Агаарын бохирдол, тамхины утаанд хордсон уушгийг цэвэрлэх шидэт ундаа

2017-12-10, 18:10
13,484

Тамхи татах нь хүний хамгийн амархан донтож болох мөн эрүүл мэндийг муутгах зуршлуудын яахын аргагүй нэг мөн. Судалгаагаар бол Америкийн нэг жилд тохиолдох нийт 480,000 үхэлд тамхийг буруутгаж байгаа юм. Хамгийн аймшигтай нь тамхи татдаггүй хэрнээ тамхи татдаг хүмүүсийн хажууд байснаас болж нийт 41,000 үхэл илэрсэн байна.

Агаарын бохирдол, тамхины утаанд хордсон уушгийг цэвэрлэх шидэт ундаа

Тэгвэл тамхинаас гадна агаарын бохирдол утаа гэх зүйл бидний эрүүл мэндэд асар сөрөг нөлөөг үзүүлж, уушгийг хордуулж байгаа билээ. Бид өнөөдөр та бүхэндээ утаа болон тамхинд хордсон уушгийг цэвэрлэх шидэт ундааг танилцуулахаар бэлтгэлээ. 

 

ТАМХИ БОЛОН АГААРЫН БОХИРДЛЫН СӨРӨГ ТАЛУУД:

 

1 Зүрхний өвчин

Бусад тамхичид шиг адил өдөрт таван ширхэг тамхи татдаггүй бол эрүүл үлдэнэ гэж олон хүмүүс боддог. Тэгвэл тамхи татдаггүй мөртлөө тамхины үнэр авсан мөн утаагаар амьсгалж байгаа хүн хүртэл зүрх судасны өвчний шинж тэмдгийг залуу үедээ биеэр мэдэрдэг гэдгийг битгий мартаарай. 

Зүрхний өвчин

2 Амьсгалын зам

Агаарын бохирдол болоод тамхинаас болж бид амьдрах хугацаагаа улам бүр багасгасаар байгаа билээ. Эдгээр хүчин зүйл нь амьсгалын замын үйл ажиллагааг алдагдуулж, уушгийг хордуулж байдаг аж.

Амьсгалын зам

3 Хорт хавдар

Тамхины найрлагад байдаг химийн бодисууд нь бүгд таны биеийн эрхтэн болгонд хорт хавдар үүсгэх чадалтай аж. Зөвхөн хорт хавдар үүсгэх  бус мөн хорт хавдар эдгэх үйл явцыг ч багасгадаг.

Хорт хавдар

4 Бусад эрсдлүүд:

Тамхи зөвхөн хорт хавдар үүсгээд зогсохгүй таны биеийн бусад хэсгүүдийг өвчлүүлдэг. Хэрэв та шүдтэйгээ үлдэхийг хүсэж байгаа бол магадгүй тамхинаас гарах нь сайхан санаа юм. Тамхинд агуулагддаг химийн элементүүд нь буйлыг эмзэглүүлж шүдний пааланг эвддэг. Мөн ясаа хэврэг болгохын зэрэгцээ чихрийн шижинтэй болох магадлалаа 30-40 ихэсгэдэг байна. 

Бусад эрсдлүүд:

5 Тамхинаас гарах

Утааны асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол, та ядаж тамхинаас гарах хэрэгтэй. Тамхинаас гарах шийдвэрийг өөртөө тавих тэр мөчид зүрх судасны өвчин тусахаас сэргийлж байгаа гэдгээ ойлгоорой. Бүтэн хоёроос таван жил та тамхи татахгүй байснаар эрүүл хүний зүрхтэй адил хэмжээнд очих юм. 

Тамхинаас гарах гараагаа эхлүүлсэн л бол та дараах ундааг ууж уушгаа заавал цэвэрлэх ёстойг бүү мартаарай. 

Тамхинаас гарах

УУШИГ ЦЭВЭРЛЭХ ШИДЭТ УНДАА

Тус ундааг бэлтгэхийн тулд танд ердөө сонгино, сармис мөн "турмерик" халуун ногоо хэрэгтэй юм. Хамгийн чухал нь "турмерик" халуун ногоо аж. Уг байгалийн амтлагч нь  төрөл бүрийн вирус, бактери болон хорт хавдрын эсрэг үйлчилж чаддаг билээ. Мөн уг ногоо нь олон төрлийн амин дэмийг агуулдаг тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой юм. 

Орц, хэрхэн бэлтгэх арга

  • 200 гр хэрчсэн сонгино
  • 2 халбага турмерик халуун ногоо 
  • 1 литр ус 
  • 200 гр бор сахар
  • 1 зүсэм цагаан гаа 

Саванд усаа хийж буцалгана. Халж эхэлсний дараа бор сахраа эхлээд хийнэ. Ус буцалсны дараа нэг зүсэм цагаан гаа болон сонгино хийгээрэй. Сахар ууссаны дараа турмерик халуун ногоогоо жижиглэсэн цагаан гаатай цуг хийнэ. Ахиж нэг буцалгаад галаа багасгаж, 5 минут байлгаад, дараа нь галаа бүр мөсөн унтрааж, ундаагаа өрөөний температурт 10 минут байлгаарай. Энэхүү ундааг хийж ууснаар та уушгаа цэвэрлээд зогсохгүй ханиад болон бусад өвчинг тусах магадлалаа эрс багасгах юм. Өглөө босоод өлөн дээрээ 2 аягыг уух бөгөөд ийм байдлаар утааны улиралыг дуустал уух боломжтой. 

Орц, хэрхэн бэлтгэх арга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()