Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хятадын Дуньхуан (Dunhuang) хотын ойролцоох уулсын голд Юэяцюань (Yueyaquan) нэртэй нуур оршдог. Хятад хэлнээс орчуулбал “Шинэ сар” гэсэн утгатай нэр бүхий энэхүү нуур нь эрт дээр үеэс ариун рашаан, элсэн дундах булаг гэх зэргээр нэрлэгдэж иржээ. Нуурын ус нь дээд зэргийн цэвэр тунгалаг байдаг байна. Элсэн цөлөөс нуур хүртэл хэдэн арван метрийн зайтай байдаг нь цөлийн хувьд бага зайд тооцогдоно. Ерөөс хатмал цөлийн дунд ийм цэвэр тунгалаг устай нуур оршин байх нь өөрөө гайхамшиг билээ. Ингээд бvгдээрээ “Шинэ сар” буюу Юэяцюань нууртай танилцацгаая.