Яагаад өдөр бүр ногоон цай уух хэрэгтэй вэ?

2018-10-18, 16:47
7,957

Ногоон цай бол хамгийн эрүүл ундаануудын нэг бөгөөд бидний биед маш сайн. Эртний Хятад улсад язгууртан, чинээлэг хүмүүс л энэхүү цайг уудаг байсан бөгөөд Их монгол улсад эзлэгдсэний дараа хүн бүр энэ ундааг ууж тамшаалах боломжтой болсон гэдэг. Ногоон цайны энэхүү онцлогууд нь катехн, эпигаллокатехайн галлате (EGCH) зэргээр баялаг байдлаас нь шалтгаалдаг байна. Эдгээр нь полифенолууд бөгөөд чөлөөт радикалаас үүдэлтэй гэмтлүүд, хорт хавдар, насжилтыг зогсоож, үрэвсэлт өвчнийг эмчилж, тайвшруулах ид шидтэй.

Яагаад өдөр бүр ногоон цай уух хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ногоон цайнд олон тооны эрдэс, амин дэм агуулагддаг бөгөөд эдгээр нь эрүүл мэндэд доорх ач холбогдолтой:

Чихрийн шижин тусах магадлалыг бууруулна — Ногоон цайг байнга хэрэглэснээр 2-р зэргийн чихрийн шижингээс 42% урьдчилан сэргийлэх боломжтой.

Тархины үйл ажиллагаа сайжирна — Ногоон цай каффейнаар баялаг учраас ой тогтоолтыг сайжруулж, тархины үйл ажиллагааг дэмжин сэтгэл санааг өргөдөг. Амино хүчлийн нөлөөгөөр уур бухимдал ч арилах болно.

Холестролын түвшинг бууруулна — Холестролыг бууруулдаг учраас зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг 31% бууруулдаг.

Элэгний эрүүл мэндийг дэмжинэ — Элэгний үйл ажиллагааг сайжруулж, элэгний хавдар тусах магадлалыг бууруулна.

Хоол боловсруулалтад тусална — Ходоодны шарх , үрэвсэлт өвчнөөс сэргийлэхэд туслахаас гадна хоол боловсруулах системийг дэмждэг.

Зүрхний шигдээс болохоос сэргийлнэ — Ногоон цайнд агуулагддаг полифенолууд нь зүрхний гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой тул зүрх судасны өвчин, цус харвах эрсдэлийг бууруулж, триглицерид болон холестерины түвшинг бууруулдаг.

Ханиадыг эдгээнэ — Антиоксидантын хүчирхэг найрлага нь дархлааны системийг сайжруулж, чөлөөт радикалаас сэргийлэхэд тусална.

Наранд түлэгдэх, арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай — Ногоон цайг байнга уух нь бүх төрлийн арьсны өвчинд сайнаар нөлөөлдөг. Наранд түлэгдсэн арьсанд ч сайн.

Үрчлээнээс сэргийлнэ — Антиоксидантаар баялаг учраас хөгшрөлт, үрчлээнээс сэргийлэхэд тань тусална.

Арьс харшил, улайлтыг арилгана — Харшлаас шалтгаалж улайсан арьсыг тайвшруулж, анагаана.

Хайрст үлдийг анагаана — Тэдгээр идэвхт найрлагууд нь хайрст үлдийг анагаахад тустай.

Үсний ургалтыг дэмжинэ — Антиоксидантаар баялаг учраас үс уналтыг зогсоож, хөвсгөр, өтгөн болгодог.

Хар, цагаан, үрэвсэлт батгыг багасгана — Арьсыг цэвэрлэж, булбарай зөөлөн болгоход өндөр нөлөөтэй.

Бэлгийн дааврын өөрчлөлтийг эмчилдэг — Ногоон цайг байнга ууснаар бэлгийн даавар тэнцвэрждэг.

Илүүдэл жингээ хасахад тусална — Хэрвээ та илүүдэл жингээсээ салахыг хүсч байгаа бол өнөөдрөөс эхлээд ногоон цай ууж эхлээрэй. Хэвлийгээр турахад өндөр үр дүнтэй байдаг.

Дасгалын үеэрх тэсвэр хатуужлыг нэмэгдүүлнэ — Цайнд агуулагдах катехин нь таны биед түлш болж, дасгалын үеэрх тэвчээрийг сайжруулж, жин хасах, булчингийн массыг нэмэгдүүлэх тустай.

Стрессийг бууруулна — Ногоон цай нь теанин агуулдаг бөгөөд теанин нь бие болоод оюуныг амрааж, тайвшруулдаг.

Амны хөндийн эрүүл мэндийг дэмжинэ — Цайнд агуулагдах катехин нь вирус, бактерийг устгаж, амны хөндийн эвгүй үнэрийг дардаг.

Шүдний өвчнийг намдаана — Бактерийн эсрэг хүчтэй үйлдэл нь шүдний өвчнийг намдаахад сайн нөлөөтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()