Жүржийн хальсны “ид шид”

2015-04-20, 03:32
20,808
Бид ихэвчлэн жүржийн хальсийг хаядаг. Харин одоо түүнийг хэрхэн ашиглаж болохыг мэдээд, дахин ингэхгүй биз ээ. Хатаасан хальсийг цэвэрлэгээ, гоо сайхан, гоёл чимэглэл болон бусад зориулалтаар хэрэглэж болох юм байна. Ингээд түүнийг хэрхэн ашиглаж болохыг харцгаая.
Жүржийн хальсны “ид шид”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Агаар цэвэршүүлэгч

Жүржийн хальсийг өрөөний агаарыг цэвэршүүлэгч болгон ашигладаг. Гурван жүржийн хальс, кардамоны хэдэн үр, базиликийн навч хоёрыг, уут ваниль, халбага нунтаг лиш цэцэг, гурван чимх шанц бэлдэнэ. Хоолны халбага цагаан цуутай усыг саванд хийн дээрээс нь бэлдсэн зүйлсийг хийнэ. 5 минут буцалгаад шилэнд хийн өрөөнд тавина. Мөн хэдэн дусал эфирын тос дусааж болно.

www.caak.mn

2. Цэвэрлэгээний шингэн
Шилтэй жүржийн хальсан дээр цуу хийгээд 6-8 өдөр хандлана. Шингэнээ шүүгээд шүршигч саванд юүлнэ. Бохирдсон гадаргуу руу цацаад чийгтэй алчуураар арчаад үзээрэй. Мөн жүржийн хальсаар махны болон гурилын модыг цэвэрлэж болно. Гурилын модон дээрээ эхлээд бага зэрэг давс, цацаад жүржийн хальсаар арчина.

www.caak.mn

3. Лаа болгон ашиглана.
Үүнийг хийхийн тулд жүржийн хальсны голыг гэмтээлгүй цэвэрлэж авна. Учир нь түүгээр лааны гол болгох юм. Дараа нь хальсан дотроо тос хийхдээ, голоо сайн тослоно, тэгээд асаана.

www.caak.mn

4. Арьс цайруулна.
Жүрж болон хальсанд нь агуулагдах витамин С бол байгалийн жинхэнэ арьс цайруулагч юм. Усанд орохдоо усандаа жүржийн хальс хий.

www.caak.mn

5. Шавьж “үргээгч”
Жүржийн хальсанд шавьж хорхойг “айлгадаг” бодис агуулагддаг байна. Жишээ нь, хөдөө хээр амарч байхдаа жүржны жижиглэсэн хальсийг хөнжил гудсаа тойруулан тараан тавь. Шумуул, шоргоолж болон ялаа таныг зовоохоо болино.

www.caak.mn

6. Муур “айлгагч”
Муур жүржний үнэрийг авч тэвчдэггүй байна. Хэрвээ танай муур цэцэгний навчийг гэмтээн, савыг нь унагаад байвал зүгээр л цонхны тавцан дээрээ жүржийн хальс тавчих.

www.caak.mn

7. Шүд цэвэрлэн цайруулна.
Шүдний оондоо нунтагласан хальс хий, гэхдээ гаатай оонд хийж болохгүй. Эсвэл зүгээр л жүржний шинэ хальсны дотор талаар шүдээ үр. Ингэснээр шүд бэхжин, шүдний шар өнгөрийг арилгана. Энэ арга нь шүдэнд ямар ч хор хөнөөлгүй, шүдний мэдрэмжинд нөлөө үзүүлдэггүй болохыг туршиж үзсэн хүмүүс нотолсон байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()