Дэлхийн сүйрлийн тухай хүмүүсийн таамагласан хамгийн утгагүй зөгнөлүүд

Хүн төрөлхтний өмнө хариулт нь үл олдох хэд хэдэн чухал асуултууд байсаар ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь "Дэлхийн сүйрэл гэж хэзээ нэгэн цагт болох уу ?" гэх асуулт юм. Дэлхий сүйрч, хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт ирэх тухай олон таамаг, зөгнөл байх бөгөөд тэдгээрийн аль нь ч өнөөдөр биеллээ олоогүй нь хачирхалтай. Тэгвэл хамтдаа бидний амьдарч, аж торниж буй байгаль, эх дэлхийг сүйрнэ гэж үзсэн хамгийн утгагүй зөгнөлүүдийн тухай өгүүлэх сонирхолтой мэдээллийг хүлээн авна уу. 

Дэлхийн сүйрлийн тухай хүмүүсийн таамагласан хамгийн утгагүй зөгнөлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 2012 он, эртний Маяачуудын календар дууссан нь...

2012.12.31-ний өдөр эртний Маяачуудын он, цаг хугацааны календар дуусах байсан бөгөөд энэ үетэй зэрэгцээд хүн төрөлхтний сүйрэл ч мөн давхар болно гэж олон эрдэмтэн, судлаачид үзэж байсан юм. Уг үйл явдлаас үүдэж, дэлхий нийтээрээ айдаст автаж, хэрвээ ийм зүйл тохиолдвол хэрхэн, яаж амь гарах тухайгаа бодон суусан хүмүүс хэдэн саяараа тоологдох биз ээ. Тэр ч бүү хэл 2012 оны сүйрлийн тухай өгүүлэх "2012" гэх кино хүртэл 2009 онд нээлтээ хийж байсан нь саяхан мэт санагдана. 

2012 он, эртний Маяачуудын календар дууссан нь...

14 Телевизээр бурхан залрах дөхсөн нь...

"The True Way" буюу "Зөв зам" гэх Христ, Будда, болон Тайваний үндэсний шашины хэсэг бүлэг номлогчдыг эгнээндээ нэгтгэсэн холбоог Хон Мин Чен (Hong-Ming Chen) гэх эрхэм байгуулсан бөгөөд 1980-аад оны үед хүн төрөлхтөн болон дэлхийн сүйрлийн тухай элдэв таамаг, зөгнөлийг дэвшүүлж, хүмүүсийг төөрөгдөлд оруулж байжээ. Тэрээр 1988.03.25-ны өдөр АНУ-ын "Channel 18" буюу 18-р сувгаар гарах нэвтрүүлгийн үеэр бурхан өөрийн дүрээр залрана хэмээн дэлхий нийтэд зарлаж байсан аж. Мэдээж ямар ч бурхан телевизийн нэврүүлгээр залраагүй нь ойлгомжтой юм. 

Телевизээр бурхан залрах дөхсөн нь...

13 Есүсийн эргэн ирэлт

1840-өөд оны үед хүмүүсийг мунхралд оруулж байсан нэгэн утгагүй зөгнөл нь ертөнцийн эзэн Есүс Христ эргэн эх дэлхийд ирж, хүн төрөлхтнийг шүүнэ хэмээх итгэл, үнэмшилдээ хэт их автсан хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн ухуулга байсан юм. Эдгээр хүмүүсийг Уиллиам Миллер гэх хүн толгойлж, бусдыг "Дэлхийн сүйрэл тун удахгүй болно. Есүс ирж явна. Шүүгдэхдээ бэлдэцгээ" хэмээн уриалж байсан ажээ. Түүний уриалгыг тухайн үед 100.000 гаруй хүн хүлээн авч, Уиллиамыг дагаж байсан гэдэг. Есүсийг ирнэ гэж төлөвлөж байсан өдөр олон мянган сүсэгтэн олон Есүсийг харах нь битгий хэл, Уиллиам гэгчийг ч олж хараагүй юмсанж. Энэ талаар Уиллиамын дагагч байсан Хенри Эммонс (Henry Emmons) гэх хүн "Би бүх л өдрийн турш Есүсийг хүлээсэн. Тэр гарч ирсэнгүй. Миний урам ихээр хугарлаа" гэж хэлж байжээ.

Есүсийн эргэн ирэлт

12 Тахиа, Есүсийн туслах болсон нь...

1806 онд дэлхийн нийтийн анхаарал Англи улсад орших нэгэн жижигхэн фэрм рүү хандаж байсан юм. Учир нь уг фэрмийн эзэн "Миний тахиа зүгээр ч нэг өндөглөхгүй байгаа. Түүний өндгөөр дамжуулан Есүс бидэнд ямар нэгэн зүйл хэлэхийг хүсч байна. Есүс удахгүй бидэн дээр ирэх бололтой" хэмээн Англи даяар цаасан дээр бичин тараажээ. Түүний энэ үйлдэл дан ганц Англи гэлтгүй дэлхий даяар тархсан бөгөөд фэрм рүү чиглэх гадны иргэдийн тоо хэдэн мянгаар тоологдохоор их байсан гэж ярьдаг байна. Гэвч фэрм дээр цугларсан олон мянган хүн ямар ч Есүс олж хараагүй бөгөөд байгалын жам ёсоороо өндөглөж буй тахиаг харсаар байгаад нутаг буцацгаажээ.

Тахиа, Есүсийн туслах болсон нь...

11 Дэлхийн сүйрлээр бизнес хийсэн нь...

Хэролд Кэмпинг (Harold Camping) гэх хүний дэлхийн сүйрлийн талаар зөгнөсөн зөгнөл нь сүүлдээ хувийн шинж чанартай бизнес болж өргөжинө хэмээн хэн санах билээ. Тэрээр 1994 онд дэлхийн сүйрлийг өгүүлсэн ном гаргасан бөгөөд тэрхүү номонд газар хөдлөлт болж, далай тэнгис ширгэж, Калифорни муж хэдэн хэсэг болж буй тухай бичсэн байдаг аж. Түүгээр ч зогсохгүй "Би амьд гарах болно, 1994 он" гэх бичигтэй футболкыг олон тоогоор үйлдвэрлэж, хүмүүст зарж байжээ. Гэвч 1994 онд юу ч болоогүй бөгөөд удалгүй 2011 онд дахин дэлхий сүйрнэ хэмээн үзэж, үүнийгээ математикын шинжлэх ухаанаар батласан хэмээн олон нийтийн тархийг угааж байв. 

Дэлхийн сүйрлээр бизнес хийсэн нь...

10 Сүүлт од

75 жил тутамд нэг удаа Холли (Halley) гэх нэртэй сүүлт од дэлхийтэй маш ойрхон зөрж өнгөрнө хэмээн хэсэг эрдэмтэд судлаж, тогтоосон бөгөөд өнөөдрийг хүртэл дэлхий нийтээрээ энэ зөгнөлд итгэсэн хэвээр байгаа нь нууц биш юм. Энэхүү сүүлт одын талаар 1910 онд анх олж мэдэж байжээ. Тухайн үед эрдэмтэд "Сүүлт од магадгүй дэлхийг сүйрүүлэх байх" хэмээн дэлхий нийтэд сэрэмжлийлж байв. Гэвч өнөөдөр ямар ч сүүлт од дэлхий дээр унаагүй л байна. 

Сүүлт од

9 Хар тахал

1347 онд 12 хөлөг онгоц Сицилээр дамжин Хар далайг гатлахаар явж байсан бөгөөд харамсалтай нь тэнд явж байсан бүх хүмүүс амь насаа алдсан юм. Энэхүү үйл явдлаас төдийлэн удалгүй хөлөг онгоцуудыг олсон бөгөөд амь насаа алдсан хүмүүсийн цогцос үмхийрч ялзарсан байдалтай байсан нь хүн төрөлхтний түүхэнд нэгэн аймшигтай уй гашуу авчирсан "Хар тахал" үүсэх үндэс болсон аж. Хар тахлын улмаас болж европ тив бүхэлдээ 20 гаруй сая хүнийг бурхны оронд үдэхэд хүрсэн юм. Тухайн үед хүмүүс бурхан хүн төрөлхтнийг шийтгэж байна хэмээн үзэж байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн хэзээ нэгэн цагт дахин хар тахал болж хүн төрөлхтнийг бүхэлд нть сүйрүүлнэ гэж олон хүн таамаглаад байгаа юм.

Хар тахал

8 XXI зууны босгон дээрх айдас

1999.12.31-ний өдөр буюу шинэ эрин зуун гарахтай зэрэгцэж, дэлхий нийтэд олон зүйл тохиолдоно хэмээн үзэж байсны нэг нь компьютрийн огноо болон цаг 12 дугаар сарын 31-ний өдрийн 00:00 цаг гэхэд автоматаар өөрчлөгдөх тул тэрнээс өмнө компьютрээ унтраасан байх ёстойг сануулсан сэрэмжлүүлэг байсан юм. Ингэж солигдохтой зэрэгцэж, шинэ зууны босгон дээр хөрст алтан дэлхий тэр чигтээ сүйрч, өөрийгөө шинэчлэнэ хэмээн олон хүн зөгнөж байсан юмсанжээ. Тухайн үед дэлхийн өнцөг булан бүрт энэ зөгнөлд итгэсэн хүмүүс цагийн зүү 00:01-ийг зааж, 2000.01.01-ний өдбр болохыг айдаст автан хүлээж байсан гэдэг. Гэвч 00:01 болоход юу ч болоогүйгээр барахгүй хүн төрөлхтөн эсэн мэнд XX зуунтай золгосон юм. 

XXI зууны босгон дээрх айдас

7 Аймшигт үер

Германий математикч Йохан Штоффлер (Johannes Stoffler) гэх хүн 1524.02.25-ны өдрийг дэлхийн сүйрлийн өдөр хэмээн зарлаж байжээ. Тэрээр "Дэлхийг бүхэлд нь аймшигт үер нөмөрч, эх газар гэж үгүй болох бөгөөд хүн төрөлхтөн бүгдээрээ живж үхнэ" хэмээн зөгнөж байсан юм. Харамсалтай нь түүний зөгнөл ор үндэслэлгүй худал зүйл байсан нь 2 дугаар сарын 25-ны өдөр нар манддагаараа мандаж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилснээр батлагдсан юм. 

Аймшигт үер

6 Харийнхнаас эрсэн аврал

Маршалл Эпплвайт (Marshall Applewhite) гэх хүн харь гарагийнхан дэлхийн сүйрлээс урьтаж, биднийг аврахаар сансар огторгуйд гарч ирэх болно хэмээн зөгнөж байсан нэгэн бөгөөд түүнд итгэн 39 хүн түүнийг даган агаар мандалд гарахаар төлөвлөж байжээ. Энэхүү явдлыг олж сонссон "NASA"-ийн зүгээс ямар ч агаарт гарах онгоцгүй байж, ийм зүйл хийх боломжгүй хэмээн тэдэнд сануулж байсан аж. Маршалл "Дэлхий тун удахгүй цэвэрлэгдэх болно" хэмээж байсан бөгөөд тэрээр хэзээ ч агаар мандалд хөөрөөгүй юм. Харин тэднийг 1997.03.26-ны өдөр Калифорнид нэгэн байшин дотор бүгд тас хар хувцас өмсөж, харийнхан ирж байна гэж хачирхалтай зүйл яриад зогсож байхад нь цагдаа нар баривчилжээ. 

Харийнхнаас эрсэн аврал

5 Шуурга

НТӨ 500 оны үед Ромд аймшигт шуурга дэгдэж, олон сая хүний амийг авч одосноос гадна хэд хэдэн хотууд сүйрсэн ажээ. Харин энэ явдлаас хойш 6000 жилийн дараа Ромын номлогч Секстус Жулиус Африканус (Sextus Julius Africanus) гэх хүн дэлхийн сүйрлийг зөгнөж, дахин аймшигт шуурга дэгдэж, хүн төрөлхтөн, дэлхий ертөнц бүхэлдээ сүйрнэ хэмээн үзэж байсан бөгөөд энэхүү аюулаас амьд үлдэх цор ганц арга зам бол Есүсийг ирнэ хэмээн итгэх юм гэж хүмүүсийг мунхралд оруулж байжээ. Түүний зөгнөлд чин сэтгэлээсээ итгэсэн 500 гаруй хүн байсан гэдэг. Гэвч зөгнөсөн шуурга гээч нь болоогүй ажээ. Харин XIV зууны үед бас нэгэн номлогч болох Кардинал Пьерр д'Айлли (Cardinal Pierre d'Ailly) гэх хүн 1789 онд шуурга дэгдэнэ гэж зөгнөсөн ч бас л юу ч болоогүй юм. 

Шуурга

4 Бурханы элч

Сүмдийн холбооны тэргүүн Роналд Уэйнланд (Ronald Weinland) гэх эрхэм 2004 онд тун удахгүй буюу 2006 онд дэлхийн сүйрэл болно хэмээн зөгнөжээ. Тэрээр өөрийнхөө бичсэн "God's Final Witness" номондоо дэлхий сүйрч, олон мянган хүн газрын хөрснөөс арчигдах тухай бичиж байсан аж. Тэрээр мөн АНУ задрана хэмээн хэлж байсан нэгэн юм. Өөрийгөө бурханы элч төлөөлөгч гэж өргөмжилж байсан Роналд гэх хүний зөгнөл цаг хугацааны эрхээр хий хоосон зүйл байсан нь өнөөдрийн бидний амьдралаас бэлхнээ харагдах биз ээ. 

Бурханы элч

3 Чөтгөрийн эрхшээлд орох шахсан нь...

"Puritan" буюу "Хуурамч сүсэгтэн", чөтгөрийн ангууч, олон нийтэд хар нөмрөгтөнгүүд хэмээн нэр алдраа багагүй цуурайтуулсан тэднийг Коттон Матер (Cotton Mather) гэх хүн толгойлдог байсан бөгөөд тэрээр дэлхийн сүйрлийг 3 удаа зөгнөсөн нэгэн юм. 1697, 1716, 1736 онуудад олон нийтэд тараасан түүний зөгнөлүүд бүгд бодит амьдрал дээр биеллээ олоогүй бөгөөд тэрээр дэлхий дээр тоолж баршгүй олон буг чөтгөрүүд морилон ирж, хүн төрөлхтөн, дэлхий ертөнц тэр чигээрээ чөтгөрүүдийн мэдэлд очно хэмээн үзэж байсан ажээ. Харамсалтай нь түүний энэ зөгнөл нь худал байсан бөгөөд хожим түүнийг сэтгэцийн өвчтэй нэгэн байсныг олж тогтоожээ. 

Чөтгөрийн эрхшээлд орох шахсан нь...

2 Ахан дүүсийн холбоо

1900-аад оны үед сүсэг бишрэлдээ хэт автсан хэсэг бүлэг оросууд 11 дүгээр сарын 13-ны өдрийг дэлхийн сүүлчийн өдөр хэмээн зөгнөж байсан бөгөөд тэднийг үе удмаараа газар доор 200 гаруй жил тасралтгүй амьдарсаар ирсэн гэж ярих нь ч бий. Тэдний дунд нэгэн хачирхалтай зан үйл байсан нь ахан дүүсийн холбооны аль ч гишүүн хэрвээ хүсч байгаа бол бусад гишүүдийн хэнтэй нь ч энгэр зөрүүлж болох бөгөөд үүний дараа бурханд өөрсдийн хувь заяагаа даатган амиа егүүтгэдэг байв. Нийт 862 гаруй хүн ахан дүүсийн холбоонд гишүүнээр элссэн гэх тоо баримт байдаг бөгөөд тэдний 100 гаруй нь энэ мэтээр амиа хорлоцгоосон байна. Харин үлдсэнийг нь баривчилжээ. Мэдээж хэрэг 11 дүгээр сарын 13-ны өдөр юу ч болоогүй нь ойлгомжтой юм. 

Ахан дүүсийн холбоо

1 Илжиг унасан бүсгүйн тухай яриа

II зуунаас үүдэлтэйгээр Иранчуудын шашин болсон Зороастриан (Zoroastrians) нь өөрийн гэсэн зан үйл, ёс заншилтай томоохон шашинуудын нэг юм. Тэдний номлолд бурханы илгээсэн ариухан биеэрээ байгаа бүсгүйг хүмүүс ээж шиг ээ хүндэтгэн хайрлах ёстой бөгөөд тэрээр илжиг унан, олон мянган сүсэгтэн олныг бурханд хүргэх замаар хөтлөн явна хэмээн үздэг аж. Гагцхүү түүнд сэтгэлээсээ бэлэг сэлт өгвөл хүмүүсийг там болоод чөтгөрүүдийн замаар аюулгүй нэвтрүүлнэ гэх номлол бас байх нь бий. Хамгийн аймшигтай нь уг бүсгүй удахгүй дэлхий дээр бууж ирэх бөгөөд өөрийг нь дагаагүй хэн бүхнийг там руу хүчээр хөтлөх болно хэмээн үздэг ажээ. Бодит амьдрал дээр биеллээ олох эсэхийг нь хэлж мэдэхгүй ч, юу болохыг нь хүн төрөлхтөн харах л үлдлээ. 

Илжиг унасан бүсгүйн тухай яриа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()