1
Сэтгэл санаагаа ажилдаа бэлд
Хэрвээ таны нойр хүрэхгүй байвал та өөрийгөө нэг их удалгүй эргээд сэрэх талаараа бодоод нэг үзээрэй. Ингээд өглөө эртлэн босож хувцсаа өмсөж байгаагаа төсөөл. Чухам ингэж төсөөлөх үед та аль болох унтах цагаасаа хумсалмааргүй санагдаж нойр тань хүрч эхэлнэ.
2
Хамрынхаа баруун нүхийг таглах
Зүүн тал руугаа харж хэвтээд баруун талын хамрын нүхээ таглах үед цусны даралт буурдаг бөгөөд даралт буурах үед нойр хүрч эхэлдэг. Хэт их хичээх хэрэггүй, тайван, гүнзгий амьсгалахад л болно. Гэхдээ даралт багатай хүмүүст энэ арга тохирохгүй гэдгийг санаарай.
3
Эрвээхэй
Йогийн энэ байрлалыг авч сэтгэл санаагаа тайван болгосноор та хэрхэн тайвширч байгаагаа мэдрэх болно. Үүнээс гадна эрвээхэй байрлал нь цусны даралтыг тэнцвэржүүлж, сарын тэмдэг ирэх үеийн өвчнийг намдаадаг байна. Энэ дасгалыг хэвтэж байхдаа ч хийж болно. Харин ачаалал ихтэй дасгалыг унтахын өмнө хийхгүй байсан нь зүгээр.
4
Стереофоник хөгжим сонсох
Хүмүүст хамгийн анх бөмбөрийн ая сонсгох үед тэдний тархинд өвөрмөцөөр нөлөөлж, сэтгэл санааг хөөргөх эсвэл тайвшруулах үйлчилгээ үзүүлж байсан гэдэг. Тэрэнтэй адил бид ямар нэгэн дууг зөвхөн чихээрээ сонсдоггүй. Тархи зүрх хоёр ч мөн сонсож байдаг. Тиймээс унтах үедээ өөрт тайвшрал өгдөг дуунуудыг сонсоорой.
5
Триптопани, магни агуулсан оройн хоол идэх
Триптопани бол амин хүчил бөгөөд энэ нь сэтгэл санааг өөдрөu байлгахад чиглэсэн серотонин дааврын түвшнийг нэмэгдүүлдэг аж. Тиймээс нэн түрүүнд тайвшрах үйлчилгээг үзүүлнэ. Триптопани агуулсан бүтээгдэхүүн:
- Хар, улаан загасны түрс
- Бяслаг
- Самар, шош
- Цагаан мах
- Загас
- Сүү, сүүн бүтээгдэхүүн.
Харин магни нь мэдрэлийн системд тайвшруулах үйлчилгээ үзүүлж, толгойн өвдөлтөөс урьдчилан сэргийлж чадна. Магни агуулсан хүнсний бүтээгдэхүүн:
- Мөөг
- Яншуй
- Хүрэн манжин
- Самар
- Далайн гаралтай бүтээгдэхүүн.
Хэдийгээр эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг идэх нь таны нойронд тустай ч шөнийн цагаар идэх хэрэггүй. Шөнийн цагаар их хэмжээний хоол идэх нь нойргүйдэлд хүргэх магадлалтай.
6
Дифраграм хэмнэлээр амьсгалах
Дифраграм хэмнэлээр амьсгалахын тулд танд бага зэргийн туршлага байхад л хангалттай. Ямартай ч та тайвширч гүн амьсгал аваад эргээд намуухан гаргах хэрэгтэй. Гэхдээ уламжлалт аргаар цээжний хөндий дүүрэн биш харин гэдсэн дээрээ гараа тавьж, гэдсээ агаараар дүүрч байгааг мэдрээд, дараа нь гаргаарай. Энэ аргыг бясалгал хийхэд ашигладаг бөгөөд тайвшрахад тустай.
Харин унтаж чадахгүй байгаа үед хонь тоолох нь тайвшруулахаасаа илүү уур хүргэдэг учир хонь тоолох хэрэггүй хэмээн Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд зөвлөсөн байна.
7
Нэг өдөр эсрэгээр амьдрах
Хэрвээ та ямар нэгэн зүйл бодоод унтаж чадахгүй байвал тухайн өдрөө болсон бүх үйл явдлыг хойноос нь урагш бодоод үзээрэй. Энэ нь таныг тайвшрахад туслахаас гадна өнгөрүүлсэн өдрөө дүгнэхэд туслах болно.
8
Бүх зүйл эмх цэгцтэй байх
Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар гэрт унтахад зориулагдсан тодорхой нэг хэсэг заавал байх хэрэгтэй гэжээ. Тэр газрыг зөвхөн унтах зориулалтаар л ашиглана. Тиймээс унтлагын өрөөний тав тух, эмх цэгц хэчнээн чухал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
9
Хэн нэгэнтэй хамт байх, тэврэх
Хэн нэгнийг тэврэх нь тайвшрах хамгийн сайн арга юм. Учир нь тэврэлт нь стрессийн кортизол дааврын түвшинг бууруулдаг байна. Ингээд та хайртыгаа тэврээд тайван унтаж болно.