Хөмсгөө өтгөн ургуулах 4 шилдэг арга

2021-02-19, 12:51
3,772

Магадгүй хөмсөг хүний царайнд тийм ч онцгой чухал гэмээр үүрэг гүйцэтгэдэггүй гэж үздэг хүмүүсийн зөв байж ч болох юм. Гэхдээ олон нийтэд царайлаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн холливудын эрэгтэй алдартнууд дунд ажиглагдсан нэгэн нийтлэг зүйл бол тэдгээрийн хөмсөг байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, тод, өтгөн хөмсөгтэй залуусыг ерөнхийлөн царайлаг гэж үнэлэх нь энгийн үзэгдэл болж таарч байгаа юм. Азаар энэ үсийг нэмж ургуулах хэд хэдэн арга байдаг ажээ. 

Хөмсгөө өтгөн ургуулах 4 шилдэг арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кокосын тос

Сүүлийн үед кокосын тосыг хүмүүс хоол хүнсэнд түгээмэл хэрэглэдэг болсон ч мөн үс, арьсандаа түрхэхэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Кокосын тос үсийг өтгөрүүлэхэд ашиг тустайг батлах шинжлэх ухааны нотолгоо байхгүй ч үсний ургалтыг хурдасгадаг нь практикт батлагдсан. Тиймээс хөмсгөө өтгөн болгохыг хүсвэл та кокосын тос түрхэж хоноод, өглөө нь зайлж угаах зарчмаар хүссэн үр дүндээ хүрнэ.

Кокосын тос

2 Цайны модны тос

Кокосын тос шиг цайны модны тос нь хөмсөгний ургалтыг дэмждэг. Үүний тулд өдөр бүр дээрхтэй адил хөмсөгтөө түрхэхэд болох аж.

Цайны модны тос

3 Лаванда цэцгийн тос

Хүмүүс лаванда цэцгийн тосыг тайвшруулах үйлчилгээтэй гэдгээр нь хамгийн сайн мэддэг. Харин уг тосыг үс уналттай тэмцэх сайн арга гэдгийг тэр бүр мэдээд байдаггүй. Мөн лаванда цэцгийн хандыг хөмсгөндөө түрхэж, өтгөн сайхан хөмсөгтэй болох боломжтой. 

Лаванда цэцгийн тос

4 Засах

Зарим тохиолдолд хөмсөг засах нь үсний ургалтыг эрчимжүүлж, өмнө байснаас харьцангуй өтгөн хөмсөгтэй болгоход тустай. 

Эдгээр аргуудыг хэрэгжүүлснээс хэдэн долоо хоногийн дараагаас эхлэн үр дүн нь мэдэгдэх учир тууштай байх нь хамгаас чухал. 

Засах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()