Кофетой төгс зохицох хоолнууд

Өглөө бүрийг амтат кофетой угтах нь ажлын эрч хүчийг нэмэгдүүлж, тухайн өдрийг аз жаргалтай болгож байдаг. Харин та кофегоо дангаар нь уух биш амттантай хослуулж хэрэглээрэй. Энэ нь кофений амтыг улам бүр сайхан болгож, хагацаж салахын аргагүй сайхан мэдрэмж, таашаалыг өгдөг байна. Иймд хамтдаа кофетой төгс тохирдог хоол хүнстэй танилцъя.

Кофетой төгс зохицох хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амтат боов

Өглөөний цайндаа өтгөн кофег амтат боовтой хослуулан идэж болно. Эдгээр нь төгс зохицох бөгөөд хоорондоо уусч, амтыг нь улам бүр гайхалтай болгодог аж. 

Амтат боов

2 Донатс

Өнгө төрх, үнэр амт зэргээрээ гайхагддаг донатсыг кофенд зориулж хийсэн гэлтэй. Энэ нь таныг сэргээж, эрч хүч бэлэглэх боловч хэт их хольж идэх нь ходоод гэдэс болон амны хөндийд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна.

Донатс

3 Өрмөнцөр

Аманд ороод л гайхалтай мэдрэмж, амтыг бэлэглэх өрмөнцрийг ядарсан, сульдсан, залхуурсан үедээ кофетой хольж идэх нь таныг сэргээх гол түлхүүр болдог аж. Өрмөнцөр, кофе хоёр нь адилхан чихрийн өндөр агууламжтай тул таныг ямар ч нөхцөлд байдалд байсан сэргээж, эрч хүч бэлэглэнэ.

Өрмөнцөр

4 Хар шоколад

Хар шоколад нь сайхан амттай кофетой гайхалтай зохицдог. Хүмүүс ихэнхдээ хар шоколадыг бүлээн сүүтэй хамт идэж, амтыг нь мэдэрдэг боловч шоколадтай кофе нь урьд өмнө хэний ч мэдэрч байгаагүй сайхан амтыг хүртээдэг юмсанж. Та шоколаднаасаа нэг хазаад кофеноосоо багаханыг балгаад үзээрэй.

Хар шоколад

5 Шарсан талх

Элдэв янзын амтлагч, нэмэлт орцгүйгээр зүгээр л шарсан талхыг кофетой хольж идэх нь хамгийн ухаалаг, зөв зүйтэй сонголт байдаг. Энэ нь кофены хурц амтыг зөөлөн талхтай хослуулж, хоорондоо гайхалтай тохирдог байна.

Шарсан талх

6 Шоколадтай жигнэмэг

Дээр дурдсанчлан шоколад кофе хоёр нь хоорондоо төгс сайхан зохицдог. Үүнтэй адил шоколадтай жигнэмэгийг ч мөн кофетой хольж идсэнээр гайхалтай тансаг амтыг мэдрэх боломжтой билээ. 

Шоколадтай жигнэмэг

7 Англи өглөөний цай

Англи өглөөний цайнд зайдас, хиам, өндөг, цай, жигнэмэг, шарсан талх зэрэг хоол хүнс багтдаг. Харин эдгээрийг та кофены хамт идэх нь хоолыг улам бүр амттай болгох болно. 

Англи өглөөний цай

8 Боов, жигнэмэг

Та өглөөний кофегоо уух гэж байгаа бол түр азнаад өмнө бэлтгэсэн боов, жигнэмэгтэйгээ хольж идээрэй. Учир нь гэртээ бэлтгэсэн шинэхэн гурилан бүтээгдэхүүн нь амт чанар сайтай төдийгүй таны мөнгийг хэмнэх аж. 

Боов, жигнэмэг

9 Зайрмаг

Мэдээж зайрмаг, кофе гэхчлэн чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнийг нэг дор идэж хэрэглэх нь бидний биед сөрөг нөлөөтэй. Гэвч хааяа нэг өөрийгөө баярлуулж, амттай зүйлсийг идэж, таашаал авахад буруудаад байх зүйлгүй билээ. 

Зайрмаг

10 Жимс жимсгэнэ

Олон төрлийн жимс жимсгэнийг кофе уухдаа идэх нь зүйрлэшгүй сайхан амтыг мэдрүүлдэг. Жимс нь хүний биед ашиг тустай төдийгүй жимсний найрлаганд агуулагдах антиоксидант нь мэдрэлийн системийг дэмжиж байдаг байна. Та энэ мэтчилэн нэг удаа идэж үзээд л амтанд нь шууд дурлах бөгөөд хэзээ ч салж чадахааргүй болж ч мэдэх юм.

Жимс жимсгэнэ

11 Бялуу

Намрын сэрүүхэн үдэш цонхоор гадаах орчинг ширтэж, амтат бялууг, халуун кофетой идэх шиг жаргал гэж үгүй. Энэ нь яг диваажинд байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх төдийгүй амар тайван, аз жаргалд бялхуулна. Та ч гэсэн яагаад энэ сайхан мэдрэмжийг мэдэрч болохгүй гэж?

Бялуу

12 Амттан

Үүнийг та өглөөний цайндаа эсвэл үдийн хоолны дараа дессерт болгож, кофены хамт идэх боломжтой төдийгүй юутай ч зүйрлэшгүй төгс амтыг танд бэлэглэнэ. 

Амттан

13 Чихэр

Уух гэж бэлтгэсэн кофендоо амтат чихрийг яагаад хийж болохгүй гэж? Энэ нь амтны тухайд нэлээдгүй өвөрмөц төдийгүй чихэрлэг чанарыг улам бүр тодотгож, мэдрүүлдэг байна.

Чихэр

14 Хөөсөн чихэр

Хөөсөн чихрийг кофетой хамт идвэл илүү сайхан амттай гэдгийг та мэдэх үү? Та уух гэж байгаа кофендоо хэдэн ширхэг хөөсөн чихэр хийгээд үзээрэй. Кофе гэлтгүй хөөсөн чихрийн амт ямар гоё болж хувирсныг та мэдрэх болно. 

Хөөсөн чихэр

15 Цагираган боов

Бидний өдөр тутмын амьдралдаа идэж хэрэглэдэг цагиран боовыг цайнаас илүүтэй кофетой идэх нь тохиромжтой. Цагираган боовны тухайд чихрийн агууламж харьцангуй бага тул кофетой идэх нь гайхалтай амтыг бий болгодог.

Цагираган боов

16 Ахин нэг аяга кофе

Эхний кофегоо амталж ууж, аз жаргал мэдэрч чадсан бол яагаад ахин нэг аягыг ууж болохгүй гэж? Мэдээж кофе их хэмжээгээр уух нь бидний биед сөрөг нөлөөтэй боловч зарим тохиолдолд ганц удаа дүрмийг зөрчихөд гэмгүй юм.

Ахин нэг аяга кофе

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()