Таныг элбэг хангалуун амьдрахад туслах тэрбумтнуудын баримталдаг 10 алтан дүрэм

Өөрийн гараар баялаг бүтээж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр үзүүлэхэд хэзээ ч оройтохгүй. Хамгийн гол нь танд хэзээ ч бууж өгөхгүй их сэтгэлийн хатаас гадна суут хүмүүсийн дадал туршлага хэрэгтэй. Тиймээс та "IKEA", "Amazon", "Airbnb" гэх мэт дэлхийд нэрээ дуурсгасан том компаниудыг үндэслэгчдийн амжилтад хүрсэн түүх  туршлагаас суралцаарай. 

Таныг элбэг хангалуун амьдрахад туслах тэрбумтнуудын баримталдаг 10 алтан дүрэм

1 Ингвар Кампрад (Ingvar Kamprad), "IKEA" компанийн үндэслэгч

"Хамгийн гол нь бизнес гэдэг бол хайр дурлал. Хэрвээ  хүний сэтгэлийг татаж чадахгүй л бол, та юугаа ч түүнд зарж чадахгүй".

"IKEA" бол гэр ахуйн тавилга үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том сүлжээ компаниудын нэг. Хэрвээ худалдан авагчдынхаа сэтгэлийг татаж чадаагүй бол энэ компани ийм амжилтад хүрч чадахгүй байлаа.  Шинээр хийж буй бүтээгдэхүүнийхээ өнгө үзэмж, чанарт бүрэн сэтгэлээ гаргаж урласан болохоор хэрэглэгчид нь үүнд дурласан байх. "IKEA"-д худалдагч гэж байхгүй, дэлгүүр нь бараагаа өөрөө зардаг. Харин каталог лавлах, тэндээс гармааргүй эцэс төгсгөлгүй хээ хуар шиг танхим, тав тухтай засал тавилга л бий.

Ингвар Кампрад (Ingvar Kamprad), "IKEA" компанийн үндэслэгч

2 Опра Уинфри (Oprah Winfrey), түүхэн дэх хамгийн анхны хар арьст тэрбумтан

"Хийж чадахгүй мэт санагдсан нэг зүйлээ барьж ав. Бүтэлгүйтлээ тэвч, дахиад оролд. Хоёр дахь удаад нь арай л бүтэлтэй байх вий."

Опра Уинфри  өнөөдөр АНУ-ын хамгийн баян, хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг. Гэхдээ түүний амьдралын замнал бол байнгын даван туулах, ялан дийлэхийн түүх. Телевизийн од маань ядуу гэр бүлд төрсөн. Тэр эцэг эхгүйгээр эмээ дээрээ өсөж, сургуульд бараг сурсангүй. Опра 13 насандаа гэрээсээ оргож, 14 насандаа анхны хүүхдээ төрүүлээд төд удалгүй алдсан байна. Үүний дараагаас л Опра амьдралаа өөрчлөхөөр шийдэж сургуульд орон хичээсээр шилдэг сурагчийн нэг болжээ. Хичээл зүтгэл авьяасынхаа ачаар их сургуульд орж Нэшвиллд телевизийн анхны хар арьст эмэгтэй нэвтрүүлэгч болж, дараа нь өөрийн “Опра Уинфригийн шоу” хөтөлбөрөө эхлүүлсэн. Түүнийхээр бол хамгийн гол нь өөрийнхөөрөө байж, бэрхшээлийн өмнө сөгдөхгүй байх явдал нь амжилтын үндэс гэнэ.

Опра Уинфри (Oprah Winfrey), түүхэн дэх хамгийн анхны хар арьст тэрбумтан

3 Брайан Трейси (Brian Tracy), сэтгэл судлалын дэлхийн шинжээч

"Хамгийн ухаалаг бизнес бол мэргэшсэн ажилтнууд авч ажиллуулах. Компани зөв хүмүүстэй бол амжилтын 95 хувь нь гарт орлоо гэсэн үг".

Компанийн хамгийн гол хүчин зүйл бол ажилтнууд. Тэдний ачаар л аливаа бизнес урагш явдаг шүү дээ. Тэгэхээр өөрт тань хэн хэрэгтэйг нэг их яаралгүйгээр сайн тодорхойл. Албан өрөө, уян хатан график, хөдөлмөрлөх боломж гээд хөдөлмөрийн нь нөхцөлийг аятай таатай байхаар зохицуул. Хамт олондоо харилцан бие биеэ хүндэтгэсэн, нээлттэй орчин бий болго.

Өөрт хэрэгтэй биш, таагүй хүнийг авна гэдэг бизнесийн том алдаа. Компаниуд тийм хүмүүсийг шууд халж чадалгүй тэвчээд л, цаг алдаад байх нь бий. Тийм хүн ажиллаад ямар ашиг тус байх билээ. Тэгэхээр нэг их уучлал гуйж ёсорхохгүйгээр халаад л явуулчих.

Брайан Трейси (Brian Tracy), сэтгэл судлалын дэлхийн шинжээч

4 Дональд Трамп (Donald Trump), АНУ-ын Ерөнхийлөгч, бизнесмэн

Форбес сэтгүүлийн гаргасан судалгаагаар Трамп дэлхийн хамгийн их хөрөнгөтэй хүмүүсийн эхний 100-д багтдаггүй ч энэ цаг үеийн хамгийн амжилттай бизнесмэний нэг. Энэ бол түүний мөнгөтэй ч холбоотой биш, харин аливаад овсгоотой хандах авьяаст л байгаа хэрэг. Тр амп нь өөрийнхөө нэрийг брэнд болгож чадсан хүн. Компани нь "Trump Organization", гаргадаг ундны ус нь "Trump Ice", үнэртэй ус нь "Donald Trump", банкны карт нь "Visa Trump" шүү дээ.

Трамп бас шоучин шиг авирлаж телевизээр чанга чанга мэдэгдэл хийхээсээ хэзээ ч ичиж нэрэлхэж байгаагүй. АНУ-ын Ерөнхийлөгч болсон нь ч үүний нэг баталгаа. "Тэгэхээр өөрийнхөө тухай, өөрийнхөө бизнесийн талаар ярихдаа бүү ичиж нэрэлх. Ололт амжилт бүхнээ хүмүүстэй хуваалц, нийгмийн сүлжээгээр зарла."

Дональд Трамп (Donald Trump), АНУ-ын Ерөнхийлөгч, бизнесмэн

5 Ричард Брэнсон (Richard Benson), "Virgin Group" корпорацийг үндэслэгч

Хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно, гэхдээ энэ нь байгальд хортой. Хямд ажиллагсад авч болно, гэхдээ та өөрөө хохирно. Бага татвар төлж болно, гэхдээ улсаа хууран мэхэлнэ. Бизнесмэн хүнд нийгмийн хариуцлага гэж байх ёстой, ийм болохоор бизнес чинь зөв явж, “ямар ч хоргүй” байх ёстой.

Брэнсоныхоор бол ашиг олж болно, гэхдээ сайн сайхныг үйлдэх нь илүү чухал. Тэгээд ч түүний "Virgin Group" компани дэлхийн дулаарал, нүүрс хүчлийн хийн өсөлттэй тэмцэж, боловсрол, буяны үйлст мөнгө зарцуулдаг. Харин энэ бүхэн нь Брэнсоны амжилттай бизнест огт саад болдоггүй.

Ричард Брэнсон (Richard Benson), "Virgin Group" корпорацийг үндэслэгч

6 Билл Гейтс (Bill Gates), "Microsoft"-ыг үндэслэгч

"500 жилийн амьдрал үлдсэн юм шиг биеэ авч явахад л хангалттай."

Цагийн дэмий бүү үр. Хором бүрийг үр ашигтай өнгөрүүл. Өөртөө зорилго тавь, өдрийг  төлөвлө, түүнийгээ хэрэгжүүлэхийг ямагт хичээ гэдэг бол Билл Гейтсийн удирдах зарчим.

Гейтс лекцэнд сууж цагаа үрэхийг хүсээгүйгээс тааруухан суралцаж их сургуулиас хөөгдөж байж. Өөрийнхөө бизнесийг эхэлж байсан 1978-1984 оны хоорондох зургаан жилд тэр ердөө 15-хан хоног л амарсан гэдэг. Бүхий л цагт тэрбээр өрөөндөө сууж, түр амсхийхдээ кино үздэг байж. Гейтс жил бүр 50 ном уншдаг нь долоо хоногт нэг ном гэсэн үг. Өмнөө тавьсан зорилготой, хөдөлмөрч зан нь Гейтсийг манай гаригийн хамгийн баян хүн болгосон юм шүү дээ.

Билл Гейтс (Bill Gates), "Microsoft"-ыг үндэслэгч

7 Жеф Безос (Jeff Bezos), "Amazon"-ыг үндэслэгч

Амжилттай компани байгуулах хоёр арга бий. Эхнийх нь үнэтэй бараагаа хэрэглэгчдэд худалдахын тулд маш их, бүр маш их хөдөлмөрлөх. Хоёр дахь нь хэрэглэгчид барааг чинь хямд үнээр худалдан авах боломж олгохын төлөө маш их бүр маш их хөдөлмөрлөх. Хоёуланг нь мөрдөж болох ч хоёр дахийг нь авч үзье л дээ.

"Amazon" бол интернетээр бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг дэлхийн том компани. Цахим сүлжээгээр дүүрэн сурталчилгааны ачаар компани алдаршсан. Харин энэ нь Жеф Безосийн тактик байсан юм. Тэгэхдээ тэрбээр нэг их ашиг хүссэнгүй, гагцхүү шинэ зах зээл эзэлж авах, амжилтын төлөө л мөнгө зарсан.

Өрсөлдөгчдөө давахын тулд "Amazon" үнэгүй хүргэлт үзүүлж мөн хэрэв хэрэглэгч түүнээс хямд бараа олсон байвал үнээ хямдруулж байлаа. Энэ нь "Amazon"-д бага ашиг авчирч байсан ч хэрэглэгчдийн нь тоо нэмэгдэж, өрсөлдөгчдөө дампууруулж байв. Хожим 10 жилийн хугацаанд "Amazon"-ы хувьцаа бараг 30 дахин  өсөж, Жеф Безос  өнөөгийн түүхэн дэх хамгийн баян хүн болж Билл Гейтсийг ардаа орхисон юм.

Жеф Безос (Jeff Bezos), "Amazon"-ыг үндэслэгч

8 Жефф Сазерланд (Jeff Sutherland), "Scrum" компанийн тэргүүн, программист

Элдэв зүйлийг март, албан тушаал, цол хэргэм тань зүгээр л хий хоосон зүйл. Та өөрийгөө юу гэж нэрлэдэг вэ, түүгээр л таны тухай, таны ажил үйлсийг ярьж байх ёстой.

Хэдий чинээ л дээд дарга байна, ажлын нарийн учрыг төдий чинээ бага мэднэ. Тэгэхээр удирдагчийн гол зорилго бол олон шат дамжлагатай даргагүйгээр, ажилтнууддаа итгэж, ажиллах таатай орчин, эрх чөлөөг нь хангах явдал юм. Мэргэшсэн чадварлаг ажиллагсад бол дээрээс нь дарга шаардаж, хянахгүй байсан ч өмнөхөө түргэн, чанартай хийчихнэ.

Олон шат дамжлага, хүнд суртлын бүтэц нь компанийн хяналтын хуурмаг дамжлагууд  болоод үнэн хэрэгтээ гойд хийсэн зүйлгүйгээр  цаг нөхцөөж хугацаа алдана, харин ажиллагсад ажилдаа итгэлгүй болж, өөрсдөө санаачилга гаргахаа больдог юм.

Жефф Сазерланд (Jeff Sutherland), "Scrum" компанийн тэргүүн,  программист

9 Уоррен Баффетт (Warren Buffet), Aмерикийн бизнесмэн, хөрөнгө оруулагч

"Ta хэчнээн авьяаслаг, хөдөлмөрч байх нь хамаагүй, зарим зүйл зайлшгүй хугацаа шаарддаг."

Хөгжлийн хамгийн тодорхой, итгэлтэй зам бол өөрийн хуримтлалаа тэвчээртэйгээр нэмэгдүүлэх явдал гэж дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравт ордог, Америкийн хөрөнгө оруулагч Уоррен Баффетт хэлжээ. Өөрийнхөө хуримтлалыг тэрбээр ашигтай хөрөнгө оруулалтаар бий болгосон нэгэн.

Амжилтад хүрэхийн тулд хичээнгүй хөдөлмөрлөхөөс гадна арвич хямгач, бас тэвчээртэй байж зурах нь чухал. Ухаандаа хувьцааны үнэ унаад, худалдаж чадахгүй болоод  ирэхээр л тэвдээд байх хэрэггүй гэсэн үг. 

Уоррен Баффетт (Warren Buffet), Aмерикийн бизнесмэн, хөрөнгө оруулагч

10 Брайан Чески (Brian Chesky), "Airbnb" компанийг үндэслэгч

"Хүүхэд шиг амьдарч, хүүхэд шиг сониучилж, гайхаж бодож сэтгэ. Энэ бол амжилттай бизнесмэн болох гол хэмжүүр. Би хэдийгээр залуу боловч надаас харьцангуй залуу хүмүүс  юу хийж байгааг харахыг хичээдэг."

Бусдыг ойлгох, сониуч зан, бэрх цагт боломж олж харах нь Брайан Ческийн гол чанар. Тэр бусдын нүдэнд таагүй харагдахаас айлгүйгээр эргэн тойрноосоо ямагт суралцаж байхыг хичээдэг нэгэн. Хүүхэд байхдаа тэрбээр хоккей тоглож сураад нойрон дундаа ч түүнийгээ зүүдлэн сэрдэг байж. Зургаар хичээллэж байхдаа зураачдын зургийг хэдэн цагаар суун хуулдаг байсан гэдэг. Сургуулийнхаа спортын арга хэмжээнд оролцохын  тулд цэнгэлдэх хүрээлэнд шөнөөр очиж бэлтгэл хийдэг байсан юм.

Ийм л хичээл зүтгэлээр тэр "Airbnb"-ийг үндэслэжээ. Тэр хэдэн сараар түрээсийн байранд амьдарч, хуулийг өөрчлүүлэх гэж орон нутгийн захиргааныхантай уулзаж, бизнесээ тэгээс эхлэн өөрийгөө болон бусдыг удирдаж, чиглүүлж сурчээ. Өнөөдөр "Airbnb" дэлхийн 191 орны 65 мянган хотод орон сууц санал болгож байна. 40 орчим сая хүнтэй энэ сүлжээ, 25 тэрбум долларын хөрөнгөтэй шүү дээ.

Брайан Чески (Brian Chesky), "Airbnb" компанийг үндэслэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()