Толгой өвдөж, шилэн хүзүүгээр хөших нь ямар учиртай вэ?

Толгой, шилэн хүзүүгээр өвдөхийг хүмүүс жирийн нэг тохиолдол хэмээн бодож аспирин, цитрамоноор аргацаан өнгөрүүлдэг. Харин эмч нарын хэлж буйгаар шилэн хүзүүгээр байнга өвдөх нь жирийн нэг тохиолдол биш бөгөөд илүү ноцтой өвчний шинж тэмдэг ч байж болох ажээ. Хэрвээ таны толгой, шилэн хүзүүгээр байнга өвддөг бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Толгой өвдөж, шилэн хүзүүгээр хөших нь ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Толгой, хүзүүгээр өвдөх шалтгаан

Толгой хэзээ ч ямар нэг шалтгаангүйгээр өвддөггүй. Тухайлбал зүрх судасны, мэдрэлийн, нуруу нугасны гэх мэт ямар нэгэн өвчнөөс улбаатай байж болх юм. Шилэн хүзүү хэрхэн өвдсөнөөс улбаалан, шалтгаан нь янз бүр байж болно. Жишээ нь, хааяа л өвддөг бол эвгүй байрлалаар сууж, хэвтсэн, өлссөн, тамхи татах, кофе уух гэх мэт шалтгаанаас үүдэлтэй бөгөөд тийм ч ноцтой биш юм.

Толгой, хүзүүгээр өвдөх шалтгаан

1 Шилэн хүзүүний "остеохендроз"

"Остеохендроз" буюу  нурууны нугалмуудын үе нэг буюу хэд хэдэн хэсэгтээ шохойжин хатуурч уян чанараа алдах өвчин бол шилэн хүзүүгээр өвдөх хамгийн түгээмэл шалтгаан юм. Энэ өвчний үед шилэн хүзүүний нугас хоорондын диск гэмтдэг учраас хүзүү, шилэн хүзүү, чамархайгаар байнга өвддөг болж, хүзүүгээ хөдөлгөх бүрт тодорхой хэмжээний зовиур илэрдэг байна.
Мөн үүнээс шалтгаалж,  "вертебробазиляр"-ын синдром үүсч болох бөгөөд дотор муухайрах, огих, сонсгол муудах, хамар өвдөх гэх мэт шинж тэмдгүүдээр илэрнэ.Ялангуяа нүд муудсанаас болж дүрс бүрсийж, эсвэл давхцаж харагддаг.
Остеохендрозоор өвдсөн үед ойр ойрхон толгой эргэх шинж илэрнэ. Хэрвээ өвчтөн толгойгоо огцом хойш хөдөлгөвөл унаж, хөдөлж ч чадахгүй болдог тохиолдол байна.

Шилэн хүзүүний "остеохендроз"

2 Мигрени

Мигрениэс болж толгой огцом, хүчтэйгээр таллаж өвдөх бөгөөд чих шуугих, толгой эргэх, нүд бүрэлзэх шинж тэмдэг илэрдэг.

Мигрени

3 Даралт ихсэх

Даралт ихсэхэд илрэх хамгийн түгээмэл шинж тэмдэг бол шилэн хүзүүгээр өвдөх, толгой хүнд оргих, эргэх, бие сулрах, зүрх түргэн цохилох гэх мэт юм.

Даралт ихсэх

4 Шилэн хүзүүний "спондилез"

Энэ өвчний үед нугасны дискүүд дарагдаж, хүзүүгээ хөдөлгөхөд хэцүү болдог бөгөөд шилэн хүзүүгээр өвдөж, нүд, чих рүү даамжирч өвдөх хандлагатай байна. Энэ өвчнөөр ихэвчлэн ахимаг насны болон суугаа ажил хийдэг хүмүүс өвчилдөг.

Шилэн хүзүүний "спондилез"

5 Шилэн хүзүүний миозит

Энэхүү өвчин нь шилэн хүзүүний булчин үрэвссэнээс болж үүсдэг тул шилэн хүзүүгээр өвдөнө. Өвдөхдөө толгой, шилэн хүзүү, мөр, гар гэх мэтээр даамжирч өвддөг.

Шилэн хүзүүний миозит

6 Тархины даралт

Тархины даралттай өвчтөний толгой өвдөж, хүнд оргин, шилэн хүзүүгээр өвдөх бөгөөд дотор муухайрч, бөөлжих шинж илэрдэг.

Тархины даралт

7 Нугасны миогелоз

Энэ өвчин нь нугасны булчингийн цусан хангамж муудсанаас үүдэлтэй бөгөөд толгой эргэх, шилэн хүзүү, мөр өвдөх, эдгээр хэсгүүдийн булчингийн ажиллагаа сулрах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Нугасны миогелоз

8 Судасны өвчин

Гавлын ясны ойролцоох артерийн судаснууд өвчилснөөс толгой хүчтэйгээр, дух руу чиглэн өвддөг боловч хөдөлгөөнгүй хэвтэх үед өвдөлт нь огт мэдрэгддэггүй.

Судасны өвчин

9 Дагзны мэдрэлийн эмгэг

Энэ мөн л хүзүүний остеохендрозоос болж үүсдэг бөгөөд даарах, салхинд цохиулах гэх зэрэг шалтгаанаас улбаатай байна.

Дагзны мэдрэлийн эмгэг

10 Эдгээрээс гадна дараах шалтгаануудаас болж шилэн хүзүү өвдөнө:

  • Дур тавих үед өвдвөл: Дур тавих үед цусны даралт ихэсдэг учраас шилэн хүзүүгээр өвдөж болно.
  • Ажлын ядаргаа: Суугаа ажил хийдэг хүмүүс удаан хөдөлгөөнгүй сууснаас хүзүү, шилэн хүзүү өвддөг. Тухайлбал, жолооч, цаг засварчин, программист, дархан гэх мэт хүмүүс ихэвчлэн тохиолдоно.
  • Стресс: Ялангуяа эмэгтэйчүүд уур, бухимдлаас болж шилэн хүзүү нь өвдөх магадлал өндөр байдаг. Харин тайвширсны дараа аяндаа зүгээр болно.

Эдгээрээс гадна дараах шалтгаануудаас болж шилэн хүзүү өвдөнө:

11 Шилэн хүзүү өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

Эмчлэхийн урьдаар та шалтгааныг нь заавал мэдэж байх ёстой. Хэрвээ шалтгаан нь даралт ихсэх, тархины даралт зэрэг бол эмчид хандах хэрэгтэй. Хэрвээ ноцтой шалтгааны улмаас өвдөөгүй хэмээн эмч дүгнэвэл дараах эмчилгээ танд туслах болно.
1. Эмчилгээний биеийн тамир: Биеийн булчингаа ажиллуулснаар цусны эргэлт сайжирч, шилэн хүзүүний өвдөлт аяндаа намдана. Харин үүний урьдаар та эмчтэй зөвлөлдөж, ямар дасгалыг хэрхэн хийх хэрэгтэй буйгаа асуух хэрэгтэй.
2. Иллэг хийх: Дагз, хүзүүндээ иллэг хийвэл түргэн хугацаанд өвдөлтийг намдаах боломжтой. Харин та өвдөлтийг намдаахын тулд иллэгийг зөв хийх хэрэгтэй .
3. Даралт ихтэй болон шилэн хүзүүний спондилезтой үед дур мэдэн иллэг хийж болохгүйг анхаарна уу.
4. Зүү тавих: Хэрвээ мэдрэлийн асуудлуудаас болж шилэн хүзүүгээр өвдөж байгаа бол зүү тавих нь тохиромжтой.
5. Физик эмчилгээ: Дээр дурдсан өвчнүүдийн үед физик эмчилгээ нь маш тохиромжтой.
Түүнчлэн ямар ч өвчний үед та эрүүл хооллож, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр үр дүнд хүрэх боломжтой.

Шилэн хүзүү өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

12 Шилэн хүзүүний булчинг анагаах уламжлалт эмчилгээ

Зарим төрлийн ундааны тусламжтай хүзүүний булчинг суллаж, өвдөлтөө намдааж болдог. Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь:
Гаатай цай: Хандалсан 1 аяга ногоон цайн дээрээ 1 цайны халбага, нунтаг гаа хийгээд сайтар хутгаж ууна. Цайгаа уусны дараа тайван хэвтэх эсвэл суусны дараа 15-20 минутын дараа хүзүүний өвчин арилна.
Жимсний шүүс: Өдөр бүр 1 аяга хад жимсний шүүс эсвэл аяганы ¼ төмсний шүүс ууна. Энэ хоёр шүүсийг уухдаа 7 хоног хад жимсний шүүсээ уугаад дараа нь 3 хоног завсарласны дараа төмсний шүүсээ ууж эхэлж болно. Хоёуланг нь хольж ууж болохгүй шүү.
Зөгийн жилий (Propolis): 20 гр зөгийн жилийг нунтаг хэлбэртэй болгож, дээрээс нь 100 гр цагаан архи нэмнэ. Холимгоосоо 7 хоногийн турш, өдөрт 40 дуслыг хэрэглэнэ. Хэрэв та энэ эмчилгээг туршиж үзэх гэж байгаа бол жолоо барихгүй байх хэрэгтэй.
Мөн нэгэн сонирхолтой арга бол, зэсээр хийсэн зоос өвдөж байгаа газраа 20 минут байрлуулаад авахад таагүй мэдрэмж арилж, өвчин намддаг гэнэ. Хэрэв таны хүзүү өвдөхөд, толгой бас дагаж өвдөж байвал эмчид хандаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

Шилэн хүзүүний булчинг анагаах уламжлалт эмчилгээ

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()