Хайртай хүн тань эдгээр үйлдлийг гаргаж байвал эртхэн зайгаа барь!

Хайртай хосуудын харилцаа бүхэн гэрлэлтээр төгсөж, гэрлэсэн хосууд болгон урт удаан хугацааны турш хамт амьдардаггүй билээ. Хайртай хүнээсээ салах нь сэтгэл санаанд маш гүн нөлөөлж, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг гэдгийг мартаж болохгүй. Харин хэн нэгэнтэй болзож, харилцаагаа дөнгөж эхэлж байгаа бол тэр хүнээ өөрт тохирох эсэхийг шалгаж, нягтлах боломжтой. Хэрвээ таны хос дараах үйлдлийг гаргаж байвал та буруу хүнээ сонгосон гэсэн үг юм.

Хайртай хүн тань эдгээр үйлдлийг гаргаж байвал эртхэн зайгаа барь!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөртөө анхаарал хандуулахаа больсон бол

Засаагүй хөмсөг, үсээ удаан хугацааны турш будахгүй байх, өөрт тохирсон хувцаслахгүй байх нь таныг өөртөө хайргүй болохыг илэрхийлдэггүй. Гэхдээ та хэн нэгэнтэй үерхээд хэсэг хугацааны дараа өөртөө анхаарал хандуулахаа больж, хамтрагчийнхаа анхаарлыг татах хүсэл тань үгүй болж байвал та хоёрын харилцаа тун удахгүй дуусах магадлалтай.

Энэ бол муугийн дохио бөгөөд та яагаад өөрийн хосдоо сайхан харагдахыг хүсэхгүй байгаа талаараа бодоод нэг үзээрэй.

Өөртөө анхаарал хандуулахаа больсон бол

2 Түүний хажууд та тайван унтаж чаддаггүй бол

Хайртай хүнтэйгээ унтах нь таны стрессийг болон бүтэн өдрийн ядаргааг тайлдаг хэмээн сэтгэл судлаачид үздэг. Учир нь хосууд хамт байхдаа өөрийгөө хамгаалагдсан мэтээр хүлээж авдаг юм.

Хэрвээ та өөртөө “Яагаад бид хамт байна вэ?” гэсэн асуултыг тавиад хариулж чадахгүй байвал хосынхоо хажууд унтахад ямар мэдрэмж төрдөг болохыг бодоод үзээрэй. Та тайван бус унтаж байвал хосдоо итгэхгүй байна гэсэн үг юм.

Түүний хажууд та тайван унтаж чаддаггүй бол

3 Гэр бүл, найз нөхдөдөө худлаа ярьдаг бол

Таны хос бүх найз нөхөд, хамаатнуудад чинь таалагдах албагүй. Харин та найз залуугаа сайн хүн болгож харагдуулахын тулд хэн нэгэнд өөрсдийн харилцааны талаар худлаа ярих нь бас л муугийн дохио.

Энэ нь таныг сонголтондоо итгэлгүй байгааг илэрхийлэх бөгөөд бусад хүмүүст хамтрагчийнхаа талаар үнэнийг хэлэх итгэлийг тэр танд олгоогүй байна гэсэн үг.  Та өөрийн харилцаанд муу гэсэн дүн тавьсан байна.  Харин байнга худлаа ярьснаар таны гэр бүл, хамаатан садан, найз нөхөд танаас холдоно гэдгийг мартаж болохгүй.

Гэр бүл, найз нөхдөдөө худлаа ярьдаг бол

4 Өөрийгөө өөрчилж байгаа бол

Та болон таны хайртай хүн мэдээж ижилхэн байх албагүй. Та хоёрын үзэх дуртай кино, сонирхол өөр өөр байх магадлалтай. Гэхдээ та хосынхоо хэлж буй бүх зүйлтэй санал нэгдэж байгаа бол та өөрийгөө өөрчилж, өөрийн бодолдоо үнэнч байхаа больж байна гэсэн үг юм. Магадгүй та хоёрын харилцаанд завсарлага хэрэгтэй байж болно.

Өөрийгөө өөрчилж байгаа бол

5 Хамтрагч тань танд ямар нэгэн хөгжилтэй хоч өгдөг бол

Хамтрагч тань сөрөг энерги ялгаруулж байвал энэ нь таны сэтгэл санаанд муугаар нөлөөлнө. Тэр тоглоом шоглоом болгож таны гадаад төрх, нас, зан ааштай холбоотойгоор хоч өгдөг байж болох юм. Мэдээж энэ нь танд таалагдахгүй бөгөөд яг л доромжлол мэт санагдана. Ингэснээр та хамтрагчийнхаа нүдээр өөрийгөө харж үргэлж голж, энэхүү доромжлол яваандаа бодит болно.

Хамтрагч тань танд ямар нэгэн хөгжилтэй хоч өгдөг бол

6 Хэт их хичээж байвал

Бат бөх харилцааг бий болгохын тулд та хоёр хоёулаа хичээх хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд харилцаагаа авч үлдэхийн тулд та л ганцаараа ажиллаад байна уу. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хосуудын хооронд үл ойлголцол гарах нь энгийн үзэгдэл гэжээ.

Харин зохиолч Пиа Скэйдийн  хэлж байгаагаар хосуудын харилцаа аз жаргал, сэтгэл ханамж авчрах ёстой гэсэн байна. Ямар ч байсан энэ бүхэн таны сэтгэл санаанд муугаар нөлөөлөхгүй байх хэрэгтэй.

Хэрвээ та харилцаандаа илүү их анхаарал хандуулж, ажил мэтээр хүлээж авч, хэт хичээж байгаа бол түр завсарлаад үзээрэй.

Хэт их хичээж байвал

7 Таны хамтрагч тооцоо боддог бол

Таны гаргасан алдаа бүрийг хамтрагч чинь тооцоолж байна уу?  Сэтгэл судлаачид үүнийг харилцаанд муугаар нөлөөлнө гэж үздэг аж.

Шинжлэх ухааны талаас харахад энэ төрлийн харилцаа нэг нь нөгөөхөө өнгөрснөөр нь дарамталж, өөртөө ашиг олохыг завдаж буй хэрэг гэж үздэг байна. Энэ нь олон жилийн турш үргэлжлэх магадлалтай. Өөрийн хийсэн алдааг таны гурван жилийн өмнө хийсэн алдаатай харьцуулж, өөрийгөө зөвтгөж байвал энэ бол шударга бус юм шүү. Энэ төрлийн харилцаатай байснаар та хоёр аз жаргалтай байх нь юу л бол.

Таны хамтрагч тооцоо боддог бол

8 Та үргэлж уучлалт гуйдаг бол

Хэрэггүй зүйлээс болоод л та уучлалт гуйгаад байна уу.  "Уучлаарай" гэх шидэт үгийг та найзууд, гэр бүлийнхэнтэйгээ юм уу, ажлын хамтрагчидтайгаа ярилцах үедээ ч хэрэглэж байвал та өөрийн зөв гэдэгт итгэлгүй болсон явдал юм.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ нь сэтгэл санааны дарамттай холбоотой бөгөөд та өөрийгөө үнэн зөв ярьж байгаа эсэхэд үргэлж эргэлздэг болно.

Хэрвээ хамтрагч тань таныг үргэлж буруутай гэх мэдрэмж төрүүлж байвал тэр зэрлэг, балмад хүн юм. Америкт энэ тал дээр зөвлөгөө өгдөг тусгай мэргэжилтнүүд байдаг бөгөөд өөрийн сэтгэл санааг хямраахгүйгээр харилцаагаа хэрхэн өндөрлөх талаар зааж өгдөг.

Та үргэлж уучлалт гуйдаг бол

9 Тэр таныг үл ойшоодог бол

Сэтгэл судлаач Мэри Жо Рапи таагүй харилцаатай байгаа хосуудыг илрүүлэхэд маш амархан гэжээ.  Ингэхийн тулд эрдэмтэн, зөн билэгч байх шаардлагагүй аж. Зүгээр л хамтрагчийнх нь нүдийг харахад л хангалттай.

Хайртай хүн чинь таны ярьж буйг үл ойшоосон, шоглосон мэт харцтай байвал та хоёрын харилцаа удахгүй төгсөх болов уу.

Тэр таныг үл ойшоодог бол

10 Тэр эцэг эхтэйгээ таагүй харилцдаг бол

Эцэг, эх, хүүхдүүдийн хооронд тодорхой хэмжээний үл ойлголцох асуудал тулгардаг гэдгийг хүн бүр мэднэ.  Эцэг эхтэйгээ муудалцах нь энгийн үзэгдэл бөгөөд энэ нь таныг насанд хүрч байгааг илэрхийлдэг. Гэхдээ хэрвээ таны хамтрагч эцэг эхээ хүндэлдэггүй бол та анхааралтай байх хэрэгтэй шүү. Ээж аав ч гэлтгүй ойр дотныхонтойгоо хүндэтгэлгүй харьцаж байвал тантай ч бас тэгж харьцахгүй гэсэн баталгаа үгүй.

Тэр эцэг эхтэйгээ таагүй харилцдаг бол

11 Санхүүгийн талаар өөр ойлголттой бол

Хосуудын харилцааны бас нэгэн чухал хэсэг бол санхүү юм. Олсон орлогоо хэрхэн зарцуулах, хэрхэн ашиглах тал дээр санал нийлэхгүй бол та хоёрын харилцаанд ан цав үүсэх магадлалтай.

Магадгүй таны хамтрагч олсон орлогоноосоо хамаагүй илүүг үрдэг, эсвэл харамч байж болно. Энэ төрлийн хүн гэр бүлийн харилцаанд ороод өөрчлөгдөх нь юу л бол. Анхааралтай байгаарай.

Санхүүгийн талаар өөр ойлголттой бол

12 Та хоёр хэрэлдэж, маргалддаггүй бол

Хэрвээ та хоёр харилцааныхаа болохгүй байгаа зүйлийг ярилцахгүйгээр бүх зүйл таатай байгаа мэтээр хүлээж авдаг бол асуудал байна аа гэсэн үг. Маргалдахгүй байна гэдэг нь та хоёр нэг нэгэндээ хамааралгүй болсныг илэрхийлнэ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, нууж далдалсан сэтгэлийн шаналал, гомдол хэзээ нэгэн цагт ил гардаг гэжээ.

Та хоёр хэрэлдэж, маргалддаггүй бол

13 Таны хамтрагч өмнөх харилцааныхаа талаар муулж ярьдаг бол

Хэрвээ таны хамтрагч өмнө нь үерхэж байсан хүнийхээ талаар муу хэлж, бүх зүйлд түүнийг буруутгаж байвал тэр “Би хариуцлагагүй”, “Хэрвээ ямар нэгэн зүйл болбол би буруугүй шүү” гэж хэлж байна гэсэн үг. Өнгөрсөн түүхийг нь сонсоод та өөрийнхөө ирээдүйг ч бас төсөөлөх боломжтой болно.

Энэ тохиолдолд сэтгэл судлаач Элинор Гринберг "Нэгдүгээрт, таны хамтрагч үргэлж азгүйтэж өөрт тохирохгүй хүнтэй учирдаг. Хоёрдугаарт, тэр орчин тойрондоо бодитоор хандаж чаддаггүй болохыг илэрхийлнэ” гэж үзжээ.

Таны хамтрагч өмнөх харилцааныхаа талаар муулж ярьдаг бол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()