Интернэтэд мөнгө олох аргууд

2014-08-27, 00:55
19,227
Интернэтийн ачаар хүмүүс өөрт хэрэгтэй мэдээллээ олоод зогсохгүй зарим нь орлогын эх үүсвэрээ ч бий болгосон. Заримдаа хамгийн утгагүй санаанууд хүртэл цахим ертөнцийг байлдан дагуулж, тухайн зүйлийг бүтээгчдэд нэлээд орлогыг авчирдаг. Ингээд өөрийн уран сэтгэмж, авъяасаараа интернэтээс мөнгө олж буй аргуудыг хүргэе.
Интернэтэд мөнгө олох аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Төмсний салат

Zack „Danger” Brown Кикстартер хуудсанд “төмсний салат” хийх хандив өгөөч хэмээн зарлал гаргасан байна. Ийнхүү төслийг дэмжсэн тохиолдолд нэг доллар бүрт талархал, хоёр доллар бүрт бэлэн болсон салатны зураг, гурван доллар бүрт бэлэн болсон салат болон талархлыг хүлээн авах гэнэ. Төслийг бүтээгчдэд энэ санал маш их таалагдаж тэрээр шагналын санг илүү ихээр нэмэгдүүлэх болсон байна. Хэрвээ 3000 долларын хандив өгвөл хүлээн авалт хийж, төмсний салатны хөрөнгө оруулагчдыг бүгдийг нь урих санал гаргажээ. Өнөөдрийн байдлаар “төмсний салат” 6911 хөрөнгө оруулагчидтай болж 55492 долларын хөрөнгийг цуглуулаад байгаа гэнэ.Энэ мөнгөөрөө тэрээр их хэмжээний төмсний салат хийж олон хүнийг дайлах төлөвлөгөөтэй байгаа аж.



2. Ямаан тоглоом
Энэ тоглоомыг нэгэн студийнхан “ретро скейтборд” хэмээх тоглоомын сурталчилгаанд ашиглахаар зохиосон байна. Харин тоглоомонд та скейтбордчин биш харин ямаа болж, замдаа таарсан бүхий л зүйлийг дайрч унагах юм байна. Хэдийгээр сурталчилгаа алдаатай болсон ч интернэт хэрэглэгчдэд ихээхэн таалагдсан байна. Ингээд 2014 оны 4 сарын 1-ээс “Goat Simulator” хэмээх тоглоомыг Coffee Stain Studios-ийнхан худалдаанд гаргасан аж. Тоглоом 10 долларын үнэтэй бөгөөд ихээхэн эрэлттэй байгаа гэнэ..



3. Rock Simulator.
Ямаан тоглоомны эрэлт хэрэгцээ нь студийнхэнд ээлжит тоглоом зохиохэрч хүчийг өгсөн байна. Тоглоомны гол зорилго нь чулуу цохиж хагалах аж. Хамгийн сонирхолтой нь тоглоом хийх хөрөнгийг хэдхэн цагийн дотор цуглуулсан гэнэ.



4. Найз түрээслэх
Хэрвээ та чөлөөт цаг ихтэй байдаг бол түрээсийн найз болж болох юм. Та спортоор хичээллэх, үзвэр үзэх, аялалд гарах гээд ганцаардаад байвал RentAFriend.com сайтынхан танд түрээсийн найз олж өгөх юм байна. Энэ санаа ч гэсэн нэлээд эрэлттэй байгаа бөгөөд сайтынхан нэлээд орлоготой ажиллаж байгаа гэнэ.



5. Компьютер-хүний хайлт
"Amazon Mechanical Turk"-ийнхан компьютерийн хийж чадахгүй зүйлийг хийж чадах хүмүүсийг танд санал болгож байгаа гэнэ. Эдгээр хүмүүсийн туслалцааг хурдан хугацаанд авч болох юм байна. Ажилтны гүйцэтгэдэг үүрэг? Хамгийн төгс болсон зургийг сонгох, утасны дугаар шалгах гэх мэт. Нэг цагийн үнэлгээ нь 1 доллар байх юм байна.



6. Бодит байдал дээр үл орших зүйлээр мөнгө олох
Second Life тоглоом нь дэлхий даяар алдартай бөгөөд энэ нь цахим ертөнцөд өөрийн хоёр дахь амьдралыг зохиох явдал юм. Тоглоомыг тоглосноор та үл хөдлөх хөрөнгө, гоёл чимэглэл гэх мэт өөрт хэрэгцээтэй зүйлсийг мөнгөөр худалдаж авна. Өөрийн газар, үл хөдлөх хөрөнгийг зарснаар цахим ертөнцөд — Ailin Graef хэмээх саятан бий болсон. Тэрээр худаллдаж авсан газраа жижиг хэсгүүд болгон хувааж түүн дээрээ байшин барьж бусад тоглогчдод зардаг байна. Харин түүний үл хөдлөх хөрөнгийг бодит мөнгөөр шилжүүлэн үзвэл 2 сая доллар болох гэнэ.



7. Гар урлал
Хэрвээ та бүтээлч хүн бол өөрийн хийсэн бүтээлийг хэзээд интернэтээр зарж чадна. Жишээлбэл Оросод molotok.ru, АНУ-д Etsy.com хэмээх тусгай сайтууд бий. Энэ сайтуудад та өөрийн гараар бүтээсэн хүний сонирхол татахуйц бүхий л зүйлийг тавин худалдаалж болно. Хүмүүсийн сэтгэн бодох чадварт хязгаар гэж үгүй бололтой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()