Амьдралын төгс хамтрагч гэж хэн бэ?

Эрдэмтдийн тодорхойлсноор бид амьдралын хамтрагчаа өөрсдийн онцлог чанар хэр тохирч буйгаас хамааран сонгодог гэнэ. Гэвч энэ төрлийн таамаглалыг баталсан судалгаанууд ихэвчлэн алдаатай байдаг бөгөөд олон янзаар тайлбарсан байдаг. Ингээд төгс хамрагчаа олохтой холбоотой судалгааны онцлох үр дүнтэй танилцацгаая. 

Амьдралын төгс хамтрагч гэж хэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2016 онд Зүүн Английн их сургууль болон Амстердамын их сургуулиудын судалгаагаар бид өөрсөдтэйгөө оюуны түвшин ижил, генетикийн хувьд төстэй хүмүүсийг сонгодог гэх үр дүн гарчээ. Мөн Шотланд дахь Гэгээн Андревсийн их сургуулиас гаргасан нийтлэлд бидний хувьд төгс бие галбир ямар байх талаарх ойлголт маш зөрүүтэй байдаг талаар тайлбарласан байдаг. Гадаад үзэмж хүмүүсийн бодсон шиг тийм ч чухал биш аж. Саяхныг хүртэл бидний бодол санаа ямар хүнийг өөрийн төгс хамтрагчаа гэж үздэг, ямар зан чанаруудад анхаарал хандуулдаг болохыг тайлбарлахад хүндрэлтэй байсан. Тэгвэл Калифорнийн их сургуулийн хамт олон энэ талаар судалжээ.

Тэд сонжоо бүтээсэн ба тус сонжоогоор хүмүүс хамтрагчаасаа хайдаг хамгийн чухал чанарыг нээн илрүүлсэн юм. Судалгаанд оролцогчдоос үнэлдэг гурван зан чанарыг асуусан ба ямар төрлийн хүнд татагддаг болохыг тодруулжээ. Уг судалгаанд оролцсон 700 гаруй хүн хошин шогийн мэдрэмж, сониуч байдал болон гадна гоо үзэмж хэмээн хариулсан бөгөөд бүгд хоорондоо адил төстэй хариултыг өгсөн нь илүү сонирхол татаж байв.

Өөр нэгэн туршилтыг явуулсан нь өөрийн нэрлэсэн чанарууд хамтрагчдад нь байгаа эсэхийг олж тогтоох байлаа. Энэ зан чанарын төлөв байдал болон нэрлэсэн төлөв байдал хоёрын уялдаа холбоо туршилтад оролцсон хүмүүсээс хамааралгүй байв.

Туршилтын үр дүнд бидний өөрсдийн бүтээсэн төгс хамтрагчийн дүр зураг бодит амьдрал дээр биднийг хамтрагчаа сонгоход маш бага нөлөө үзүүлдэг хэмээн дүгнэжээ. Харин эерэг талуудыг нь тодотгон хүлээн зөвшөөрсөн байх магадлал байдаг аж. Тийм ч учраас уг судалгааг хийсэн эрдэмтэд "Хүнийг зан чанар, байгаа байдал зэргээр нь нэг бүрчлэн шинжих нь утгагүй хэрэг. Тийм хамтрагчийг олно гэдэг ч цагийн гарз. Угаас тийм хамтрагчийг оллоо гээд та өөрөө сонирхоно гэсэн үг биш. Тиймээс сонирхол татаж буй хүнтэйгээ уулзаж, цагийг өнгөрөөгөөд үз. Өөртөө хэт өндөр зорилго тавьж, ийм л төгс хамтрагчтай болно гэж хүлээх нь цагийн гарз" болохыг тодотгожээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()