Энэ бүсгүй юу хийдэг вэ?

Бид өмнө нь та бүхэндээ сувилагч хийдэг үзэсгэлэнт бүсгүй, цагдаагийн ажилтан охин гэх мэт маш олон сонирхолтой тааврыг таалгаж байсан билээ. Тэгвэл энэ удаад бид та бүхэндээ Киргиз гаралтай халуухан бүсгүйг танилцуулахаар шийдлээ. Найз нөхөд, гэр бүлээрээ түүнийг юу хийдэгийг хамтдаа таагаарай.

Энэ бүсгүй юу хийдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Холимог тулааны дэлхийн хамгийн том, тэргүүлэх байгууллага бол "Ultimate Fighting Championship" (UFC) юм. Анх 1993 онд байгуулагдсан уг холбоонд олон зуун шилдэг тулаанч харьяалагддаг бөгөөд олон жилийн турш эрчүүд нь анхаарлын төвд байсаар ирсэн. Гэвч 2012 онд "UFC"-ийн ерөнхийлөгч Девид Уайт () октагоны дэвжээнд эмэгтэй тамирчдыг гаргах шийдвэр гаргаснаар холимог тулааныг сонирхох үзэгчдийн тоо эрс өссөн юм. Энэ шийдвэрийн ачаар олон  шилдэг эмэгтэй тулаанч эрчүүдээс дутахгүй ур чадвар, авьяастай гэдгээ харуулж чадсан билээ. Энэ үүднээс өдгөө холимог тулааны урлагийн шилдгүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох болсон Валентина Шевченког та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. 

Валентина Шевченко 1988 онд ЗХУ-ын бүрэлдэнхүүнд байсан Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо төржээ. Тэрбээр бага наснаасаа тай боксоор хичээллэн эхэлсэн бөгөөд 12 насандаа тэмцээнд оролцож 22-той өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулан түрүүлж байжээ. Валентина Киргизийн кино урлагын сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгссөн ч 2007 оноос мэргэжлийн тулаанчийн замналыг сонгосон байна. 

Өмнө нь Азийн “K-1” холбооны хагас хөнгөн жингийн аварга болж байсан Валентина Шевченко эдүгээ "UFC" холбоонд харьяалагдаж буй. Хиргис гаралтай бүсгүй дэндүү сайн тулаанч учраас "2015" онд "UFC"-ийн удирдлага түүнийг холбоондоо элсүүлж, гэрээ байгуулахад хүрсэн билээ.

Тай боксын хар бүстэй Валентина Шевченко өдгөө 16 удаагийн муай-тай-ийн дэлхийн аварга хоёр удаагийн холимог тулааны урлагийн аварга, гурван удаагийн кик-боксын дэлхийн аварга болж байсан бөгөөд өдгөө "UFС"-ийн хөнгөн жингийн номер нэг тулаанч гэсэн алдрыг зүүгээд байна. Тиймээс ч олон хүмүүс түүнийг орчин цагийн хамгийн хүчирхэг эмэгтэй тулаанч гэж үзэх болсон.

Бүх л өрсөлдөгчөө ур чадвар, техник, хурд хүчээр илт илүүрхэн ялсаар ирсэн түүнийг хөгжөөн дэмжигчид нь "Бууны сум" гэж хочилдог бөгөөд цаашид ч холимог тулааны дэвжээнд босоо байна гэдэгт итгэлтэй байдаг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()