Таныг үзэсгэлэнтэй харагдуулах хялбар үсний засалтууд

Үс сайхан бол зүс сайхан гэсэн үг бидний дунд аль хэдийн трэнд болсон билээ. Тиймээс ч үсний засалтаас тань хамаарч таныг загварлаг эмэгтэй юу эсвэл үгүй юу гэдгийг хялбархан тогтоож болох юм байна. Ингээд хэрхэн үсээ засвал илүү загварлаг харагддаг болохыг танилцуулъя.

Таныг үзэсгэлэнтэй харагдуулах хялбар үсний засалтууд

1 Сүлжсэн үс

Хэрвээ таны нас 12+ бол сүлжсэн үс танд зохихгүй. Үсээ сүлжихээс татгалзахыг хүсэхгүй байвал илүү классик загварыг сонгож өөрийгөө гоёорой.

Сүлжсэн үс

2 Даавуугаар хийсэн боолт

Хөдөөний амьдралыг харуулсан кинон дээр ихэнхдээ даавуугаар хийсэн боолтоор үсээ боосон харагддаг. Нью-Йоркийн "Modnitsa Styling" салоны стилист Дина Шерер (Dina Scherer) энэ төрлийн гоёл чимэглэлтэй болгоомжтой хандах хэрэгтэй гэжээ. Даавуун боолтыг зөвхөн угаалгын өрөөнд л хэрэглэж болно.

Даавуун үсний боолтын оронд таны үсний өнгөтэй зохицох нарийн боолтыг сонгоорой. Хэрвээ боолт тань үснээсээ ялгарч харагдаад байгаа бол бага зэрэг үсээрээ ороож болно шүү дээ.

Даавуугаар хийсэн боолт

3 Хэт өндөр шуулт

Үс шуух зориулалттай парлон анх гарч ирээд их эрчимтэй газар авч байсан ч үүнийхээ адилаар эрч нь хурдан буусан. Энэ парлоноор шуусан шуулт хэтэрхий цэмцгэр харагддаг бөгөөд хэрвээ та өтгөн үстэй бол бараг л хоёр толгойтой болсон мэт харагдана. Хэрвээ та үсээ шуухыг хүсэж байвал замбараагүй хэрнээ бодит шуултыг сонгоорой.

Хэт өндөр шуулт

4 Аалзан хавчаараар тогтоосон үс

Яаралтай гэрээ цэвэрлэх, эсвэл шүршүүрт орох шаардлагатай үед аалзан хавчаар танд туслах болно. Харин бусад үед илүү загварлаг зүйлсийг сонгоорой.

Аалзан хавчаараар тогтоосон үс

5 Буржгар үс, шулуун чёлк

Энэ төрлийн үс засалтыг хонхны баяр, гэр бүлийн баяр, төрөл бүрийн үдэшлэгээр одоо ч гэсэн харах боломжтой. Гэвч энэ нь тийм ч зөв сонголт биш бөгөөд хоёр өөр үсний засалтын хэсэг мэт харагддаг.

Буржгар үс, шулуун чёлк

6 Нойтон үстэй мэт харагдах

Энэ үсний засалт аль хэдийн моодноос гарсан. Мэдээж, хэрвээ та ямар нэгэн үдэшлэгт явах гэж байгаа бол үсээ бага зэрэг нойтон мэт харагдуулж болох ч хэтрүүлэх хэрэггүй. Та яг л хиртэй үстэй мэт харагдана. Оффист энэ төрлийн засалт бүр ч тохирохгүй.

Нойтон үстэй мэт харагдах

7 Үсээ дээр боох

Үс боолтын хоёр төрөл л загварлаг харагддаг. Нэг нь доор боох, нөгөөх нь өндөр боох. Харин дундуур нь боох нь таны үсийг шингэн, хиртэй үстэй байгаа мэт харагдуулдаг.

Үсээ өндөр бооход бага зэрэг асуудал тулгардаг учир доор боосон нь зүгээр. Замбараагүй байдлаар боосноор та илүү эмэгтэйлэг харагдах болно. Үүнээс гадна үснийхээ угийг босгохоо мартуузай.

Үсээ дээр боох

8 Харагддаг "невидимка" хавчаар

"Невидимка" хавчаарыг гол үүрэг нь бусдын нүдэнд тусахгүйгээр таны үс засалтын дутагдлыг нуух явдал юм. Тиймээс та дараах хоёр аргаар хавчаараа сонгоорой:

  • Нэгдүгээрт, өөрийнхөө үсний өнгөтэй ойролцоо, эсвэл үсээрээ далдлах
  • Хоёрдугаарт, гоёл чимэглэл болгож ашиглах зориулалттайг сонгож үндсэн толгойны чимэглэлээрээ сонгох

Харагддаг "невидимка" хавчаар

9 Лакыг хэтрүүлэн цацах

Ямар ч салхинаас үл айх ширүүн,  хатуу ороосон үс нь бас нэгэн өнгөрсөн загвар гэхэд болно. Энэ нь таныг хэт их хичээсэн мэт харагдуулах аж. Харин та илүү төрөлхийн мэт засалтыг сонгох нь зүйтэй.

Лакыг хэтрүүлэн цацах

10 Хоёр өнгө ялгарах омбре засалт

Сүүлийн үед омбре засалт моодонд орж байгаа хэдий ч энэ нь хоёр өнгө эрс ялгарч харагдах тохиолдол биш юм. Харин нэг өнгө нөгөөдөө ууссан байх ёстой.  Ийнхүү хоёр өнгө эрс тэс ялгарч харагдах үед:

  • Та үсээ өөрөө будсан
  • Найзаараа үсээ будуулсан
  • Таны үсчинд туршлага байхгүй байсан мэт сэтгэгдэл төрөх болно

Мэргэжлийн үсчинд хандаж, гэртээ омбре будалт битгий хийгээрэй.

Хоёр өнгө ялгарах омбре засалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()