Япончуудын идээд огт таргалуулдаггүй хамгийн гоё амттанууд

Японы ард түмэн анх XVI зууны үед элсэн чихэртэй танилцсан гэдэг. Тухайн үед худалдаа хийхээр ирсэн Португалийн далайчид элсэн чихрийг маш бага хэмжээгээр оруулж ирдэг байсан учраас Япончууд тус нунтгийг ихэд дээдэлдэг байв. Тийм ч учраас япончууд чихэрлэг амттаны урлагийг дээд цэгт нь хүртэл хөгжүүлж чадсан байна. Үүний баталгаа болгож япончуудын түгээмэл иддэг, огт таргалуулдаггүй амттануудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Япончуудын идээд огт таргалуулдаггүй хамгийн гоё амттанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Усны дуслан бялуу (Mizu Shingen Mochi)

Энэхүү бялууг хийж дуусаад ердөө 30-хан минутын дотор идэж дуусгахгүй бол ууршин ор мөргүй алга болчихдог гэнэ. 

Усны дуслан бялуу (Mizu Shingen Mochi)

2 Зөгийн балтай бялуу

Энэхүү бялууны гурил, крем гээд бүх зүйлд зөгийн балны орц орсон. Энэ амттан аварга том бөгөөд дээд хэсэгт нь мөхөөлдөс тавьж өгснөөр бүр ч салахын аргагүй амттай болдог байна. 

Зөгийн балтай бялуу

3 Данго (Dango)

Энэхүү будааны гурилаар хийсэн чихэрлэг амттаны гадуур шар буурцагны соусаар бүрж өгсөн нь  исгэлэн хэрнээ чихэрлэг өвөрмөц амт үүсгэдэг.

Данго (Dango)

4 Мочи (Mochi)

Энэхүү амттаныг "Мочигомэ" гэж нэрлэгдэх цавуулгаар баялаг будааны гурилаар хийсэн юм. Мочиг уламжлал ёсоор цагийн сарын баяраар бэлтгэж иддэг аж. 

Мочи (Mochi)

5 Дайфүки (Daifuku)

Үүнийг голдоо гүзээлзгэнэтэй мочи гэж нэрлэж ч болно. 

Дайфүки (Daifuku)

6 Мочи зайрмаг

Энэхүү амттанг мөхөөлдөс, мочи 2-т аль алинд нь дуртай хүмүүст зориулан бүтээсэн. Хүйтэн зайрмагны гадуур мочигоор бүрж крахмал цацаж чимэглэдэг.

Мочи зайрмаг

7 Мача бялуу (Matcha cake)

Мача нь ногоон цайны навчаар хийдэг тун өвөрмөц амттай бялуу аж. 

Мача бялуу (Matcha cake)

8 Манжу (Manju)

Манжу нь голдоо бурамтай цагаан будааны гурилаар хийсэн банш юм. Хятад улсаас галтай амттан юм.

Манжу (Manju)

9 Намагаши (Namagashi)

Энэ амттанг жимсний чанамал болон ногоон буурцгаар хийдэг. Намагаши нь цайны ёслол дээр хэрэглэдэг гол амттанд тооцогддог байна. 

Намагаши (Namagashi)

10 Анмицү (Anmitsu)

Самар, мочи, төрөл бүрийн жимсээр хийдэг энэ өвөрмөц цэлцэгнүүр Япондоо нэлээд алдартай. 

Анмицү (Anmitsu)

11 Какигори (Kakigori)

Мөсөөр хийдэг энэ амттанг та хүссэн хэлбэрээрээ хийлгэж болно. 

Какигори (Kakigori)

12 Таяаки (Taiyaki)

Энэхүү загасан хэлбэртэй жигэмнэгийг нухсан төмс болон бяслагаар хийдэг аж. 

Таяаки (Taiyaki)

13 Кастелла бялуу (Castella)

Кастеллаг ердийн бялуунаас илүү хөөлгөж хийдэг учраас хөөсөн бялуу гэж нэрлэх нь ч бий. 

Кастелла бялуу (Castella)

14 Яцухаши (Yatsuhashi)

Үүнийг хавтгайлсан синамонтой мочи гэж нэрлэх нь ч бий. 

Яцухаши (Yatsuhashi)

15 Хакуто цэлцэгнүүр (Hakuto jelly)

Хакутог тоор жимсээр хийдэг учраас зуны улиралд түлхүү иддэг. 

Хакуто цэлцэгнүүр (Hakuto jelly)

16 Уйро (Uiro)

Цагаан будааны гурил болон төрөл бүрийн жимсээр хийдэг энэ амттанг уураар болгодог аж. 

Уйро (Uiro)

17 Токоротэн (Tokoroten)

Токоротэн нь зуны улиралд иддэг мөстэй, гүнжидийн тос, шар буурцагны цуу болон далайн байцаатай сэрүүн зууш юм.

Токоротэн (Tokoroten)

18 Компейто

Цэвэр элсэн чихрээр хийдэг жижиг чихрүүд. 

Компейто

19 Япон шарвин

Барууны оронд иддэг шарвинтай төстэй ч элсэн чихэр болон хөөлгөгч их хийдгээрээ онцлог юм. 

Япон шарвин

20 Тарвасан боов

Амттаны хэлбэр нь тарвастай төстэй учраас ингэж нэрлэх болжээ. Дээд тал нь хатуу боловч бусад хэсэг нь зөөлөн байдаг нь олон хүнд таалагддаг аж. 

Тарвасан боов

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()