Сэтгэлзүйн тухай эрдэмтдийн нээсэн шинэ нээлтүүд

Хүний сэтгэл зүй гэдэг далайн гүнтэй адил маш олон нууцыг агуулж байдаг. Үүнтэй холбогдуулан эрдэмтэд хүний тархи болоод сэтгэл зүйн талаарх олон судалгааг одоог хүртэл хийсээр байгаа бөгөөд төрөл бүрийн шинэ сонирхолтой зүйлсийг олж илрүүлсээр байна. Жишээлбэл: Хүн хэдий чинээ ухаантай байна төдий чинээ цөөхөн найзтай байдаг гэдгийг та мэдэх үү?

Сэтгэлзүйн тухай эрдэмтдийн нээсэн шинэ нээлтүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 IQ өндөртэй хүмүүс найз багатай байдаг

Саяхан эрдэмтэд IQ өндөртэй хүмүүст нөхөрлөл төдийлөн хэрэггүй болохыг нотолсон байна. Учир нь тэдний тархи үргэлж ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байдаг бөгөөд хэн нэгэнтэй харьцах нь цаг үрсэн хэрэг хэмээн үздэг аж. Гэхдээ найз нөхөдгүй гэдэгтээ баярлах хэрэггүй. Нөхөрлөл нь хүний сэтгэл зүйд төдийгүй, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг учраас хааяа ч болов ном уншихаа зогсоож, сонирхолтой хүмүүстэй харьцаж байгаарай.

IQ өндөртэй хүмүүс найз багатай байдаг

2 Сэтгэл зүйн гүн хямралд орох үед өнгөний мэдрэмж өөрчлөгддөг

Сэтгэлээр унасан хүмүүс “миний амьдрал үнэхээр бүүдгэр, бараан байна” гэж ярьдаг. Гэхдээ энэ нь хийсвэр ойлголт биш бөгөөд амьдрал дээр тохиолддог зүйл юм. Учир нь сэтгэл зүйн гүн хямралтай үед хүний нүдний торлог бүрхэвч өнгө мэдрэхдээ муу болдог аж. Үүнээс гадна хэрвээ таны эргэн тойронд байгаа зүйлс бараан өнгөтэй байвал энэ нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх болно. 

Сэтгэл зүйн гүн хямралд орох үед өнгөний мэдрэмж өөрчлөгддөг

3 Өөрийн төлөвлөгөөг хэнд ч ярьсны хэрэггүй. Хэрвээ яривал биелэхгүй6

Хэрвээ та ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөсөн бол энэ төлөвлөгөөгөө бусдад ярих хэрэггүй. Эс тэгвээс биелэхгүй байх магадлал өндөр байх болно. Учир нь хүн өөрийн төлөвлөгөөг хэн нэгэнд ярих үед тархи тухайн зүйлийг хийгээд дуусчихсан гэсэн тэмдэглэгээг авдаг учир төлөвлөсөн зүйлээ сайн хийж чадахгүйд хүрдэг байна. Хэдийгээр та үүнийг худал гэж үзэж болох ч эрдэмтэд маш олон судалгаагаараа аль хэдийн баталчихсан зүйл юм.

Өөрийн төлөвлөгөөг хэнд ч ярьсны хэрэггүй. Хэрвээ яривал биелэхгүй6

4 Гадаад хэл мэддэг байх нь шийдвэр гаргахад тустай

Ямар нэгэн шийдвэр гаргахын тулд заавал гоц ухаантан байх шаардлагагүй бөгөөд зүгээр л өөр хэлээр сэтгэдэг байхад л хангалттай. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүмүүс амин чухал шийдвэр гаргахдаа дандаа сэтгэл хөдлөлөөр ханддаг гэнэ. Тиймээс хэрвээ та төрөлх хэлээрээ биш харин өөр хэлээр сэтгэж эхлэх юм бол таны тархины зохистой хэсэг ажиллаж та эрүүлээр сэтгэж чадна.

Гадаад хэл мэддэг байх нь шийдвэр гаргахад тустай

5 Залуучуу хүмүүс сэтгэл санааны гүн хямралд орох нь элбэг

Судалгаанаас харахад дэлхийн хамгийн аз жаргалгүй хүмүүс 30 нас ч хүрээгүй байдаг гэнэ. Учир нь 18-30 насны хүмүүс илүү түгшүүрийн байдалтай байдаг бөгөөд сэтгэл санааны гүн хямралд орох нь элбэг байдаг аж.

Залуучуу хүмүүс сэтгэл санааны гүн хямралд орох нь элбэг

6 Ядаргаанаас хамаарч бүтээлч байдал сэргэдэг

Аливаа зүйлд бүтээлчээр хандахын тулд илүү их ядрах хэрэгтэй байдаг гэнэ. Ямар нэгэн сонирхолтой санаа хэт их ядарсан үед орж ирдэг бөгөөд тархи ийм үедээ ямар ч галзуу санааг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг байна. 

Ядаргаанаас хамаарч бүтээлч байдал сэргэдэг

7 Харилцан ярианы 80% нь хов жив байдаг

Хүмүүсийн хоорондоо ярьж буй ярианы ихэнх хувь нь хов жив байдаг бөгөөд үүнд хүйсийн ялгаа огтхон ч хамаагүй. Эрдэмтдийн тогтоосноор бидний харилцан ярианы 80% нь хий дэмий буюу ихэнхдээ найз нөхөд, ажлын хамтрагчдынхаа талаар мэдээллийг нэг нэгэнтэйгээ хуваалцдаг гэнэ. Гэхдээ хов жив гэдэг тийм ч муу зүйл биш бөгөөд нийгмийн харилцаанд чухал үүргийг гүйцэтгэдэг.

Харилцан ярианы 80% нь хов жив байдаг

8 Аз жаргалыг худалдаж авч болно

Аз жаргалыг худалдаж авч болохгүй гэж ярьдаг. Харин эрдэмтэд энэ ойлголтыг үгүйсгэсэн байна. Аз жаргалыг өөртөө биш харин бусдад зориулан худалдаж авах боломжтой. Жишээлбэл та өнчин хүүхдүүдэд бэлэг авч өглөө гэж бодоход тэр хүүхдүүд мэдээж баярлана. Харин тэдний баярлаж байгаа нь танд аз жаргалыг авчрах болно.

Аз жаргалыг худалдаж авч болно

9 Хүний итгэлийг олж авахад 20 секунд л хангалттай

Хэн нэгний итгэлийг олж авахын тулд түүнийг 20 секундын турш тэврэхэд л хангалттай гэнэ. Энэ нь окситоцин даавартай холбоотой бөгөөд бид тэврүүлэх үедээ өөрийгөө аюулгүй байгааг мэдэрдэг байна. Үүнээс гадна тэврэлт нь тайвшруулах үйлчилгээтэй.

Хүний итгэлийг олж авахад 20 секунд л хангалттай

10 Бидний бодлын 80% нь сөрөг байдаг

Хүн өдөрт дунджаар 12-60 мянган төрлийн бодол боддог. Бидний тархи хамгийн хурдан компьютероос сая дахин хүчтэй байдаг. Харамсалтай нь энэ бодлын 80% нь сөрөг бодол байдаг гэнэ. Үүнээс гадна өдөр тутам боддог энэхүү сөрөг бодлууд үргэлж давтагддаг аж. 

Бидний бодлын 80% нь сөрөг байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()