Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

Автомашинтай хүн бүрт шатахууны хажуугаар тос, дугуй солих гээд байнгын зардал гарч байдаг. Харин машинаа угаах нь мөн ялгаагүй зайлшгүй чухал зүйл гэдэгт хүмүүс төдийлөн анхаарал хандуулдаггүй. Дараах мэдээллээс та машинаа угаах үйл хэр чухал болох, хэр олон удаа угаах ёстой зэргийг мэдэж аваарай.

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

1 Угаалт хоорондын зай хэр урт байх вэ?

Машиныг хоёр долоо хоног бүр угааж байх хэрэгтэй гэж авто мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин илүү чийглэг, давсны агууламж ихтэй нөхцөлд явсан бол энэ хугацааг богиносгох хэрэгтэй. Учир нь тийм орчинд зэврэлт эрчимтэй явагддаг. 

Угаалт хоорондын зай хэр урт байх вэ?

2 Улирлаас хамаарч угаалтын тоо өөрчлөгдөх үү?

Зун цагаас илүү хүйтний улиралд машиныхаа цэвэр байдалд анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Хайлмаг цас, шавар гэх мэт бохирдуулагч зүйлс салхины шил, толинд ихээр наалдан хатаж, үзэгдэх орчинг хязгаарлана. Мөн халтиргаанаас сэргийлж зам дээр асгасан бодисууд машины будагт нөлөөлж зэврүүлэх нь бий. 

Харин өвөл машиныг гадаа ил угааж болохгүй. Ялангуяа температур -10 хэмээс бага үед авто угаалгын газар очих нь зүйтэй. Машин дээрх ус хатаж амжилгүй хөлдсөнөөр гэрэл, шил, тэр ч байтугай радиатор хагарах эрсдэл үүсэх магадлалтай. Мөн өвлийн цагт машиныг бүлээн усаар угааж болохгүй. 

Улирлаас хамаарч угаалтын тоо өөрчлөгдөх үү?

3 Машины салоныг цэвэрлэх нь

Машины дотоод салон гаднах шигээ байнга бохирдоод байхгүй ч тодорхой хэмжээний арчилгаа шаардана. Шал, суудал дээрх хог, үйрмэгийг жижиг тоос сорогчоор соруулж цэвэрлэх хэрэгтэй. Харин салоны доторлогоо, бүрээсэн дээрх толбыг арилгахад тусгай цэвэрлэгч бодис шаардлагатай. Харин суудлын даавуун бүрээсийг бүлээн ус, савангаар угааж болно.

Салоны савхин доторлогоо нь нарны шууд тусгал, чийг, хуурайшил зэргээс болж амархан гэмтэж хагарах талтай байдаг. Иймд савхин доторлогоог сар бүр арчилж байхыг зөвлөж байна.

Машины салоныг цэвэрлэх нь

4 Машинаа өнгөлөх (ваксдах)

Ямар ч машиныг жилд багадаа хоёр удаа ваксаар өнгөлөх хэрэгтэй. Ваксдах хэрэгтэй үгүйг мэдэх амархан. Машины гадаргуун дээр нь дусаасан ус тэр дороо доошоо урсаж байвал ваксдах болоогүй, харин дусал болоод тогтчихож байвал ваксдах цаг болсон гэсэн үг.

Энэ нь зөвхөн гадаад үзэмжийн асуудал биш бөгөөд машины будгийг гэмтээдэг нарны хэт ягаан туяа, химийн бодисууд зэргээс мөн хамгаалах үүргийг гүйцэтгэж байдаг. Мөн ваксаар өнгөлсөн машины гадаргуун бохирдол, тоос маш хялбар арилдаг байна.

Машинаа өнгөлөх (ваксдах)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()