Та бидний худлаа ярьдаг шалтгаан юу вэ?

Таны найз нөхөд, танилуудын дунд Эверестийн оргилд гараад үзсэн, шүхрээр мянган удаа буучихсан, эсвэл Ла-Маншийн хоолойг сэлээд туулчихсан хүн байдаг л биз дээ. Ингэж ярьдгийг нь мэддэг хэдий ч түүнийг яагаад ингэж ярьдгийг нь мэдэхгүй л өнөө хүрсэндээ. Энэ бүхэн худал гэдгийг хэн хүнгүй мэдээд байдаг ч яаж ингэж бүх баримтыг зохион яриад байгааг нь ойлгодоггүй. Үнэхээр яагаад? Гэхдээ бид ганц удаа ч гэсэн баяр ёслол, ямар нэг арга хэмжээнээс хоцроод ирж байсан биз дээ. Хаа тэртээ байгаа хэрнээ л хүлээж байгаа хүмүүс, нөхдөдөө утсаар одоохон очиж явна гэж хэлж байсан уу. Яагаад бид ингэж худал хэлдэг юм бол? Энэ бүхний нууцыг бид танд дэлгэхээр шийдлээ.

Та бидний худлаа ярьдаг шалтгаан юу вэ?

Бүгд худалч

“Бид бүгдээрээ худалч” гэдэг нь үнэн. Хэн нэгэн нь ямар нэгэн зүйлийг өсгөж ярьдаг бол бусад хэсэг бүлэг хүмүүс нь үнэн зүйлийг худал болгож ярина. Яагаад? Энэ бүхэн нь амьдралыг хөнгөлдөг нь үнэн. Сайхан худал ярих нь амьдралыг чимэглэдэг гэж бид ярьдаг шүү дээ. Бод  л доо, ”Ажил хэрэг дажгүй юу” гэсэн найзынхаа асуултад, байдал үнэхээр хүнд байсан ч гэсэн “Бүх зүйл сайхаан” гэж хариулдаг биз дээ. Тэгээд ч таатай хариу өгөхгүй бол яриа нэг л нийлэхгүй, цааш хөгжихгүй болчихно гэж боддог.

Хүн худал ярихыг бүр хүүхэд байхаасаа сурдаг. Гурван настай хүүхэд өөрийнх нь толгойд орж ирсэн тэр зүйлийг хэн ч хийж чадахгүй гэдгийг мэддэг. Тэгсэн хэрнээ л зүгээр л сонирхлоосоо болоод “ингэвэл яах бол” гэсэн зарчмаар худал хэлдэг.

Харин ахмад хүмүүс бол гарц хайсандаа худал хэлдэг. Хүүхэд бол ээждээ таны хайртай ваарыг нохой хагалсан гэдэг бол сурагчид муу дүнтэй сурлагын дэвтрээ аргалах гэж, өсвөр насныхан бүжгэнд биш найзындаа хонохоор явлаа гэж, насанд хүрэгчид болохоор ажилдаа ирээгүй үедээ “өвчтэй байна” гэх мэтээр ярьдаг.

Бүгд худалч

1 Аврал эрж худал хэлэх

Аврал эрсэндээ мөн сайн сайхны төлөө худал хэлнэ гэдэг бол хамтран ажиллагчаа, юм уу, өөр нэгнийг таагүй үйл явдлаас аврахын тулд худал хэлэхийг хэлж байгаа хэрэг. Найз бүсгүйн тань нөхөр түүнийг мэхлээд байгааг мэдсэн бол тэдний харилцаа холбоог тасалчихгүйн тулд үнэнийг хэлдэггүй. Ийм тохиолдолд заримдаа өөрийгөө золиослох нь бий. Найз бүсгүй тань нөхрийнхөө тухай үнэнийг мэдчих л юм бол та хоёрын нөхөрлөл төгсгөл  болно гэдгийг та мэднэ. Ер нь эрт орой хэзээ нэгэн цагт үнэнийг мэднэ л дээ.

Аврал эрж худал хэлэх

2 Өөрийгөө өргөмжлөхийн тулд

Өөрийнхөө амьдралыг чимэглэж, ойр тойрныхондоо аятайхан харагдаж хүндлэл хүлээх гэж гар утасныхаа үүнийг өсгөж хэлэх, сайхан улс оронд очиж байсан гэж ярих  нь энүүхэнд.

Хөршийн тань байр тансаг, хамтрагчийн чинь цалин өндөр, найз бүсгүйн тань нөхөр сонирхолтой сайхан байж болно. "Би тэднээс яаж дутах вэ" гэсэн сэтгэл л ядахнаа үгээр ч болов бусдад аятай харагдах гэж ийн худал хэлүүлдэг.

Гэтэл энэ бүхэн бодит байдал дээр огт өөр, мөнгөөр тааруухан, машины зээлтэй л байгаа шүү дээ. Энэ бол асуудлыг даван туулах гэсэндээ өөрийгөө хуурч байгаа хэрэг гэж мэргэжилтнүүд үздэг байна.

Өөрийгөө өргөмжлөхийн тулд

3 Сайхан сэтгэлээсээ болж

Худал хэлэх хамгийн түгээмэл илрэл бол нийгмийн хүрээнд. “Хоол ямар санагдав?”  гэдэг асуултад ямагт худалд хэлдэг. Тэр бүү хэл хоол ямар ч амтгүй, бүр хоолойгоор давашгүй байхад ч гэрийн эзэгтэйг магтдаг шүү дээ. Энэ бол зочломтгой найзыгаа, дотнын хүнээ гомдоохгүйн тулд эелдэг зан гаргах гэсэн оролдлого.

Ингэж худал ярих нь амьдралын нэг хэсэг гэхээсээ тархины хөгжлийн зөрчил хэмээх Аспергерийн синдромтой холбоотой.

Сайхан сэтгэлээсээ болж

4 Айсандаа худал хэлэх

Ийм хүмүүс ихэнхдээ өөрийнхөө боломжийг дутуу үнэлсэн байдаг. Хүмүүсийг гомдоох, урмыг нь хугалахаас эмээсэндээ эргээд  тэднээс  тусламж гуйна шүү дээ гэсэндээ худал хэлдэг гэсэн үг. Аливаад татгалздаггүй хүмүүс бусдаар халамжлуулж, тусламж их авдаг. Эцсийн эцэст бүх зүйл илэрдэг шүү.

Тэгэхээр найз тань таныг нэг юманд яваад өгөөч гэж гуйхад та өөрөө өөр ажил төлөвлөчихсөн л бол үнэнээ л хэл. Эцсийн эцэст найз тань үүнийг ойлгож төлөвлөгөөгөө өөрчилнө.

Айсандаа худал хэлэх

5 Далан худалчууд

Ийм худалч хүмүүс бол бүр залуу наснаасаа худал ярьсан байдаг. Энэ нь хүүхдийн гэр бүлд эрүүл бус орчноос, өөрөөр хэлбэл аав ээжийн нь нэг, эсвэл хоёулаа үнэнээс гажуу ярьдаг тэр үеэс л төлөвшдөг гэсэн үг. Хүүхэд ямар нэг зүйлийн учрыг олох гэхэд ээж нь худал хэлэх ч юм уу. Магадгүй тэр үед худал хэлснээрээ магтуулж ч болох. Ийм байдлаар худал хэлчихдэг байсан нь улам бэхэжсээр насанд хүрсэн ч энэ л хэвээрээ худал ярьсаар байдаг.

Ийм хүн өөрийнхөө бодит байдлыг ямагт гоёчилж хүчирхэг, мундаг хэмээн худал ярьдаг. Харамсалтай нь ийм хүнийг ойр дотнынхон нь, гэр бүлийнх нь мэддэг учраас, ямагт түүнд итгэл алдардаг.

Энэ байдлаар байнга худал ярих нь сэтгэцийн эмгэгийн нэг хэлбэр учраас мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй. 

Далан худалчууд

6 Худал ярьж байгаа хүнийг яаж мэдэх вэ?

Жирийн нэгэн хүн худал хэлж байгаа нь бол андашгүй. Харц нь жаахан  тогтворгүй болоод, дуу нь чичирхийлж,  амьсгаа нь үл ялиг өндөр, заримдаа сонин дохио зангаа хэрэглэн, ярианы нь өнгө ердийнхөөс өөр болно. Энэ бүхэн түүнийг худал хэлж байгааг хэлээд өгнө.

Харин худлаа ярьж буй эмгэгтэй хүн бол ялгахад хэцүү. Ийм хүмүүсийн оюун ухаан нь илүү чадамгай, ярьж байгаа нь бүр үнэмшилтэй санагдаж итгэл төрүүлж эхэлнэ. Тэгээд ч бид ийм худалчуудыг “нүүр нь улайхгүй” хүн гэдэг. Гэхдээ бас худал ярьж байгааг нь мэдэх зарим нэг шинж тэмдэг байдгийг мэргэжилтнүүд хэллээ. Үүнд: 

Аль болох харц тулгарах. Ерийн худалч хүмүүс хүнтэй харц тулгарахаас эмээдэг бол сурсан худалчууд аль болох эгц харж байгаад сайхан ярина. Хэвийн нөхцөлд хүн ярилцагч хүнтэйгээ гурван секунд орчим завсарлагатайгаар ярианыхаа гуравны хоёрт харц тулгардаг юм шүү дээ. Эгц өөдөөс хараад харц шилжүүлэхгүй л яриад байвал та болгоомжлоход зүгээр.

Худал ярьж байгаа хүнийг яаж мэдэх вэ?

Инээмсэглэл. Инээмсэглэл гэдэг бэрхшээлийг даван туулах гэсэн сэтгэлийн хөдлөл. Худал ярих донтой хүн бүтэхгүй зүйлийг ч бүтээнэ хэмээн өөртөө итгэлтэй байдаг. Уг нь хүн үнэхээр баярлахад нүд нь гэрэлтэж нүүрэнд нь баясал төрдөг бол худалчийн худал инээмсэглэл нь зөвхөн уруулын хөдөлгөөнөөр жавьж төдийд л илрэх жишээний.

Үл итгэх байдалд түрэмгий хандах. Монголчууд “худалч хүний нээрээ олон” гэлцдэг. Ярианы үед та үл итгэсэн байдал гаргаж, лавшруулан асуух зэрэгт худалч хүн өөрийгөө хамгаалан үнэн хэмээн  нотлох гэж дуу нь өндөрсөөд ирнэ. Аажимдаа энэ нь нэлээн хэрцгий шинжтэй болж ч мэднэ.

Мартах. Худал ярьж гаршсан хүн ярьж байгаагаа он сар өдөртэй нь, нэр овогтой нь нүдэнд харагдтал ярьдаг. Хэсэг хугацааны дараа та ярьсан зүйлийн нь заримаас сэргээж асуух юм бол өмнө хэлсэн баримтуудаа  мартчихсан “ороогдох” нь бий.

Худал хэлнэ гэдэг амьдралын хөнгөвчилж зарим үед тус болох нь ч бий. Тийм ч болохоор нэг их ноцтой зүйл дээр л биш бол, тэгээд ч энэ зуршил бүр дордчихгүй бол яахав зүгээр гэж  бодогдож болно. Гэхдээ монголчууд “Хуурсаар хуурсаар худалч” гэж ярьдаг шүү дээ. Ер нь тэгээд шударгаар амьдарсан нь дээр.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()