Амьдрал дээр биеллээ олсон аймшигтай 15 хар дарсан зүүд

Эрдэмтдийн одоог хүртэл учрыг нь тайлж чадахгүй байгаа зүйлсийн нэг бол "Хүн яагаад зүүдэлдэг юм болоо?" гэх асуулт билээ. Түүнчлэн зүүд бүр өөр өөрийн гэсэн тайлалтай байдаг ч гэж ярьдаг. Тэгвэл та урьд өмнө нь хэн нэгний зүүдэлсэн аймшигтай зүүднүүд бодит амьдрал дээр биеллээ олж байсан тухай сонсож байсан уу? Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, бид та бүхэнд зүүдэлсэн зүүд нь бодитоор биелж байсан хүмүүсийн сэтгэл сэртхийлгэм түүхүүдээс хамгийн аймшигтай гэсэн 15 тохиолдлыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Амьдрал дээр биеллээ олсон аймшигтай 15 хар дарсан зүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Аймшигтай хүүхэд хүчирхийлэгч

16 настай охин бяцхан хүүхдүүдийг хүчирхийлдэг аймшигтай хүний тухай зүүдэлжээ. Түүнийг хаана амьдардаг болохыг нь сайн мэдэхгүй ч гэлээ, царай төрх нь охинд тод харагдсан бөгөөд өндөр, нуруулгаас гадна 30 орчим насны хүн байсан гэнэ. Гэтэл нэг өдөр охин гэрийнхээ ойролцоо явж байх үедээ зүүдэнд нь орж ирсэн өнөөх хүнийг харжээ. Айж, сандарсан охин тэр дор нь хөршийнх рүүгээ орж, нуугдсан байна. Уг явдлаас хойш хэдэн өдрийн дараа Харри Роббс гэх насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлдэг этгээдийн тухай зурагтаар гарч байсан бөгөөд уг хүн охины зүүдэнд орж ирсэн өнөөх хүүхэд хүчирхийлэгчтэй маш адилхан байсан аж. Энэхүү хачирхалтай гэмээр үйл явдал 2003 онд Нью Мехико хотод болсон юм.

Аймшигтай хүүхэд хүчирхийлэгч

14 Ирээдүйд найз залуудаа алуулна гэдгээ зүүдэндээ харсан эмэгтэй

Оскар Писториус (Oscar Pistorius) нь бусад шиг эрхтэн бүтэн, жирийн хүн биш бөгөөд түүний хувьд хиймэл хөлтэй атлаа Олимпийн их наадамд оролцож байсан гэдэг утгаараа олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж байсан нэгэн юм. Гэвч энэ бүх хүндэтгэл түүнийг өөрийн найз охин болох Рива Стинкэмп (Reeva Steenkamp)-ийг буудаж хороосноор үгүй болсон билээ. Тэрээр уг хэргийг үйлдсэнийхээ хариуд шоронд 6 жил хоригдох ялаар шийтгүүлсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь Оскарын гарт амиа алдсан Рива 14 настай байхдаа нэг залуу өөрийг нь буудаж байгаа тухай хар дарж, зүүдэлж байжээ. Тухайн үед бүсгүй сэрмэгцээ зүүдэлсэн зүүдээ зурж байсан бөгөөд хожим охиноо бурхны оронд заларсны дараа эцэг, эх нь уг зургийг интернетэд байршуулсан юм. Зурган дээр Рива өөрийгөө сахиусан тэнгэр болж, тэнгэр өөд нисэх үед хажууд нь буутай залуу зогсож байгаагаар дүрсэлсэн байжээ.

Ирээдүйд найз залуудаа алуулна гэдгээ зүүдэндээ харсан эмэгтэй

13 Өөрийнхөө үхлийг зүүдэлсэн хүү

Нэгэн багш сургуулийн ойролцоо гуйлга гуйж суудаг байсан хүүтэй орой бүр ажлаа тараад явах үедээ өөрийн мэдэлгүй хэсэгхэн хугацаанд харилцдаг байжээ. Хүү багшийг хараад "Баяртай. Маргааш уулзъя." гэж хэлдэг байсан бол, багш хариуд нь хүүд хандан: "Баяртай. Өглөө дахин уулзъя." хэмээн хэлдэг байв. Тэдний энэ харилцаа ойролцоогоор хоёр жилийн турш үргэлжилжээ. Гэтэл нэг өдөр хүү зөвхөн "Баяртай" гэдэг үгнээс өөр үг хэлээгүй бөгөөд өнөөх багш юу ч бодолгүй хариуд нь "Баяртай. Өглөө дахин уулзъя." хэмээн байнга хариу болгон хэлдэг үгээ хэлжээ. Гэтэл маргааш нь ядуу, тарчиг амьдралтай хүү ор сураггүй алга болсон байв. Гайхсан багш цагдаад мэдэгдтэл хамгийн сүүлд "Баяртай" гэж хэлсэн өдрөө хүү нас барсан байжээ. Харин сургуулийн жижүүр хүүг сүүлийн хэдэн өдөр хар дарж зүүдэлж байсан тухай нь багшид хэлсэн байна. Магадгүй тэр өөрийн үхлээ зүүдэндээ харсан ч байж мэдэх юм.

Өөрийнхөө үхлийг зүүдэлсэн хүү

12 Мартин Лютер Кингийн зүүд

Бид Мартин Лютер Кинг (Martin Luther King)-ийг нэг өдөр Америкт арьс өнгөөр ялгаварлах үзэл суртал үгүй болж, хүн бүр тэгш эрхтэй амьдрах боломжтой болохыг зүүдэлж, түүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн гэдгийг сайн мэднэ. Тэгвэл яг үнэндээ тэрээр өөр олон зүүд зүүдэлж байжээ. Тэдгээрийн нэг нь өөрийнхөө үхлийг зөгнөсөн зүүд нь юм. Мартин ажлынхаа хамтрагчдаа хандан: "Би маш чухал зүүд зүүдлэсэн. Одоо явж буй аяллаасаа эргэж ирэхгүй байж мэдэх юм." хэмээн хэлж байсан бөгөөд тэр хэлсэн ёсоороо эргэж ирээгүй ажээ. Түүнийг хар дарсан зүүдэнд итгэдэг байсан эсэхийг мэдэхгүй ч гэлээ, хүн төрөлхтөн нэгэн баатарлаг хүүгээ эцсийн замд нь үдсэн билээ.

Мартин Лютер Кингийн зүүд

11 Дүүгийнхээ үхлийг зүүдэлсэн бүсгүй

Нэгэн бүсгүй зүүдэндээ өндөр модны доор маш хэрцгийгээр амь насаа алдсан залууг олж харжээ. Эргэн тойрон дахь эд зүйлс маш тод харагдаж байсан хэдий ч, өнөөх залуугийн царай бүдэгхэн харагдсан байна. Маргааш өглөө нь өнөөх бүсгүй зүүдэлсэн зүүднийхээ талаар юу ч бодохыг хүсээгүй бөгөөд үүнээс хойш нэг сарын дараа түүний дүүгийн цогцос гэрийнх нь ойролцоох өндөр модны доороос олджээ. Хамгийн аймшигтай нь бүсгүйн зүүдэнд харагдсан орчин дүүгийнх нь амьдардаг байсан газрынхтай яг таарч байсан гэнэ.

Дүүгийнхээ үхлийг зүүдэлсэн бүсгүй

10 Дэлхийн нэгдүгээр дайныг зөгнөж, зүүдэлсэн эрхэм

Карл Юнг (Carl Jung) гэх эрхэм зүүдний учрыг тайлах буюу "психоанализ" хийдэг алдартай нэгэн байсан юм. Харин тэрээр Дэлхийн нэгдүгээр дайн болохоос хэдхэн сарын өмнө хачирхалтай зүүд зүүдэлжээ. Карл зүүдэндээ далай цусаар будагдаж, давалгаанд нь олон мянган хүний цогцос хөвж байгааг харсан байна. Мөн түүний зүүдэнд Альпийн нуруунаас Хойд тэнгис хүртэлх өргөн уудам газар нутаг харагдсан бөгөөд энэ нь Дэлхийн нэгдүгээр дайны голомт билээ. 

Дэлхийн нэгдүгээр дайныг зөгнөж, зүүдэлсэн эрхэм

9 "Lynyrd Skynyrd" хамтлагийн сүйрэл

"Lynyrd Skynyrd" хамтлаг нь 1980-аад оны үед залуусыг шуугиулж байсан бөгөөд хамтлагийн гоцлол дуучин Ронни Вэн Зэнт (Ronnie Van Zant) өөрийн авъяас билгээрээ од болон гялалзаж байсан юм. Гэвч харамсалтай нь хамтлагийнхан Луйзиана дахь "Baton Rouge" гэх газар руу тоглолтонд оролцохоор явж байх үед сууж явсан нисэх онгоц нь осолдож, Ронни тэргүүтэй хамтлагийн гол гишүүд бүгд амь насаа алдсан байна. Харин амьд үлдсэн хүмүүсийн нэг болох хамтлагийн вокалист ЖоЖо Биллингсли (JoJo Billigsley) осол болохын өмнөх шөнө уг аймшигт явдлыг зүүдэлсэн бөгөөд хамтлагийнхандаа энэ талаар хэлэхэд тэдний хэн нь ч тоогоогүй өнгөрсөн гэдэг.

"Lynyrd Skynyrd" хамтлагийн сүйрэл

8 Ливийн дарангуйлагчийн харгис үйлдлийг зүүдэлсэн залуу

Муаммар Мухаммед Абу Минъяр Гаддафи (Muammar Muhammad Abu Minyar Gaddafi) нь 21-р зууны хамгийн харгис хэрцгий дарангуйлагчдын нэг байсан бөгөөд 2011 онд амь насаа алдах хүртлээ Ливийн засгийн эрхийг гартаа атгаж байсан билээ. Хүн бүр түүнээс айж, эмээдэг байснаар барахгүй, Гаддафиг өөрийнхөө эмэгтэй бие хамгаалагчидтай унтдаг байсан тухай хачирхалтай цуу яриа байдаг байсан нь нууц биш юм. Тэр ч бүү хэл нэгэн үл таних залуу түүнийг эмэгтэй бие хамгаалагчдаа тамлан зовоож, хүчирхийлж байгаа тухай зүүдлэж байсан бөгөөд энэ нь бодит амьдрал дээр үнэхээр үнэн байсан юм.

Ливийн дарангуйлагчийн харгис үйлдлийг зүүдэлсэн залуу

7 Үеэлийнхээ үхлийг харсан залуу

Нэгэн залуу аймшигтай зүүд зүүдэлжээ. Тэрээр зүүдэндээ машины аваарт орсон бөгөөд мод мөргөж, улмаар хэд хэдэн яс нь хугарсныг болон тухайн үеийн цаг агаарын байдлыг яг л бодит мэт харж, мэдэрч байсан гэнэ. Маргааш нь залуу урьд шөнө зүүдэлсэн зүүдэндээ ач холбогдол өгөлгүй мартсан байна. Гэтэл хэдэн өдрийн дараа түүний үеэл нь автомашины ослоор амь насаа алджээ. Хэргийн газар очиж харахад залуугийн зүүдлэсэн зүүд тэр чигээрээ биеллээ олсон байв. Учир нь түүний үеэл машинаараа мод мөргөж, хэд хэдэн яс нь хугарсан байснаас гадна, тухайн орчны цаг уурын байдал зүүдтэй нь яг таг тохирч байсан гэнэ.

Үеэлийнхээ үхлийг харсан залуу

6 Аав нь алхаар цохиж байна гэж зүүдэлсэн охин

Нэг өдөр охин гэнэт гэрийнхэндээ "Аав намайг алхаар цохино" хэмээн олон удаа давтаж хэлсээр байв. Гэрийнхэн нь түүний ярьж буйг төдийлөн анзаарахгүй байсан бөгөөд охин өмнөх шөнө нь аав нь түүнийг алхаар цохиж байна гэж зүүдэлсэн гэдгээ хэлээгүй ажээ. Тухайн үед зул сарын баяр тохиож байсан бөгөөд хүн бүр өөрт оногдсон ажлуудаа хийж байх үед охин аавтайгаа гацуур модоо чимэглэж байжээ. Гэтэл аав нь гацуур модныхоо дээхэн талд чимэглэл тогтоох гэж байгаад гартаа барьж байсан алхаа охиныхоо толгой руу унагана гэж хэн санах билээ. Охин их хэмжээгээр цус алдсан тул яаралтай түргэн дуудсан байна. Түүний зүүд үнэхээр биелсэн бөгөөд гэрийнхэн нь гайхшралд орж үлдсэн юм. 

Аав нь алхаар цохиж байна гэж зүүдэлсэн охин

5 Өмнөх амьдралаа зүүдэлсэн хүүхэд

Уг хачирхалтай явдал дөнгөж 5 настай Камерон гэх хүүд тохиолджээ. Тэрээр гэнэт гэрийнхэндээ Глазгоу хотоос 220 милийн зайд, "Barra" гэх газар өмнө нь амьдардаг байсан тухайгаа ярьжээ. Түүний хувьд урьд өмнө нь телевизээр уг газрын талаар сонсож, үзэж байгаагүйгээр барахгүй, гэрийнхэн нь ч ийм газрын тухай түүнд юу ч ярьж байгаагүй гэнэ. Өдөр ирэх тусам хүү нохойгоо яаж хооллодог байсан, ямар өнгийн байшинд амьдардаг байсан гэх мэт өмнөх амьдралынхаа талаар олон зүйлсийг ярьсаар байсан нь ээжийнх нь санааг ихэд зовоож, гэр бүлээрээ "Barra" гэх газар руу очиход хүргэжээ. Хамгийн хачирхалтай нь хүүгийн ярьсан бүхэн бодит байдал дээр үнэн байсан бөгөөд хожим энэ талаар "The Boy Who Lived Before" гэх нэртэй баримтат кино хүртэл хийсэн байна.

Өмнөх амьдралаа зүүдэлсэн хүүхэд

4 "American Airlines 191" нисэх онгоцны сүйрэл

1979.05.25-ны өдөр "American Airlines 191" хөлөг онгоц осолдож, 273 хүн харамсалтайгаар амь насаа алдсан бөгөөд энэ нь АНУ-ын түүхэнд хар толбо үлдээсэн үйл явдлуудын нэг болж үлдсэн юм. Гэвч уг харамсалтай үйл явдал болохоос 10 хоногийн өмнө Дэвид Бүүт (David Booth) гэх эрхэм уг нисэх онгоцны ослыг зүүдэлсэн бөгөөд муу зүйл болохоос урьдчилан сэргийлж, "Federal Aviation Administration"-руу залгаж, нислэгийг яаралтай цуцлах шаардлагатай болохыг хэлжээ. Гэвч ажилтнуудын хэн нь ч түүний үгэнд итгэхийг хүсээгүй бөгөөд тоолгүй орхисон юм. Магадгүй түүний үгэнд орсон бол, 273 хүний эрдэнэт амь эрсдэхгүй байсан ч юм билүү...

"American Airlines 191" нисэх онгоцны сүйрэл

3 Амь насаа аварч чадсан залуу

Нэг залуу Эрик гэх сайн найзынхаа хамтаар хотын гудмаар явж байх үед гэнэт "Ford F150" загварын машин хурдтай ирж, тэднийг мөргөж байгаа тухай зүүдэлжээ. Тэрээр уг зүүдийг зүүдлэх үедээ өөрсдийг нь мөргөсөн машины дугаарыг харж амжсан бөгөөд харамсалтай нь найзтайгаа цуг амь насаа алдсан байна. Харин уг зүүдийг зүүдэлснээсээ хойш хэдэн өдрийн дараа тэрээр өнөөх найзтайгаа гудамжаар явж байх үед зүүдэнд нь орж ирсэн "Ford F150" загварын машин эсрэг талын гудамнаас тэднийг чиглэн хурдтай ирж байжээ. Аз болоход тэд машинд мөргүүлэлгүй амьд гарч чадсан бөгөөд дугаарыг нь харахад зүүдэнд нь амь насыг нь хөнөөсөн машин мөн болох нь батлагдсан байна.

Амь насаа аварч чадсан залуу

2 Шатнаас унаж байна гэж зүүдэлсэн хүү

Бяцхан хүү шатнаас унаж байна гэж сүүлийн үед зүүдлэх болжээ. Ингэхдээ тэр шатнаас зүүгдэж байх үед нүдэнд нь харагдсан эргэн тойрон, үнэртсэн үнэр болон доош унахад мэдрэгдсэн өвдөлт, мөн шатанд өлгөөстэй байсан шар хүрэм зэргийг яг л бодит мэт мэдэрч, зүүднээсээ сэрмэгц сайтар санадаг байв. Хүү өсч торнин, том залуу болохын хэрээр уг зүүдийг зүүдлэхээ больжээ. Гэтэл нэг өдөр тэрээр шинээр байшин барьж буй найздаа тусалж, шатан дээр зогсож байх үедээ гэнэт хүүхэд байхдаа зүүдлэдэг байсан зүүдээ санаж, айж, балмагдахдаа газар унажээ. Хамгийн хачирхалтай нь унах үед түүний нүдэнд шатан дээр шар өнгийн хүрэм байгаа нь харагдсан байна. Аз болоход хөнгөн бэртсэн түүний хувьд найздаа зүүднийхээ талаар хэлээгүй бөгөөд тэр дорхноо гэр рүүгээ явжээ. Харин маргааш нь тэрээр найзыгаа мөн шатнаас унасан гэдгийг сонссон бөгөөд шатан дээр гарах нь амь насанд нь аюултай гэдгийг ойлгож авчээ.

Шатнаас унаж байна гэж зүүдэлсэн хүү

1 Авгынхаа үхлийг зүүдлэсэн хүү

Хайртай, дотны хүнээ энэ хорвоо ертөнцийг орхиж байна гэж зүүдлэх хамгийн хэцүү байдаг билээ. тэгвэл нэгэн хүү өөрийн авгаа үхэж байна хэмээн зүүдэлжээ. Маргааш өглөө нь хүү сэртэл, ээжийнх нь өрөөнөөс хүн уйлж байгаа чимээ сонсогдсон байна. Гайхсан тэрээр очоод хартал түүний авга үхсэн байсан бөгөөд ээж нь уйлж байжээ. Хүүг зүүдлэсэн шөнө гэмт этгээд тэдний гэрт нууцаар орж, авгынх нь амь насыг хэрцгийгээр хөнөөсөн байна.

Авгынхаа үхлийг зүүдлэсэн хүү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()