсэн юм шиг хачирхалтай 10 амьтан

Манай гариг ер бусын амьтдаар дүүрэн, тэдний зарим нь үнэхээр хайр татам байхад зарим нь тийм биш байдаг. Бүүр харь гаригийнх юмуу гэмээр хэлбэр дүрстэй, хачирхалтай амьдралын хэв маягтай өвөрмөц амьтад ч цөөнгүй бий. Хэрвээ та өөр гараг дээр амьдрал ямар байдгийг төсөөлж үзмээр байвал солонгон өнгөтэй сам хорхой эсвэл од шиг хамартай сохор номинг харахад л жихүүцмээр санагдана. Тэгвэл харь гарагийнх мэт хачирхалтай харагддаг 10 амьтантай танилцъя.

Харь гаригаас ирсэн юм шиг хачирхалтай 10 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Одон хамарт сохор номин

Энэхүү од шиг хэлбэртэй содон хамартай сохор номин яг л харь гаригийнх мэт харагдаж байгаа биз. Гэхдээ энэ онцгой хамар түргэн ан хийхэд нь зориулагдсан юм.  22 цацрагаар хүрээлэгдсэн тус одон хамартаа хоол хүнсээ байршуулдаг байна. АНУ-ын "Үндэсний газарзүйн нийгэмлэг (National Geographic)"-ийн мэдээлснээр уг амьтан бараг сохор боловч дэлхийн хамгийн хурдан ан хийдэг амьтдын тоонд багтдаг. Одон хамарт сохор номин нь хорхой, шавжийг секундын дотор олж, хэдэн хэсэг тасдан идэж чаддаг байна.

Одон хамарт сохор номин

2 Гахайны хамартай, цус сорогч шиг шүдтэй хулгана

Гахайны хамар, цус сорогчийн шүд гээд олон амьтны шинжийг агуулсан хулгана байдаг гээд төсөөл дөө. Америкийн "LiveScience" гэдэг шинжлэх ухааны сэтгүүлийн мэдээлснээр уг гахайн хамарт хулганыг анх 2013 онд Индонезийн ширэнгэн ойн Сулавеси арал дээрээс олжээ.

Тухайн үед судлаачид бусад төрлийн хархыг судлахаар явж байхад гахайн хамарт хоёр хулгана урхинд нь орсноор тэднийг илрүүлсэн байна.

Гахайны хамартай, цус сорогч шиг шүдтэй хулгана

3 Таарсан хүмүүсээ айлгаж, азгүйтэл авчирдаг Аяэ-Аяэ

Зарим хүмүүс Аяэ-аяэ-г өхөөрдөм гэж боддог, харин зарим нь юу боддог юм бүү мэд, түүнтэй сайн уу? гэж мэндэлдэг. АНУ-ын "Үндэсний газарзүйн нийгэмлэг (National Geographic)"-ийн мэдээлж буйгаар Аяэ-аяэ нь ширэнгэн ойд модны орой дээр амьдардаг бөгөөд зэрлэг байгальд 20 орчим жил амьдрах чадвартай юм байна. Мөн Мадгаскарын арал дээр хамгийн түгээмэл байдаг лемурын төрөл аж.

Уг лемур нь бүлтрэх гэж буй мэт том нүд, эвгүй төрхтэй тул харь гаригийнх мэт харагддагаас гадна муу ёрыг зөгнөдөг, азгүйтэл авчирдаг гэж үздэг. Үүнээс болж түүнтэй таарсан хүмүүс алахыг урьтал болгодог ч одоо хамгаалагдаад байгаа юм.

Таарсан хүмүүсээ айлгаж, азгүйтэл авчирдаг Аяэ-Аяэ

4 Хамгийн содон төрхтэй далайн хөхтөн Дугонг

Дугонг гэгддэг далайн хөхтөн амьтдыг Зүүн Африкаас Австрали хүртэлх далайн эрэг хавийн дулаан уснаас олж болох бөгөөд тэд ихэвчлэн усан доорх өвсөнд бэлчээрлэдэг байна. Тэд зургаан минутын турш усан доор байж чаддаг бөгөөд маш удаан хөдөлдөг. Тус ховор төрлийн амьтдыг хамгаалалтанд авсан хэдий ч хууль бус ангийн бай болох аюулд ороод байгаа юм.

Хамгийн содон төрхтэй далайн хөхтөн Дугонг

5 Гартай юм шиг харагддаг толбот загас

Мэлхийтэй төстэй, гартай юм шиг харагддаг толбот загас нь далайн ёроолын 2-30 метрийн гүн дэх хөрсөн дээр “явдаг” гэдгээрээ хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг. Австралийн засгийн газрын Байгаль орчин, эрчим хүчний газрын мэдээлснээр уг амьтан усанд сэлэхээс илүү, сэлүүрээрээ хөл хийн явдаг байна. Энэхүү толбот загас нь жижиг биетэй, удаан хөдөлгөөнтэй ба дээрх онцлог шинж чанарууд нь харь гаригийнх гэмээр харагдуулдаг.

Гартай юм шиг харагддаг толбот загас

6 Австралийн маш том, неон ягаан өнгөтэй авгалдай

Бидний ихэнх нь энгийн авгалдай харж байсан байх. Тэгвэл таны харснаас хавьгүй том, неон ягаан өнгөтэй авгалдай Австралийн Капута ууланд байдаг аж. Дэлхий дээр мэдээж маш олон нялцгай биетэн, авгалдайнууд байдаг. Гэвч энэхүү triboniofororus aff. graeffei хэмээх зүйлийн авгалдай нь бусдаасаа илүү содон, гайхалтай төрөл бөгөөд 20 см хүртэл өсөж томордог юм байна. 

Австралийн маш том, неон ягаан өнгөтэй авгалдай

7 Хамгийн хачирхалтай хавч

"Инсуламон палаванэнс" хавч нь өөрийн тод ягаан, улаан өнгөнийхөө тусламжтайгаар дэлхийн дээрх хамгийн гайхалтай харагддаг хавчаар тодорсон юм. Энэ нь Филиппиний Палаван арлын ойролцоо (элбэг байдаг) олдсон бөгөөд Амеркийн "LiveScience"сэтгүүлийн мэдээлснээр судлаачид "Aqua Palawana" судалгааны хөтөлбөрийн явцад хэд хэдэн шинэ зүйлийг илрүүлэх үеэрээ үүнийг олсон байна.

Инсуламон Палаваненс хавчнууд нь цэнгэг усанд амьдардаг боловч уул уурхайн олборлолтоос үүдэн амьдрах орчноо алдах аюулд ороод байгаа аж.

Хамгийн хачирхалтай хавч

8 "Хорт утааны баг"-тай бөхөн

Бөхөн нь бусад гөрөөснүүдээс маш хачин хэлбэртэй хамраараа ялгардаг. Өөрөөр хэлбэл, урт, махлаг, хорт утааны баг зүүчихсэн юм шиг том хамартай. Энэхүү шинж нь хуурай, шороотой зун амьсгалахад нь тусалдаг бөгөөд сэрүүн температурт дулаан агаараар амьсгалах боломжийг бүрдүүлдэг аж. Бөхөнгийн төрөл зүйлээс өнөөгийн байдлаар 50,000 л үлдээд байгаа бөгөөд амьдрах орчноо алдах, хууль бус ангаас болоод нэн ховордож, устах аюулд ороод байгаа юм байна.

"Хорт утааны баг"-тай бөхөн

9 Судалтай мэлхий загас

Энэхүү судалтай мэлхий загас нь яг л мэлхий шиг харагдаж байгаа биз. Энэ загас нь гаднаасаа хачин харагддагаас гадна зан байдал нь бүр ч илүү өвөрмөц шинжтэй. Түүнийг Индонезийн Сулавеси эргээс нэгэн шумбагч, далайн ёроолд “алхаж” байхад нь анх олж харжээ. Уг загас алхахдаа урд талын хоёр сэрвээгээ ашигладаг байна. “Дэлхийн даяарх мэлхий загаснууд” номын зохиолч Тед Пиетч хэлэхдээ түүнийг хөлнийхөө сэрвээг ашиглан алхдаг ба дараа нь усны урсгалыг ашиглан урагш үсрэх маягаар явдаг гэжээ.

Судалтай мэлхий загас

10 Зараа ч юм шиг, хулгана ч юм шиг харагддаг Тенрес

Манай гариг дээрх өөр нэгэн хачирхалтай байгаль эхийн бүтээл бол Мадагаскарын ширэнгэн ойд байдаг нам дор газрын Тенрес юм. Британикка нэвтэрхий толь дээр бичигдсэнээр энэхүү жижиг хөхтөн амьтан нь 19см-ээс дээш өсдөггүй бөгөөд ихэвчлэн 90-200 грамм жинтэй байдаг аж. Тэд ойн хөрснөөс гардаг хорхой болон сээр нуруугүй амьтдаар хооллодог байна. Тэд зараа хулгана хоёрын завсрын амьтан шиг харагддаг ба ер бусын шар, хар тэмдэгтэй байдаг аж.

Зараа ч юм шиг, хулгана ч юм шиг харагддаг Тенрес

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()