Өвөл таныг дааруулахгүйн зэрэгцээ сайхан харагдуулах малгайг хэрхэн зөв сонгох вэ?

Монголын хахир хатуу өвөл толгой нүцгэн явна гэдэг төсөөлөхөд бэрх зүйл. Тиймээс таныг дааруулахгүй байхын зэрэгцээ сайхан харагдуулах өвлийн малгайг сонгох нь чухал. Ингээд таны шүүгээнд заавал байх ёстой өвлийн малгайнууд, тэдгээрийг өөрийн гадаад төрх, өмсөж буй хувцсандаа хэрхэн тохируулж өмсөх талаар мэдээлэл хүргэе.

Өвөл таныг дааруулахгүйн зэрэгцээ сайхан харагдуулах малгайг хэрхэн зөв сонгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар малгай сонгох вэ?

Өвлийн улиралд хамгийн тохиромжтой малгай бол зузаан ноосон малгай гэдэгтэй бүгд санаа нийлэх байх. Гэхдээ таны нүүрний хэлбэрт зохихгүй, эсвэл илүү дэгжин харагдахыг хүссэнээс болж ноосон малгайнаас татгалзах тохиолдол гарах нь бий. Ийм үед өмсөх малгайгаа та нүүрний хэлбэртээ зохицуулж сонгох хэрэгтэй.

  • Хэрэв та зууван хэлбэрийн нүүртэй бол ноосон малгай, дугуй берет малгай, ушанка малгай гээд ямар ч малгай өмссөн сайхан харагдана.
  • Харин дугуй нүүртэй бол загварлаг бүрх малгай, нүүрийг урт харагдуулахаар өндөр оройтой эсвэл зузаан ноосон малгай сонгоорой. 
  • Өргөн дух бүхий гурвалжин нүүртэй бол аль болох бариу, нимгэн малгай сайхан зохино. Харин та дөрвөлжин хэлбэртэй нүүртэй бол чихтэй малгай танд тохиромжтой.

Ямар малгай сонгох вэ?

2 Үсний өнгөндөө хэрхэн тохируулан малгай авах вэ?

  • Хүрэн өнгийн үстэй бол танд бараан өнгийн бүх малгай, мөн сүүн цагаан өнгөтэй малгай зохино.
  • Харин шар үсэн дээр хар, саарал, хөх өнгийн малгай сайхан харагддаг. 
  • Бор өнгийн үстэй бол танд хар, хөх эсвэл арьсны өнгөтэй малгай тохиромжтой.
  • Харин та хар үстэй бол ямар ч өнгийн малгай танд сайхан зохино шүү.

Үсний өнгөндөө хэрхэн тохируулан малгай авах вэ?

3 Өмссөн хувцсандаа малгайгаа хэрхэн тааруулах вэ?

Өвлийн ямар ч малгай урт хүрэмтэй сайхан хосолдог. Спорт хувцас дээр нэхмэл ноосон малгай зүгээр харагддаг. Куртка дээр тод өнгийн малгай өмсөхөд тохиромжтой. Харин үслэг хувцастай хамт нэхмэл эсвэл адилхан үслэг малгай өмсөх нь зүйтэй.

Өмссөн хувцсандаа малгайгаа хэрхэн тааруулах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()