Өглөө эрт босч чадахгүй байвал үүнийг заавал хийгээрэй!

2018-10-11, 10:42
8,345

Гадаа жавар тачигнаж тэр хэрээр гэрт ч зэврүүвтэр байгаа хүйтэн өдрүүдэд өглөө эрт сэрж халуун хөнжлөөсөө сугарна гэдэг тийм ч амар биш. Үүнээс болоод ажил, сургуулиасаа хоцрох нь наад захын л үзэгдэл. Ингээд өвлийн хүйтэн өглөө гадаах цаг агаар шиг аашлахгүйгээр урам зоригтой, зовлонгүй сэрэхэд тань хэрэг болж магадгүй аргуудаас сонирхуулъя.

Өглөө эрт босч чадахгүй байвал үүнийг заавал хийгээрэй!

1 Хангалттай нойр авах

Маш энгийн ч гэсэн энэ дүрмийг дагахгүй л бол та яасан ч амархан сэрж чадахгүй. Хүн болгоны нойр ханах хугацаа өөр байдаг. Зарим хүмүүс стандарт буюу найман цаг унтаж байж нойр нь ханадаг бол зарим хүмүүсийн хувьд зургаан цаг л унтахад хангалттай байдаг. Ямар ч тохиолдолд та өөрийн бүтэн нойр авах хугацаагаа гүйцээж чадахгүй байвал доор дурдах бусад аргуудын үр дүн төдийлөн гарахгүй л болов уу.

Хангалттай нойр авах

2 Тогтсон цагт сэрэх

Бас л энгийн мөртлөө бидний байнга умартдаг зүйл. 

Жишээлбэл та өглөө болгон 06:30-д сэрээд сургуульдаа явдаг. Гэтэл нэг өдөр найз чинь таныг маргааш машинаараа дөхүүлээд өгье гэж хэлсэн гэж бодъё. Тэр үед та баяртайгаар маргаашийн сэрүүлгээ 06:45 болгож өөрчилнө. Гэвч маргааш өглөө нь танд яагаад ч юм хангалттай нойр аваагүй мэт санагдана. Эсвэл сурснаараа яг үргэлж сэрдэг цагтаа сэрээд сэрүүлэг дуугартал дахиад 15 минут унтчихъя гэж бодох болно. Ингээд л асуудал үүснэ дээ.

Биеийнхээ дассан хуваарийг алдагдуулбал тухайн өдрийн эрч хүч, сэтгэл санааны байдалд нөлөөлдөг байна. Харин тогтсон нэг цагт босож хэвшсэнээр жилийн аль ч цагт сэрэхэд асуудалгүй болно.

Тогтсон цагт сэрэх

3 Сэрүүлэгтээ зөөлөн ая тавих

Сэрүүлэгний чанга, хангинасан дуу бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өглөө бүр цочмоор чанга хонх дуугарах нь таныг хэн нэгэн гэнэт алгадаад сэрээж байгаагаас ялгарах юмгүй. Ингэснээр цусны даралт ихсэж, адреналин ихээр ялгардаг. Та өглөө болгон айдас, сандрал мэдэрч байна гэсэн үг. Энэ нь зүрх судасны өвчинд ч хүргэж болох юм.

Аяараас аажмаар чангарах хөнгөн аялгуу хүнийг сэрээх чадвараараа гэнэтийн чанга дуунаас илүү гарна уу гэхээс дутахгүй. Ямар ая сонсож байгаагаас шалтгаалж та хэдэн ч янзаар сэрж болно. Хэрэв сэрүүлэгний дуу өглөөд таны зүрхийг дэлсүүлэх ч юм уу, түр зуур ухаан санааг тань самууруулж  байвал аяыг нь солих талаар бодоорой.

Сэрүүлэгтээ зөөлөн ая тавих

4 Хувцсаа ортойгоо ойрхон тавих

Хүйтний улиралд өглөөд гэр дотор ч гэсэн сэрүүхэн байдаг тул хөнжлөөсөө сугарахад хэцүү. Тэр тусмаа халаалт ирэхийн өмнөх хэдэн өдрүүдэд үүнийг жинхэнэ утгаар нь мэдэрдэг. Ингээд дулаан хөнжлөөсөө салах хугацааг түр хойшлуулж, дахиад хэсэг дуг хийхээр шийдсэнээс болж ямар асуудал гардгийг бид мэднэ.

Харин гэрийнхээ дулаан хувцсыг орныхоо хажууд бэлдэж тавьснаар та өглөөд даарахаас айхгүй.

Хувцсаа ортойгоо ойрхон тавих

5 Гэрэлтүүлэг нэмэх

Хавар, зуны улиралд эрт сэрэхэд амар байдгийн шалтгаан нь байгалийн гэрэл юм. Харин өвөл, намрын улиралд зохиомлоор гэрэлтүүлэг нэмэх хэрэгтэй.

Сэрэнгүүтээ бүх өрөөнийхөө гэрлийг асаачих. Ингэснээр таны эрч хүч нэмэгдэж буцаад орондоо орох хүслийг үгүй болгоно. Гэрийнхнээс чинь хэн нэгэн танаас эрт босдог бол “өглөө миний өрөөний гэрлийг бас асаачхаж бай” гэж захиж болно. Хэрэв автоматаар асдаг чийдэн өрөөндөө суурилуулах боломжтой бол бүү эргэлз, шууд л хэрэглэж эхэл.

Гэрэлтүүлэг нэмэх

6 Гараа дулаацуулах

Крантныхаа халуун усыг алгаараа тосоод хэсэгхэн байлгаад үз. Таны биеэр дулаан хэрхэн дамжиж буйг та тэр дороо л мэдрэх болно. Энэхүү бяцхан үйлдэл хүйтэн өглөөг хэд дахин тухтай болгоно.

Гараа дулаацуулах

7 Агаар оруулах

Хэрэв та бүрэн дулаацлаа гэж үзвэл гаднаас агаарыг хүссэнээрээ оруулж болно. Ингэснээр өрөөний агаар цэвэршиж, эрч хүч нэмж, унтлагын өрөөлүүгээ буцах хүслийг арилгана.

Агаар оруулах

8 Аяга бүлээн ус уух

Өглөөний цайныхаа өмнө заавал нэг аяга цэвэр ус уух хэрэгтэй. Ингэснээр таны ходоод “сэрж”, хоол боловсруулах үйлд бэлэн болно. Зун цагт мэдээж хүйтэн ус зүгээр бол өвөл бүлээхэн ус уух илүү таатай.

Аяга бүлээн ус уух

9 Өглөөний цай байнга уух

Хүйтний улиралд өдрийг өлсгөлөн эхлүүлэх бүр ч хэцүү. Харин сайхан өглөөний цай хүнд маш их эрч хүч өгдөг. Тиймээс өглөөний цайгаа байнга ууж хэвшвэл бие тань өглөө бүр таныг эртлэн босч гал тогоо руу зүглэхийг шаарддаг болно.

Өглөөний цай байнга уух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()