Байгальтай нэг болж чадсан хүмүүс

Одоо үед хамгийн зах газрын хүмүүс ч гэсэн орчин үеийн технологийн үр шимийг хүртэн амьдрах болсон билээ. Тэгвэл зарим хүмүүс ямар ч хиймэл зүйл ашиглалгүй байгальтай зохицон аж төрөхийг илүүд үздэг аж. Сонирхолтой нь ийм иргэд бөөнөөрөө суурьшсан суурин хэд хэд байдаг аж. 

Байгальтай нэг болж чадсан хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тинкер Бабл, Их Британи

Тус улсын Сомерсет мужийн зүүн хэсэгт орших энэхүү тосгон нь тус улсдаа хамгийн эртнийд тооцогддог байгальд ээлтэй суурин юм. Энд амьдардаг хүмүүс мэдээж цахилгаан хэрэглэдэггүй бүх зүйлээ байгалиас авч "аргалдаг" байна. 

Суурингийн оршин суугчид янз бүрийн үр тариа тариалахаас гадна амьтан үржүүлдэг. Тэд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орон нутгийн зах зээлд борлуулж амжиргааны зардлаа бүрдүүлнэ. Энд шатаж буй галын утаанаас өөр орчин тойрныг бохирдуулах зүйл үгүй. Дашрамд хэлэхэд Тинкер Баблд чийдэнгийн керосиныг эс тооцвол ямар ч чулуужсан түлш ашиглахыг хориглодог.

Тинкер Бабл, Их Британи

2 Хула Дама, Өмнөд Африк

Өмнөд Африкийн анхны эко тосгон Хула Дамаг 2000 онд таван найз нийлж байгуулсан байна. Тэд далайгаас хэдхэн километрийн зайд 180 га газар худалдаж авснаар бүх зүйл эхэлжээ. Тосгоны нэрний хувьд Хула ("өсөх") - Дама ("гэгээрэлд хүрэх зам") гэсун утгайтай аж.

Оршин суугчид нарны хавтангаас шаардлагатай эрчим хүч гаргаж, том талбайд хүнсээ тариалдаг учраас гаднаас шаардлагагүй бол элдэв бараа таваар оруулдаггүй аж. Хотын чимээ шуугиан, бохирдлоос хол амрахыг хүссэн хүмүүс Хула Дамад байнга ирдэг. Тиймээс тосгоны хүмүүс байгальтай зохицон амьдрахад туслах янз бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг гэнэ. 

Хула Дама, Өмнөд Африк

3 Торри Супериоре, Итали

Дээр дурдсан суурингуудаас ялгаатай нь Торри Супериоре нь хэдэн арван жилийн өмнө биш харин 13-р зуунд байгуулагдсан хуучин тосгон юм. 18-р зуунд тосгон хөгжлийн оргилдоо хүрсэн нь 20-р зуун гэхэд бараг бүрэн орхигдсон байна. 90-ээд оны эхээр 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Торри Супериорийг сэргээн засварлаж, хүрээлэн буй орчинд ээлтэй газар болгохоор шийджээ. Тэднийг дагаж олон хүн энд суурьшсан төдийгүй бүгд хүчээ нийлүүлэн түүхэн барилгуудыг сэргээн засварлаж чаджээ. Энэхүү санаачилга нь олон нийтийн талархалыг хүлээсэн бөгөөд орон нутгийн компаниуд хүртэл дэмжлэг үзүүлсэн гэнэ. 

Торри Супериоре, Итали

4 Конохана, Япон

1994 онд Фүжи уулын ойролцоо 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Конохана тосгоныг байгуулжээ. Өнөөдөр энэ суурингийн хүн ам 80 хүн хүрээд байна. Тэдний хувьд хамгийн чухал зүйл нь байгаль орчинд ээлтэй газрыг цогцлоох явдал гэнэ. Тосгоны оршин суугчид амьтан үржүүлж, ногоо тариалах зэргээр амьжиргаагаа залгуулдаг аж. 

Үүний зэрэгцээ тэд элсэн чихэр, давс, эм тан гэх мэт өөрсдөө хийж чадахгүй зүйлээ худалдаж авахын тулд ургацаасаа зардаг. Дээр дурдсан ихэнх суурингуудаас ялгаатай нь Конохана цахилгаан хэрэглэдэг аж. 

Конохана, Япон

5 Ласкети, Канад

Канадын Ванкувер хотоос завиар нэг цаг яваад энэхүү 500 орчим хүн амьдардаг Ласкети арал дээр хүрч болно. Энд бохирдож дууссан томоохон хотуудаас залхсан хүмүүс ирж амьдралаа шинээ эхлүүлдэг аж. Ласкетийн иргэд байгальтай зохицон амьдрахын тулд цахилгаан эрчим хүчийг бүрэн орхисон гэнэ. Орон сууцны хувьд тэд колоничлолын үед баригдсан эртний байшангуудад амьдардаг. 

Үүний зэрэгцээ оршин суугчид бараг мөнгө хэрэглэдэггүй бүгдийг бартераар явуулдаг аж. Шинээр ирж буй хүмүүс харин заавал мужаан, барилгачин гэх мэт чухал чадвар эзэмшсэн байх хэрэгтэй гэнэ. Үүний зэрэгцээ арлын иргэд маш хатуу дүрэм журам баримтлах ёстой байдаг бөгөөд зөрчсөн тохиолдолд шууд хөөгддөг юм байна. 

Ласкети, Канад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()