Дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн аймшигт туршилтууд

Олон зуун хүнийг үхлийн аюулаас аварч шинэ эм, эмчилгээ нээх нь эмч эрдэмтдийн туйлын зорилго байсаар ирсэн. Гэвч  “Анагаах ухааны төлөө” хэмээн шинэ туршилт, эмчилгээг хүмүүс дээр хэрэглэж байсан нь аймшигтай үр дагаварт хүргэж, туршилтын золиос болсон олон хүнийг асар их зовлон, тарчлалд хүргэж байжээ. Ингээд түүхэн дахь хамгийн хэрцгий анагаах ухааны туршилтуудыг хүргэж байна. 

Дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн аймшигт туршилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тархийг мансууруулсан туршилт

1950-60-аад онд АНУ-ын Тагнуулын Төв Газар мансууруулах бодис, сэтгэцийн бэлдмэлүүд хүний тархи, сэтгэхүйд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготой “MKULTRA” нэртэй судалгааны төслийг эхлүүлсэн байна. ТТГ-ын ажилтнууд биеэ үнэлэгч болон бусад эгэл хүмүүст мансууруулах эм бэлдмэл өгч сэтгэц, оюун ухаанд яаж нөлөөлөхийг  нь ажиглажээ. Хамгийн гол нь туршилтад оролцож байгаа хүмүүс туршилтын талаар ямар ч мэдлэггүй байсан байна. Мөн туршилтын явцыг ажиглахын тулд Тагнуулын Төв Газар эмсийн хүрээлэн байгуулан нууц камераар дүн шинжилгээ хийж байсан бөгөөд 1973 онд ТТГ-ын дарга энэ төсөлтэй холбоотой бүхий л баримт бичгийг устгах тушаал өгснөөр энэ аймшигт туршилтын талаар хэн ч мэдэлгүй өнгөрчээ.

Тархийг мансууруулсан туршилт

2 Галзуурлыг эмчилсэн нь

1907 онд Трентон хотын сэтгэцийн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан Генри Коттон галзуурлын талаар өөрийн онолдоо хэт итгэсний үр дүнд олон зуун хүн дээр аймшигт мэс ажилбар хийж байжээ.  Тэрээр галзуурлын гол шалтгаан нь дотоод халдвараас болсон хэмээн оношилж сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүдийн шүд, хоолойн булчирхай, дотоод эрхтнийг мэс заслын аргаар тайрч эхэлсэн байна. 

Коттон эмч өөрийнхөө онолд хэт итгэлтэй байсан бөгөөд мэс ажилбараа өөртөө болон өөрийнхөө гэр бүлийнхэнд ч туршсан гэдэг. Коттон эмч энэ туршилт, судалгаагаа хэтрүүлэн хийсэн ч түүнийг нас барсны дараанаас хэн ч, хэзээ ч ийм туршилт хийгээгүй гэнэ.

Галзуурлыг эмчилсэн нь

3 Цацраг идэвхт бодисын нөлөөллийг судалсан нь

1954 онд АНУ-ын Маршалын арал дээр цацрагт идэвхт бодисын нөлөөллийг судлах зорилготой "41-р Төсөл"-ийг эхлүүлсэн байна. цацраг идэвхт бодисыг арал дээгүүр цацаж эхэлсэн бөгөөд эхний 10 жилд ямар ч өөрчлөлт гараагүй бол дараагийн 10 жилээс өөрчлөлт гарч эхлэн хүүхдүүд бамбай булчирхайн өөрчлөлттэй болж, гурван хүн тутмын нэг нь шинэ төрлийн өвчний шинж тэмдэг үзүүлж эхэлжээ. Энэ бүхний үр дүнд эрчим хүчний хороо ийм туршилт, судалгаа хийх шаардлагагүй байсан гэж мэдэгдээд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж эхэлсэн байна.

Цацраг идэвхт бодисын нөлөөллийг судалсан нь

4 Эмчилгээ биш тамлалт л байлаа

1840 онд доктор Уолтер Жонсон (Walter Johnson) уушгины үрэвслийг буцалсан усаар эмчилж, энэ аргаа олон сарын турш боолууд дээр туршсан байна. Жонсон 25 настай нэгэн өвчтөнийг хэрхэн эмчилснээ бичиж үлдээсэн байдаг бөгөөд түүний тэмдэглэлд дурдсанаар тэрбээр өвчтөний гэдэс, нуруун дээр 19 литр буцалсан ус 4 цаг тутамд асгаж байсан бөгөөд эмчилгээний үр дүн нь цусны эргэлтийг сайжруулж дархлааг сэргээж эмчилгээний суурийг тавих байсан байна. Энэхүү эмчилгээг тэрээр хамгийн үр дүнтэй арга хэмээн итгэж байсан бөгөөд олон хүнийг аварсан хэмээн тэмдэглэлдээ үлдээсэн байдаг ч үнэхээр олон хүнийг аварсан гэдэг нь батлагдаагүй юм. 

Эмчилгээ биш тамлалт л байлаа

5 Хаалттай, аюултай Умард Солонгос

Хамгийн хаалттай улс гэгддэг Хойд Солонгос улсыг хүний эрхийг зөрчсөн, химийн болон биологийн зэвсгийг ард иргэд дээрээ туршсан хэмээн буруутгагддаг. Үүний нэг жишээ нь өвчин хүний биед хэрхэн нөлөөлдгийг судлах зорилготой шоронгийн хоригдлуудад хортой хоол өгч цусаар бөөлжин үхэхийг нь бичлэг хийн бичиж авч байсан бөгөөд ийм төрлийн туршилтад зориулсан нууц шорон байдаг хэмээн яригддаг. Гэвч үнэхээр ийм туршилт хийгддэг эсэх нь батлагдаагүй бөгөөд бид хэзээ ч мэдэхгүй ч байж магадгүй. 

Хаалттай, аюултай Умард Солонгос

6 Хэл ярианы хөгжлийг саатуулсан туршилт

Айовагийн их сургуулийн доктор Уэнделл Жонсон (Wendell Johnson) 1939 онд өөрийн аспирант нэг бүсгүйтэй хамт  өнчин хүүхдүүд дээр туршилт хийсэн байна. Тэд багачуудыг хоёр хэсэгт хуваагаад нэг хэсгийг нь чөлөөтэй яриулан дэмиж байсан бол нөгөө хэсгийн хүүхдүүдийг хараал зүхэл бүдүүлэг үг хэллэгээр дарамталж байжээ. Үр дүнд нь энгийн ярьж байсан хүүхдүүд ч нөгөө хэсгийн муу нөлөөлөлд автаж насан туршдаа хэл ярианы гажигтай болсон байна. Нэр хүндтэй сургууль энэ туршилтынхаа нууцыг удаан хугацаанд нууцалсан боловч 2001 онд удирдлага нь нийтэд дэлгэжээ.

Хэл ярианы хөгжлийг саатуулсан туршилт

7 Цахилгаанаар эмчилсэн туршилтууд

100 гаруй жилийн өмнө цахилгаанаар эмчлэх нь маш түгээмэл байжээ. Доктор Роберт Бартлоу (Robert Bartolow) гавлын ясны  өвчлөлтэй эмэгтэйчүүдийг цахилгаанаар эмчлэх энэ аргыг 1847 онд анх бий болгожээ. Хэдий эмчилгээ үр дүнгээ өгч буй мэт байсан бөгөөд өвчтөнүүдийн бие сайжирч өвчин намдсан хэдий ч эмчилгээ хийлгэснээс хэд хоногийн дараа комд орж нас барсан байна. Олон нийт үүнд дургүйцэн эсэргүүцсэнээс болоод Бартолоу эмчийн ажлаа орхиж явахад хүрчээ.

Цахилгаанаар эмчилсэн туршилтууд

8 Цагаан ордны аймшигт нээлт

1946 онд Цагаан ордны санхүүжилттэй Гватемалын (Guatemala) 1300 иргэдийг тэмбүүгээр халдварлуулсан аймшигт туршилт явагдсаныг хожим Барак Обамагийн Засгийн Газар мөрдөн шалгах хороо байгуулан шалгажээ. Хоёр жил үргэлжилсэн туршилтын гол зорилго нь тэмбүү өвчнийг анагаахад пенициллиний нөлөөлөл, үр дүнг турших явдал байлаа. Туршилтыг тун аймшигтай явагдсан байна. Биеэ үнэлэгчдэд мөнгө өгөөд өвчнөө цэргүүд, хоригдол болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүст халдварлуулжээ. Үр дүнд нь тэмбүү өвчний улмаас 83 хүн нас барсан байна. Шалгалтын үр дүнд туршилтын талаарх баримт ил болсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Гватемалын Засгийн газар, ард түмнээс уучлал гуйсан юм.

Цагаан ордны аймшигт нээлт

9 Цэргийн үхлийн судалгаа

Дэлхийн хоёрдугаар дайны явцад Япончууд химийн болон биологийн зэвсгийн нууц судалгааны хэсэг байгуулан туршиж байснаа “731 дүгээр отряд” хэмээн нэрийджээ. Энэ ангийг харгис хэрцгий, ямар ч энэрэлгүй Широ Иши(Shiro Ishii) удирдаж хүмүүс дээр гар хөлийг тайрах, хөлдөөх, халдварт өвчнөөр өвчлүүлэх гэх мэт төрөл бүрийн туршилт хийж байсан бөгөөд тэр бүү хэл жирэмсэн эмэгтэйчүүд дээр туршилт хийж байжээ.

Харамсалтай нь  дайн дууссаны дараа АНУ-ын эрх баригчид Широ Ишид (Shiro Ishii) дайны мэдээлэл өгсний төлөө онцгой эрх өгч нэг ч өдөр шоронд суулгүй 67 насандаа хамар хоолойн хорт хавдраар насан эцэсэлсэн юм.

Цэргийн үхлийн судалгаа

10 ЗХУ-ын нууц албаны аюултай судалгаа

Зөвлөлт засгийн үед “ардын дайсан” гэгдсэн хүмүүс дээр хор туршдаг нууц бааз байсан байна. Химийн хорт бодисын үйлчилгээ ямар байгааг турших зорилготой “К-2” нэртэй бэлдмэлийг хүнд өгчээ. Гэрчүүдийн өгүүлснээр  бол хүн ямар ч хүчгүй болж сульдаад, нуруу нь намсан 15 минутын дотор үхэлд хүргэдэг байсан хэмээн тэмдэглэжээ. 

ЗХУ-ын нууц албаны аюултай судалгаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()