1
“Өөдрөг байж, өөрийгөө байнга хөгжүүлэх нь таны зан чанарын онцлог. Та тууштай бөгөөд саад бэрхшээлд хялбархан нугарч, цөхөрдөггүй. Өөрөөр хэлбэл та тал стакантай усыг хараад тал нь дүүрэн байна гэж боддог төрлийн хүн юм.
Таны амьдралд хандах хандлага таныг хөгжилтэй, сайн найз гэдгийг харуулдаг. Та хайртай хүмүүстээ үргэлж анхаарал халамж тавьдаг бөгөөд ихэвчлэн нээлтэй зан чанартай. Ганцаараа байхыг хүсэх, сэтгэлээр унасан үедээ санамсаргүйгээр бусдыг гомдоочихоод байдаг. Эргэн тойрон дахь хүмүүстээ чин сэтгэлээсээ ханддаг учир үргэлж сайн найзуудаар хүрээлүүлдэг.”
2
“Өөрийн тань хувийн орон зай бусдынхтай л адил танд маш чухал. Та зожиг боловч бусдаас зай бариад байдаггүй. Нээлттэй гэхээсээ илүү дуу цөөтэй хүн.
Эелдэг, шударга зан бол таны зан чанарын онцлог бөгөөд найзууд тань таныг үргэлж тэднийг дэмжинэ гэдгийг мэддэг. Бусдад ашиглуулахаас болгоомжил. Өөрийгөө аюулаас хамгаалахын тулд зон совин, мэдрэмжиндээ итгээрэй.”
3
“Та бол төрөлхийн удирдагч, чиглүүлэгч. Шинэ боломж гарч ирэхэд та ухаантай, зоригтой бас сониуч болчихдог.
Мөн та хүлээцтэй, ил тод бас шударга. Эргэн тойрныхон тань таны ёс суртахуунд итгэдэг.”
4
“Та өөрийгөө сорих дуртай. Шинэ боломж бүрийг алдалгүй атгадаг бөгөөд дуусашгүй эрч хүчтэй. Толгойд тань байнга л шинэ санаа эргэлдэж байдаг.
Та амьдралаа сонирхолтой, хайр дүүрэн өнгөрүүлэхийг хүсдэг бөгөөд зорилгодоо хүрэхэд тань саад болох бүхий л зүйлсээс зайлсхийж, даван туулдаг.”
5
“Та бодож байгаа бүхнээ бусадтай хуваалцаад байдаггүй. Гэхдээ бусад хүмүүс танаас урам зориг, эрч хүч авдаг.
Таны асуудлыг шийдэх чадвар, бүх нөхцөл байдалд бэлэн байдаг тань бусадтай харьцуулашгүй. Тусламж хэрэгтэй байгаа нэгэнд гар сунгадаг “баатар” гэдэгтээ та итгэлтэй байж болно.”
6
“Амьдралын жижиг зүйлээс ч таашаал авч чаддаг, хөгжилдөх дуртай хүмүүс энэ нарыг сонгодог. Шинэ зүйл сурах нь таны саад бэрхшээлийг давж туулах арга юм.
Хамтран ажиллагсад тань эелдэг найрсгаар, бусдыг гомдоолгүйгээр шүүмжилж чаддаг чадвараас тань суралцахыг хүсдэг. Та бол төрөлхийн найдвартай удирдагч.”
7
“Энэ нарыг сонгосон хүмүүс үргэлж өөртөө шинэ зорилго тавьж байдаг. Өөрийгөө сорих дуртай бөгөөд үргэлж адал явдал хайж байдаг.
Мөрөөдлөө биелүүлэхээс илүү зорилгоо биелүүлэх нь таны хувьд чухал байдаг. Найз нөхөд тань таныг тууштай, эрч хүчтэй, гуйвшгүй гэж хардаг. Мөн та бусдад үргэлж сайнаар нөлөөлж байдаг.”
8
“Энэ нарыг сонгосон бол та төрөлхийн өршөөн уучлагч нэгэн. Өөрөөр хэлбэл та бусдад тийм ч амархан гомдоод байдаггүй бөгөөд бусад хүмүүс таны тэвчээртэй занд атаархдаг.
Аливааг ургуулан бодож, өөрийгөө зовоох, алдаа гаргахыг хүсдэггүй чанар тань таныг аль хэдийн төлөвшчихсөн хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг. Мөн та зүрх сэтгэл, мэдрэмж гэхээсээ илүү оюун ухаан, бодит сэтгэлгээг чухалчилдаг.”