Эмэгтэйчүүд эр нөхрөөсөө болж гүн стресст орж, эрүүл мэндийн асуудалтай болдгийг эрдэмтэд тогтоожээ!

Гэр бүлтэй бүсгүйчүүд ганц бие бүсгүйчүүдээс илүү бухимдал, стресстэй байдаг. Харин үргэлж ийм бухимдал, стресстэй байдаг эхнэрүүдийн хайр халамж буурч, хахир хатуу нэгэн болж хувирдаг. Угаас эцэг, эх байна гэдэг амар ажил биш бөгөөд хүүхдүүд бол тэдний санаагаа чилээдэг гол асуудал юм. Гэвч хамгийн хачирхалтай нь эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаагаар гэрийн эзэгтэй нарын 46% нь хүүхдүүдээс нь илүү нөхөр нь тэднийг бухимдуулдаг гэсэн хариулт өгчээ. Гэвч шалтгаан нь хууран мэхлэх, хүчирхийлэл зэрэгтэй огт хамаагүй.

Эмэгтэйчүүд эр нөхрөөсөө болж гүн стресст орж, эрүүл мэндийн асуудалтай болдгийг эрдэмтэд тогтоожээ!

1 Хүүхэд шиг авиртай нөхөр

Эрчүүд 43 нас хүртлээ хүүхдэрхүү зан авирыг бага хэмжээгээр ч болов хадгалсаар байдаг байна. Энэ хандлага тэдний аливаа зүйлд зорилгогүй мэт аашлахаас эхлээд хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа харилцаанаас ч анзаарагдах болно. Энэ талаар судалгаанд оролцогчдын нэг “7 настай хүүхэд бол 7 настай хүүхэд. Гэтэл 35 настай эр 7 настай хүүхэд шиг байгаад байхаар үнэхээр бухимдмаар байдаг. Тэр чинь насанд хүрсэн хүн биз дээ” хэмээн ярьжээ.

Ихэнхдээ хүүхдүүд аавтайгаа байхдаа илүү чөлөөтэй байж хөгжилтэй, шинэ санаануудаа саадгүй хуваалцдаг. Энэ нь аавуудын бүхнийг зөвшөөрдөг зантай нь холбоотой байж болох юм. Харин ээжүүд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуун, хүмүүжилд илүүтэй анхаардаг учраас хүүхдүүдэд заавар, даалгавар өгч, болох болохгүйг зааж, хориг тавьдаг. Ингээд энэ бүхний эцэст хүүхдэд ээжүүд илүү ууртай, аавууд илүү сайн гэсэн хандлага үүссэнээр гэр бүл дэх аливаа харилцаанд асуудал үүсэж эхэлдэг.

Хүүхэд шиг авиртай нөхөр

Шийдэл:

Нэгдмэл шийдэлд хүрсэн нь дээр. Эцэг, эхийн нэг нь л хүүхдээ ямар нэг зүйл хийхийг хориглосон бол нөгөөх нь ч гэсэн хоригийг дэмждэг байх хэрэгтэй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээрээ юу хийлгэх, хийлгэхгүйгээ түрүүлээд ярилцаж, тохиролцох нь зүйтэй. Мөн хүүхдийг харж хандах өдөр тутмын хариуцлагыг тэнцүү хуваарилж нөхрөө юу, хэрхэн хийхийг сайтар ярилцаж, ачаанаасаа хуваалцаарай. Ингэснээр ээжүүд хүүхдүүдээ бүхэлд нь хянах гэж зүтгэхээ больж, хааяа ч гэсэн хүүхдээсээ хол байхад суралцана.

Шийдэл:

2 Гэрийн ажлын дарамт

Судалгааны дүнгээр 5 ээж тутмын 1 нь өдөр тутмын стрессийн эх булаг бол гэрийн ажил гэж хариулсан төдийгүй нөхрүүд огт тусалдаггүй гэдгийг онцолсон байна. Учир нь эхнэрүүд хоол хийж, угаалга хийхээс гадна хүнсээ цуглуулж, өрхийн төсвөө төлөвлөнө гэх мэтчилэн гэр бүлийн амьдралын хэвийн бүтцэд нөлөөлөх олон хариуцлага үүрдэг. Гэвч энэ нь нэг хүний нуруун дээр байхад хэтэрхий бухимдалтай ажээ.

Амархан л ажил шүү дээ гэж бодож байвал та эндүүрч байна. Гэрийн өдөр тутмын ажлыг амжуулах нь оффисын ажлаас илүү бухимдал, стресс төрүүлдэг. Тиймээс гэрийн ажлыг эхнэр ганцаараа хариуцдаг бол таныг гэртээ харихад ууртай царайтай угтаж авбал гайхах хэрэггүй.

Гэрийн ажлын дарамт

Шийдэл:

Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол нөхрүүд эхнэрүүддээ туслах. Гэр орны ажлыг тэнцүү хуваарилж авах нь хосууд хэн хэнийхээ хичээл зүтгэлд талархаж сурахын эхлэл юм. Орлого олдоггүй байсан ч бүх ажил үнэлэгдэхүйц үнэ цэнэтэй байдгийг хэн хэн нь ойлгох хэрэгтэй. Мөн ажлыг хуваарилж авснаар илүү хурдан амжуулж, бие биедээ гаргах чөлөөт цаг ихтэй болно.

Шийдэл:

3 Чөлөө завгүй амьдрал болон гэмших сэтгэл

Дээр дурдсан эхнэрүүдийн үүрэг хариуцлагыг харвал тэдэнд чөлөөт цаг гардаг болов уу гэж гайхмаар. Ялангуяа бүтэн цагийн ажил хийдэг ээжүүдийн хувьд үнэхээр амаргүй. Ажлаа тарж гэртээ ирээд гэр бүлийн гишүүн бүрт анхаарч, гэрийн бусад ажлуудыг хийх хэрэгтэй болно. Мэдээж 24 цагт багтаан маш их ажлыг амжуулах гэсэн эмэгтэйчүүд алдаа гаргаж, бухимдах нь зүйн хэрэг.

Хүүхэд, нөхөр аль алинд нь анхаарал тавихын хажуугаар гэрийн ажлаа давхар хариуцах хариуцлагаасаа болж эхнэрүүд алдаа гаргахаараа маш ихээр гэмшдэг. Стресс ч энэхүү гэмших сэтгэлийн шалтгаан болж болно. Үүнтэй холбоотойгоор судалгаанд оролцогчдын нэг нь “Би нөхрийнхөө оролцоогүйгээр хэрхэн эцэг, эх аль алиных нь үүргийг гүйцэтгэх талаар олон зүйлийг ойлгож мэдсэн гэж боддог. Ямар нэг буруу зүйл болбол би шууд өөрөөсөө л бурууг хайдаг байсан болохоор сэтгэл санаагаар их унадаг байсан” гэжээ.

Чөлөө завгүй амьдрал болон гэмших сэтгэл

Шийдэл:

Эхнэрээ ийм гэмшил, стрессээс чөлөөлөхийн тулд  нөхрүүд ердөө гэр бүлийнхээ өмнө үүрсэн хариуцлагаа эрх тэгш байх ёстойг ухамсарлах ёстой. Ганц эхнэр бус хоёрын хоёр насанд хүрсэн хүн тэрхүү гэр бүлийг авч явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Та санхүүгийн хувьд гэр бүлээ авч явахыг хичээж байгаа хэдий ч эмэгтэй хүн тэрнээс их зүйлсийг амжуулж байдгийг анзаарч харах хэрэгтэй. Түүнчлэн эхнэрээ ямар нэг асуудлын талаар яриа эхэлбэл хамтдаа зөвшилцөж, нэг шийдэлд хүрч, хариуцлагаа хуваарилахыг хичээж байх нь чухал. Энэ нь та хоёрыг нэгдмэл нэг баг гэдгийг мэдрүүлж, асуудлыг илүү амар, хурдан шийдэхэд тусална. Ингээд хэт их стресс эцэстээ салалтад хүргэж болзошгүйгээс гадна эрүүл мэндэд муу гэдгийг байнга санаж байгаарай. Мөн эхнэрүүд өөрсдөө стресстэхгүй байх, стрессээ тайлах тал дээр хувьчлан ажиллах хэрэгтэйг сануулъя.

Шийдэл:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()