Улс орнууд цагдаа нараа хэрхэн сургадаг вэ?

Мэдээж цагдаа бол ард иргэдийнхээ амар тайван байдлыг хариуцаж ажиллах үүрэгтэй хүмүүс. Харин улс орон бүр өөр өөр арга барилаар цагдаа нараа сургадаг байх юм. Зарим нь бүр гайхшрал төрүүлмээр зүйл байх аж. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Улс орнууд цагдаа нараа хэрхэн сургадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нью Йорк - Урлаг, соёл

Нью Йорк хотын цагдаа нарыг урлагийн соёл, түүхэнд сургаж, уран зургийг ажиглуулдаг байна. Мөн зургийг тайлбарлуулж, эд эс ширхэг бүрийг нэг бүрчлэн сайтар ажихыг зөвлөж, чанартай боловсрол олгодог юм. Ингэснээр тэдний юмсыг харах, ажих чадвар дээшилдэг төдийгүй энэ нь хулгайч нарыг барих, хэрэг илрүүлэхэд томоохон тус хүргэдэг хэмээн тайлбарлажээ. 

Нью Йорк - Урлаг, соёл

2 Канад- Бясалгал

Мэдээж цагдаа хэмээх мэргэжил маш их стресс, бухимдал дагуулан ирдэг. Үүнээс болж тэд хэн нэгнийг бэртээх гэмтээх үйлдэл ч гардаг. Харин Канадын цагдаагийн газар үүнээс сэрэмжлэн, тэдний зан аашийг тогтвортой байлгахын тулд бясалгалд сургадаг байна. Энэ ч үр нөлөөгөө гайхалтай өгч, цагдаа нарын байнгын бухимдаж явах нь харьцангуй багассан аж. 

Канад- Бясалгал

3 Голланд- Бүргэд

Тэд хууль бусаар тэнгэрт хөөрөх нисдэг төхөөрөмжийг барьж авах, саатуулах зорилгоор бүргэд сургадаг байна. Ийн бүргэдтэй нөхөрлөж, өөрийн хамтрагч болгосноор тэднийг тэнгэрт хөөргөн нисдэг төхөөрөмжийг барьж авчруулдаг гэнэ. 

Голланд- Бүргэд

4 Английн Чешир хот- Хүүхэдтэй харилцах

Нийгмээс тусгаарлагдаж, бусдадтай харилцахдаа тааруу хүүхдүүд элдэв гэмт хэрэгт орооцолдох нь их байдаг. Харин тэдэнтэй маш зөв зүйтэй харьцахгүй аваас юу ч болж мэднэ. Харин үүнээс сэргийлж Чешир хотын цагдаагийн газраас нийт цагдаа нарт сургалт зохион байгуулан, тус төрлийн хүүхдүүдтэй хэрхэн харьцах талаар хичээл заажээ. 

Английн Чешир хот- Хүүхэдтэй харилцах

5 Бразил- "Цуст далавч"

Тус улсын цагдаа нарыг өдөр тутмын дасгалаа хийсний дараа цээж хэсэгт нь хатгаж, цус гарган эр зориг оруулдаг гэнэ. Энэ нь нэг төрлийн хүндэтгэлийн тэмдэг боловч цагдаа нарт илүүтэй урам зориг өгч байдаг аж. Анх энэхүү аргыг Дэлхийн Хоёрдугаар Дайны үед ашигладаг байсан боловч сүүлд зарим улс орнуудад ашиглахыг хориглосон байдаг билээ. 

Бразил- "Цуст далавч"

6 Хятад- Аймшигт сургалт

Тэд цагдаа болон цэргээ өндөр түвшин бэлтгэдэг. Ингэхдээ бие хааг нь хөгжүүлж, тулааны урлагт сургадаг аж. Мөн ямар ч нөхцөл байдалд бэлэн байх ёстой гэсэн үүднээс цас, мөстэй, халуун нар шарж, бороо асгарч байсан ч хамаагүй хамаг хувцсаа тайлж байгаад бэлтгэлээ хийдэг юм. Эр зориг хат суулгаж өгөхөөр элдэв бусын аргаар тэднийг бэлтгэдэг төдийгүй зарим сургуулилалтыг нь хараад зүрх эмтрэм ажээ. 

Хятад- Аймшигт сургалт

7 АНУ-ын Мериланд муж- Сэтгэцийн өөрчлөлт

Гэмт хэрэгтнүүдийн арга улам нарийсч, хэний ч санаанд оромгүй зүйлсийг сэдэх болсон юм. Тэд цагдаа нарт элдэв дуу чимээ сонсгож, ховсддог бөгөөд ийн зугтаж, гэмт хэрэг үйлдэх боломж нь нээлттэй болдог аж. Харин Мериландын цагдаа нар үүнээс сэргийлж тусгай сургалтанд хамрагддаг байна. Бусдын үг, үйлдэлд автахгүй байх талаар тусгайлан зааж, зөвлөдөг юм. 

АНУ-ын Мериланд муж- Сэтгэцийн өөрчлөлт

8 Шотланд- Буу ашиглахгүй, гэмт хэрэгтэнг барих

Мэдээж зайлшгүй тохиолдолд гэмт хэрэгтэнг барихаар цагдаа нар хүйтэн зэвсэг ашиглах нь бий. Харин ингэснээр хүний аминд хүрэх магадлал өндөр тул улс орнууд үүнээс сэргийлж эхлээд байна. Тэд цагдаа нарыг буугаар бус өөр зүйлсийг ашиглан гэмт хэрэгтэнг барих аргад суралцуулж байгаа аж. 

Шотланд- Буу ашиглахгүй, гэмт хэрэгтэнг барих

9 Бичлэг ашиглах

Зарим улс орнуудад гэмт хэрэгтэнг зодож, барьж авахын тулд "MILO Range" хэмээх бичлэгийг ашигладаг байна. Энэ нь тэдний нэг төрлийн сургалт болж өгдөг төдийгүй элдэв зүйлсийг ашиглан хэрхэн, гэмт хэрэгтэн барьж болох талаар зөвлөгөө заавар өгдөг аж. 

Бичлэг ашиглах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()