Нохой, Гахай жилтний 2018 оны ерөнхий зурлага

2018-02-17, 20:21
43,394

Та бүхэн сайхан шинэлж байна уу? Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Харин өнөөдөр 12 жилийн сүүлийн хоёр "Нохой" болон "Гахай" жилтнүүдийн 2018 оны ерөнхий шинж байдал, тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг хүргэснээр 12 жилийн ерөнхий зурлага дууслаа. Одоо та манай "Сонжоо" булан руу орж дуртай жилийнхээ дэлгэрэнгүй зурлагыг харах боломжтой болж байна.

Нохой, Гахай жилтний 2018 оны ерөнхий зурлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нохой жил

Нохой жилд: 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018 онд төрсөн хүмүүс багтана. 

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Туулай

Аз авчрах өнгө: Улаан, ногоон, чернилэн ягаан

Аз авчрах тоо: 3, 4, 9

Эрүүл мэнд: Ерөнхийдөө тэд эрүүл саруул биетэй байдаг бөгөөд спортоор идэвхтэй хичээллэдэг тул ханиад томуу, харууралт зэрэг жижиг сажиг өвчин тусах магадлал бага. Завгүй ажлын хажуугаар зөв зохистой дасгал хөдөлгөөн хийх нь бие бялдар, сэтгэл санаанд аль алинд нь нөлөөлөх болно. Нохой жилтнүүд мөнгөний төлөө улайран зүтгэдэггүй тул ажил дээрээ ч амьдрал дээрээ ч стресст орох нь бага байдаг.

Тохирох ажил: Нохой жилтнүүд үнэнч шударга зангийнхаа ачаар маш сайн туслагч байж чаддаг. Авсан үүрэг хариуцлагаа ухамсарлан, сэтгэлээ шингээн ажилладаг бөгөөд маш эелдэг. Мөн өөрийн ашиг сонирхлыг үл харгалзан бусдад туслахаас татгалздаггүй учраас хамт олон дотроо нэр хүндтэй байдаг байна.

Нохой жил

5 төрлийн нохой байдаг та аль нь вэ?

 1. Модон нохой

1934, 1994 онд төрсөн нохой жилтнүүдийг модон нохой гэж нэрлэнэ. Үнэнч, итгэл даадаг, бусдад анхаарал халамжтай, тэвчээртэй.

2. Гал нохой

1946, 2006 онд төрсөн нохой жилтнүүдийг гал нохой гэж нэрлэнэ. Ухаалаг, ажилч хичээнгүй, шударга.

3. Шороон нохой

1958, 2018 онд төрсөн нохой жилтнүүдийг шороон нохой гэж нэрлэнэ. Харилцаа сайтай, ажилдаа үүрэг хариуцлагатай. 

4. Төмөр нохой

1970 онд төрсөн нохой жилтнүүдийг төмөр нохой гэж нэрлэнэ. Хуучинсаг үзэлтэй, анхаарал болгоомжтой, бусдад туслахад ямагт бэлэн байдаг

5. Усан нохой

1922, 1982 онд төрсөн нохой жилтнүүдийг усан нохой гэж нэрлэнэ. Зоригтой, өөрийгөө төвчилөн үздэг, хувиа хичээмтгий. 

5 төрлийн нохой байдаг та аль нь вэ?

Харилцааны тал дээр

Тэд өөрсдийн сэтгэл зүрхийг даган амьдардаг. Найзууд болохын тулд тэдний болгоомжтой, анхааралтай зангаас болж та урт хугацаа зарцуулж магадгүй. Гэхдээ нэг найз болчихвол тэд итгэл дааж, үнэнч нөхөр байж чаддаг. Хайр дурлалын хувьд нохой жилтнүүд хэн нэгэнд дурлахдаа маш хянамгай аж. Харин дуралчихвал харилцаагаа үргэлжлүүлэх, хайртдаа үнэнч байхын тулд бүхнээ зориулна. Мөн сэтгэл санааны тогтворгүй байдал нь садаа болох магадлалтай. 

Харилцааны тал дээр

2018 он нохой жилтнүүдийн хувьд

Санхүүгийн байдал:

2018 онд нохой жилтнүүд хэцүү бэрх давааг туулан, үл хөдлөх хөрөнгө, техникийн салбарт хөрөнгө оруулалт хийснээр ашиг орлого олох боломжтой. Нохой жилтнүүд стратегийн бодлогоор ашиг хонжоо олох магадлалтай.

Ажил мэргэжлийн хувьд:

Амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэл тань энэ жилийн туршид идэвхтэй байх болно. Гэхдээ албан тушаал ахихад хялбар байхгүй л болов уу. Бизнес эрхэлдэг нохой жилтнүүдийн хувьд технологи, соёлын салбар илүү нааштай байна. 

Хайр дурлалын тал дээр: 

Хайр дурлал, харилцаа холбоо тогтоохыг ирэх жилжингээ хүснэ. Харин хариулт нь танд таалагдахгүй. Эрэгтэйчүүдэд гайхалтай зүйл тохиолдохгүй ч бүр ор хоосон байхгүй. Эмэгтэйчүүд харин бардам зан, өөрийн аашнаасаа болоод тохиолдсон боломжуудаа алдах болно.

Эрүүл мэндийн хувьд:

2018 он нь нохой жил тул эрүүл мэндийн байдал тийм ч сайн байхгүй. Хөл, гарандаа гэмтэл авах магадлалтай бөгөөд амьсгалын замын тогтолцоондоо анхаарал хандуулаарай. Уур бухимдлаа дарахын тулд ой модоор зугаалах, нуурын эргээр алхах зэргээр дасгал хийгээрэй. 

2018 он нохой жилтнүүдийн хувьд

2 Гахай жил

Гахай жилд: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007 онд төрсөн хүмүүс багтана. 

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Хонь, Бар, Туулай

Аз авчрах өнгө: Цэнхэр, саарал, улбар шар, цагаан

Аз авчрах тоо: 1, 3, 4

Эрүүл мэнд: Ямарваа нэг зүйлийг хэтрүүлэхгүй бол насан туршдаа эрүүл байх төлөвтэй. Оройн хоолонд уригдах, нийтийн үйл ажиллагаанд оролцох давтамж олон боловч хэт их идэх, уух, тамхи татах зэргээс сэргийл. Эрүүл хооллолтоос гадна өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх нь биеийн галбираа хадгалж үлдэх цорын ганц арга юм. Маш чөлөөт сэтгэлгээтэй тул тэр бүр стресст ороод байдаггүй. Ажил ихтэй үедээ хэрхэн тархиа амраахаа мэддэг. Унтах гэдэг тэдний хувьд сэргээш л гэсэн үг. 

Тохирох ажил: Асуудал, хүндрэлтэй байдалд орохоороо бусдын тусламжийг авах гээд байдаг. Үүрэг хариуцлагатай тул хүссэн зүйлээ туршиж үзэхээс айдаггүй бөгөөд шинэ санаа, төсөөлөн бодох чадамж өндөртэй. Энтертэйнэр, эмч, малын эмч, интериор дизайн чиглэлээр явбал зохимжтой. 

Гахай жил

Гахай жилтнүүдийн зан араншин

Гахай жилтнүүд нь хичээнгүй, өглөгч, нинжин сэтгэлтэй хүмүүс аж. Тэд анхаарлаа төвлөрүүлэхдээ маш сайн бөгөөд зорьсон зүйлдээ хүрэхийн тулд бүх хүчээ дайчлан ажилладаг. Бусдаас нээх их тусламж хүсээд байдаггүй ч санал болгох юм бол татгалзаад байдаггүй. Тэд бусдын арга залийг сэжиглэдэггүй тул хуурагдах нь элбэг. Ерөнхийдөө асуудал тулгарахад тайван байж чаддаг төдийгүй ямар ч хүнд асуудлыг нухацтай, анхааралтай байж шийддэг. Авсан ажлаа үүрэг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэдэг. 

Гахай жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Гахай жилтнүүд олон нийттэй харилцах дуртай байдаг тул тийм ч их санаа зовох шаардлагагүй. Үнэнч шударга байдал, саруул ухаантай тэд жижиг сажиг зүйл дээр сэтгэлээ чилээгээд байдаггүй. Нөхөрлөлийг хүндэтгэж үздэг бөгөөд маш онцгой тохиолдол биш л бол найзуудаасаа хэзээ ч урвахгүй. Харин хайр дурлалын тал дээр хамтрагчдаа үнэнч бөгөөд хайж явсан хүнээ олох юм бол удаан хугацаанд харилцаа тогтоодог. Гэхдээ харилцааны асуудлаас болж хайр сэтгэлийн тал дээрх асуудлаа зохицуулж чаддаггүй. Хэрвээ та гахай жилтэнтэй удаан хугацааны харилцаа хүсэж байвал шударга, илэн далангүй байж, түүний дотоод сэтгэлийг мэдэх гэж оролд. 

Харилцааны тал дээр

5 төрлийн гахай байдаг та аль нь вэ?

 1. Модон гахай
1995 онд төрсөн гахай жилтнүүдийг модон гахай гэж нэрлэнэ. Сайхан ааш зантай, дур булаам, өглөгч, зоригтой хэдий ч ядаргаатай.

 2. Гал гахай

1947 болон 2007 онд төрсөн гахай жилтнүүдийг гал гахай гэж нэрлэнэ. Нэр хүндэд дуртай, шаргуу ч тэвчээргүй. 

3. Шороон гахай

1959 онд төрсөн гахай жилтнүүдийг шороон гахай гэж нэрлэнэ. Бусадтай харилцаа тогтоохдоо хялбар, найз нөхдөдөө нэр хүндтэй, цаг баримталдаг. 

4. Төмөр гахай

1971 онд төрсөн гахай жилтнүүдийг төмөр гахай гэж нэрлэнэ. Өргөн цар хүрээтэй сэтгэдэг, бусдад туслах чин хүсэлтэй.

5. Усан гахай

1983 онд төрсөн гахай жилтнүүдийг усан гахай гэж нэрлэнэ. Эелдэг, үүрэг хариуцлагатай, даруухан боловч амьдрал дээр субъектив байр суурьтай. 

5 төрлийн гахай байдаг та аль нь вэ?

2018 он гахай жилтнүүдийн хувьд

Санхүү:

Хууль санхүүгийн байгууллага, дарга нартайгаа харьцаж байхдаа мөнгө алдахаас болгоомжил. Ямар нэг лотерей, мөрийтэй тоглоом зэрэг зүйлд оролцох хэрэггүйн дээр өндөр эрсдэл дагуулсан хөрөнгө оруулалтаас татгалз. Боломжоо алдахгүйн тулд хичээнгүйлэн ажиллавал ашиг хонжоо олох болно.

Ажил хэрэг:

Даргатайгаа зөрчилдөөнтэй байх тул албан тушаал ахихад хүндрэл учирч, ажил дээрээ дарамт мэдэрнэ. Хувиараа бизнес эрхэлж байгаа бол хуулийн байгууллагатай орооцолдох, торгууль төлөх бололтой. Гэхдээ, дулааны эрчим хүч, ашигт малтмалын салбарт ажиллаж байгаа бол үр дүнтэй байх бөгөөд үл хөдлөх хөрөнгөний асуудлаар ашиг сонжоо хараад хэрэггүй.

Хайр дурлал:

Эмэгтэй гахай жилтнүүдийн хувьд мөрөөдлийн залуутайгаа учирна. Ар гэрийн амьдрал сайн ч зөрүүд, нууцлаг нэгэн байх болно. Та түүнтэй арга хэмжээ, үйл ажиллагааны үеэр учирна. Эрэгтэй гахайнуудын хувьд харилцаагаа гүнзгийрүүлэхийн тулд мөнгө үрэх шаардлагатай. Харин хайртай бүсгүй тань дотоод мэдрэмжээ нуух бөгөөд та өөрийн мэдрэмжээ ил гаргаж хэлж байгаарай. 

Эрүүл мэнд:

Амархан өвдөх гээд байх бөгөөд нэгхэн удаа эмчилгээ хийлгээд зүгээр болчихгүй. Гэхдээ ямар ч өвчин байсан онц ноцтой байхгүй тул санаагаа амраа. Ууланд авирах, адал явдалтай үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй. Ой мод, нуур устай газар алхаж, зугаалахад тохиромжтой. 

2018 он гахай жилтнүүдийн хувьд

БУСАД ЖИЛҮҮД:

Бич, Тахиа жилтний 2018 оны ерөнхий зурлага ~

Морь, Хонь жилтний 2018 оны ерөнхий зурлага ~

Бар, Туулай жилтний 2018 оны ерөнхий зурлага ~

Луу, Могой жилтний 2018 оны ерөнхий зурлага ~

Хулгана, Үхэр жилтний 2018 оны ерөнхий зурлага ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()