1
Усны дуслан бялуу (Mizu Shingen Mochi)
Энэхүү бялууг хийж дуусаад ердөө 30-хан минутын дотор идэж дуусгахгүй бол ууршин ор мөргүй алга болчихдог гэнэ.
2
Зөгийн балтай бялуу
Энэхүү бялууны гурил, крем гээд бүх зүйлд зөгийн балны орц орсон. Энэ амттан аварга том бөгөөд дээд хэсэгт нь мөхөөлдөс тавьж өгснөөр бүр ч салахын аргагүй амттай болдог байна.
3
Данго (Dango)
Энэхүү будааны гурилаар хийсэн чихэрлэг амттаны гадуур шар буурцагны соусаар бүрж өгсөн нь исгэлэн хэрнээ чихэрлэг өвөрмөц амт үүсгэдэг.
4
Мочи (Mochi)
Энэхүү амттаныг "Мочигомэ" гэж нэрлэгдэх цавуулгаар баялаг будааны гурилаар хийсэн юм. Мочиг уламжлал ёсоор цагийн сарын баяраар бэлтгэж иддэг аж.
5
Дайфүки (Daifuku)
Үүнийг голдоо гүзээлзгэнэтэй мочи гэж нэрлэж ч болно.
6
Мочи зайрмаг
Энэхүү амттанг мөхөөлдөс, мочи 2-т аль алинд нь дуртай хүмүүст зориулан бүтээсэн. Хүйтэн зайрмагны гадуур мочигоор бүрж крахмал цацаж чимэглэдэг.
7
Мача бялуу (Matcha cake)
Мача нь ногоон цайны навчаар хийдэг тун өвөрмөц амттай бялуу аж.
8
Манжу (Manju)
Манжу нь голдоо бурамтай цагаан будааны гурилаар хийсэн банш юм. Хятад улсаас галтай амттан юм.
9
Намагаши (Namagashi)
Энэ амттанг жимсний чанамал болон ногоон буурцгаар хийдэг. Намагаши нь цайны ёслол дээр хэрэглэдэг гол амттанд тооцогддог байна.
10
Анмицү (Anmitsu)
Самар, мочи, төрөл бүрийн жимсээр хийдэг энэ өвөрмөц цэлцэгнүүр Япондоо нэлээд алдартай.
11
Какигори (Kakigori)
Мөсөөр хийдэг энэ амттанг та хүссэн хэлбэрээрээ хийлгэж болно.
12
Таяаки (Taiyaki)
Энэхүү загасан хэлбэртэй жигэмнэгийг нухсан төмс болон бяслагаар хийдэг аж.
13
Кастелла бялуу (Castella)
Кастеллаг ердийн бялуунаас илүү хөөлгөж хийдэг учраас хөөсөн бялуу гэж нэрлэх нь ч бий.
14
Яцухаши (Yatsuhashi)
Үүнийг хавтгайлсан синамонтой мочи гэж нэрлэх нь ч бий.
15
Хакуто цэлцэгнүүр (Hakuto jelly)
Хакутог тоор жимсээр хийдэг учраас зуны улиралд түлхүү иддэг.
16
Уйро (Uiro)
Цагаан будааны гурил болон төрөл бүрийн жимсээр хийдэг энэ амттанг уураар болгодог аж.
17
Токоротэн (Tokoroten)
Токоротэн нь зуны улиралд иддэг мөстэй, гүнжидийн тос, шар буурцагны цуу болон далайн байцаатай сэрүүн зууш юм.
18
Компейто
Цэвэр элсэн чихрээр хийдэг жижиг чихрүүд.
19
Япон шарвин
Барууны оронд иддэг шарвинтай төстэй ч элсэн чихэр болон хөөлгөгч их хийдгээрээ онцлог юм.
20
Тарвасан боов
Амттаны хэлбэр нь тарвастай төстэй учраас ингэж нэрлэх болжээ. Дээд тал нь хатуу боловч бусад хэсэг нь зөөлөн байдаг нь олон хүнд таалагддаг аж.