Далайн гүнд амьдрах хамгийн аймшигтай, хамгийн өвөрмөц амьтад

Далайн амьдрал гэдэг сонин содон зүйлээр элбэг байдаг бөгөөд далайн гүнд та гайхалтай сайхан амьтдыг харахаас гадна аймшигтай амьтадтай ч нүүр тулна. Гэхдээ эдгээр амьтдыг бид төдийлөн харж чадахгүй. Харин мэргэжлийн усанд шумбагчид л илрүүлэх боломжтой болов уу. Ингээд далайн гүнд амьдрах хамгийн аймшигтай, хамгийн өвөрмөц амьтадтай танилцацгаая.

Далайн гүнд амьдрах хамгийн аймшигтай, хамгийн өвөрмөц амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Далайн чөтгөр

Энэ бол далайн гүнд амьдрах хамгийн аймшигтай, хамгийн эртний амьтдын нэг юм. Үүнээс гадна тэр далайн бусад амьтдаар хооллодог учир зэрлэг амьтны тоонд багтана.  “Далайн чөтгөр” гэгдэх энэхүү амьтан нь 18-550 метрийн гүнд элсэрхэг эсвэл шаварлаг хэсгээр амьдарч, заримдаа тэнд шигддэг.

Далайн чөтгөр

2 Номхон далайн хаулиод

Далайн гүнд Номхон далайн хаулиод гэх аймшигтай загас амьдардаг байна. Уг хурц шүдэт загас нь 4000-5000 метрийн гүнд амьдрах бөгөөд өөрөөсөө хэмжээгээр жижиг загас, хавч, сам хорхой зэргээр хооллодог. Халуиод нь 30 сантимерийн урттай, далайн гүнд амьдардаг томоохон загасны төрөлд багтдаг.

Номхон далайн хаулиод

3 Өнгөлөн далдлагч

Анх харахад хорхойд ч хоргүй мэт санагдавч үнэн хэрэгтээ далайн гүнд амьдрах зэрлэг махчдын нэг юм. Тэд нэгхэн секундын дотор олзоо барьж иддэг. Түүний гадаад төрх нь чулуу, шүр мэт харагддаг учир загаснууд анзаардаггүй байна. Ан хийж байх үед энэхүү загасны ам 12 дахин томрох боломжтой. Үүнээс гадна тэд далайн гүнээр алхаж чаддаг нь ан хийхэд давуу тал болдог аж.

Өнгөлөн далдлагч

4

5 Цэнхэр сахиусан тэнгэр

Далайн гүнд байрлах хамгийн үзэсгэлэнтэй амьтдын нэг бол “Цэнхэр сахиусан тэнгэр” юм. Тэр хамгийн ихдээ 40мм-ийн урттай байдаг. Уг цэнхэр сахиусан тэнгэр нь гадаад өнгө үзэмжээрээ бусдаас ялгарах бөгөөд ихэнхидээ усны дээгүүр хөвж, усны бөмбөлөгийг залгиж амьдардаг аж.

Цэнхэр сахиусан тэнгэр

6

7 Атолла далайн замхаг

Атолла далайн замхаг нь далайн гүнд амьдрах үзэсгэлэнтэй, өвөрмөц амьтдын нэг бөгөөд тэр ихэнхидээ нарны гэрэл тусдаггүй газар амьдардаг. Учир нь энэхүү далайн замхаг өөрөөсөө гэрэл цацруулдаг юм. Энэ аргаар тэр олзоо өөртөө татаж, хоолоо олдог байна.

Атолла далайн замхаг

8 Далайн морь

Энэхүү амьтан нь хятад лууны жижигрүүлсэн хувилбартай ижил бөгөөд ус багатай, шүрэн арал дээр амьдардаг. Гадаад төрх нь дайснаасаа нуугдах гайхалтай нуун далдлалт болдог давуу талтай ч их усанд хурдан хөдлөхөд нь саад учруулдаг байна. Түүний хөдөлгөөнийг ердөө л нуруу болон цээжин дээр байх хоёр сэрвээ л хариуцна. Үүнээс гадна эдгээр амьтад маш романтик. Эмэгтэй нь түрсээ шахсаны дараа эрэгтэй нь үргэлжлүүлэн дардаг бөгөөд тэд өглөө бүр хайрын бүжиг хийдэг.

Далайн морь

9

10 “Фламингогийн хэл”

Энэхүү далайн амьтан нь өөрийн өвөрмөц тод өнгөөрөө уг жагсаалтанд багтсан байна.  Түүний гадна тал нь тод өнгийн нөмрөгтэй бөгөөд энэхүү нөмрөг нь уг амьтныг гадны хортой нөлөөллөөс хамгаалдаг. Эмгэн хумсны адилаар энэхүү хясаа нь аюул тохиолдсон үед нуруун дээр буй гэртээ нуугддаг аж. Үүнээс гадна тэд хортой амьтнаар хооллодог учир өөрөө хортой болдог. Гэхдээ энэ нь түүнд ямар ч хор учруулдаггүй.

“Фламингогийн хэл”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()