Согтууруулах ундааны тухай бидний мэддэггүй зүйлс

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь хүний биед муу гэдгийг мэддэг ч хэн ч архины хэрэглээгээ зогсоож чаддаггүй. Тэрчлэн ямар ч үндэслэлгүй зүйлсийг өөртөө итгүүлэн хийдэг нь хачирхалтай. Тэгвэл та бүхэндээ зориулан архины тухай таны мэдвэл зохих мэдээллийг бэлтгэлээ.
Согтууруулах ундааны тухай бидний мэддэггүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Согтууруулах ундааны өнгө бараан байх тусмаа биед муу нөлөөтэй
Улаан дарс, хар шар айраг, ром дарс зэрэг согтууруулах ундаанд антиоксидант, үл исэлдэх бодис ихээр агуулагддаг. Гэхдээ энэ нь цагаан архинаас илүү муу нөлөө үзүүлдэг гэсэн үг биш юм. Харин биед үзүүлэх нөлөө нь ижилхэн боловч, шартуулах магадлал өндөртэй байдаг ажээ.



2. Дарсыг удаан хадгалах тусам, чанар нь сайжирдаг
Бид бүхэн саяхныг болтол дарсыг удаан хадгалах тусмаа сайн хэмээн боддог байсан. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт байжээ. Учир нь дарсанд үйлдвэрлэсэн хугацаа гэж байдагтай адил хадгалах хугацаа ч мөн байдаг байна. Ихэнхи дарс нь үйлдвэрлэснээс нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Хэрвээ дарсан дотор тунадас үүссэн, эхүүн амттай болсон байвал тэрхүү дарс нь муудсан гэсэн үг. 



3. Бараан өнгөтэй шар айраг нь цайвар өнгөтэйгөөсөө илүүтэй согтоодог
Бараан өнгийн шар айрганд нүүрс ус, илчлэг ихээр агуулагддаг. Тиймээс хүмүүс бараан архийг илүүтэй согтоодог хэмээн андуу боддог. Үнэндээ бараан өнгийн шар айрагны найрлаганд үр тарианы хэмжээ нь цайвар шар айрагнаас их ордог байна. Тиймээс энэ нь харин ч эсрэгээрээ буюу цайвар өнгийн шар айраг нь хүнийг илүү ихээр согтоодог гэсэн үг юм.



4. Архи уусны дараа бөөлжвөл, архи гардаг
Та согтууруулах ундаанаас нэг л балгахад, тэр нь таны цусанд орон хэдийн үүргээ гүйцэтгээд эхэлдэг ажээ. Зарим хүмүүс хангалттай хэмжээгээр уусны дараа бөөлжвөл, архи хурдан гардаг, мөн шартдаггүй хэмээн боддог. Гэвч энэ нь харин ч эсрэгээрээ шартуулах магадлал өндөртэйгээс гадна, архи гаргахад огтхон ч нөлөөлдөггүй байна.



5. Унтахаасаа өмнө хоол иддэг хүн, их шартдаг
Хоол идэх, шартах хоёр нь үнэндээ ямар ч холбоогүй зүйлс. Ялангуяа унтах үеэр хооллох нь ходоодонд ихээхэн ачаалал үзүүлдэг. Тиймээс энэ нь шартуулах бус харин таргалалтыг эрчимтэй нэмэгдүүлж, ходоодыг өвчлүүлэх магадлалтай гэнэ.



6. Архи тархины эсийг үхүүлдэг
Хүмүүс архи уувал тархины эсүүд эргэн сэргэхгүйгээр үхдэг хэмээх буруу бодолтой байдаг. Хэрвээ үнэхээр тийм байсан бол архи уудаг хүмүүсийн тархи яг л зомбины тархи шиг үхмэл болох байсан биз. 



7. Кофе уух, хүйтэн шүршүүрт орох нь шар тайлдаг
Хүний элэг, бидний уусан 100 гр архийг л 1 цагийн турш шингээдэг. Ийм болохоор хүйтэн шүршүүр, кофе нь хэдхэн минутын дотор архийг гаргах нь юу л бол. Харин эдгээр зүйлс нь толгойны өвчнийг бууруулж, биеийг бага зэрэг сэргээж өгдөг байна.



8. Гэдэс цатгалан үед архи уувал түргэн согтоно
Зарим хүмүүс хүнд хоол идсэнийхээ дараа архи уух нь муу гэж боддог. Энэ нь харин ч эсрэгээрээ тухайн хүн өлөн байхдаа архи уувал согтох магадлал хамгаас өндөр байдаг аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()