Яг одоо бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй нүүр будалтууд

Өдөр хоног өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг зүйл бол нүүр будалтын трэнд билээ. Хэдхэн хоногийн өмнө трэнд болж, эмэгтэй хүн бүрийн шуурч байсан будалтууд өнөөдөр хоцрогдож, мартагдахыг үгүйсгэхгүй. Тэгвэл бид та бүхэндээ трэнд байхаа больж хуучирсан болон тэдний байр суурийг эзэлж, моодонд орж байгаа будалтуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Яг одоо бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй нүүр будалтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Арьсны өнгө

Өнгөрсөн жилүүдэд алдарт Ким Кардашианы тогтмол ашигладаг нүүр будалт түгэн дэлгэрээд байсан. Энэ нь нүүрээ ямар ч өө сэвгүй харагдуулахын тулд хэт их крем, энгэсэг, гэрэлтүүлэгч, сүүдэр, хацар өнгөлөгч зэргийг түрхэн ашиглаж байсан бөгөөд бүсгүйчүүдийн өхөөрдөм төрхийг өөрчилж, хүчирхэг эмэгтэй мэт харагдуулж байсан юм. Харин одооноос энэхүү төрлийн нүүр будалт халаагаа өгч, хоцрогдох болсон байна. Учир нь охид бүсгүйчүүд нүүрний өө сэвээ олон давхар крем энгэсэгээр хучиж, хэт хиймэл харагдахаас залхаж байгаа юм.

Харин тэдний хүсэлтэнд нийцүүлж, өө сэвийг сайн дарах атлаа илүү натурал харагдуулах крем, энгэсэгнүүд ар араасаа үйлдвэрлэгдэн гарч байгаа юм. Тиймээс манай бүсгүйчүүд ч мөн өө сэвээ дарах гэсэндээ хэт зузаан будаж, суурь тавихаас татгалзаж, дэлхийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй хөл нийлүүлэн алхаарай. 

Хэрэв та анзаарч байвал өдөр ирэх тусам хэт төгс, будмал төрхнөөс илүүтэй натурал, будаг багатай төрх трэнд болж, энэ нь эрчүүдийн сонирхолд ч нийцэж байна. Үүнээс гадна таныг өөртөө илүү итгэлтэй харагдуулна гэдгийг бүү мартаарай. 

Арьсны өнгө

2 Хөмсөг

Саяхан долгиолсон хэлбэртэй хөмсөг, нүдний будалт дэлгэрч, маш олон охид ч үүнийг туршиж үзсэн болов уу? Гэхдээ энэхүү будалтыг өнөө цагийн гол трэнд хэмээн ташаа ойлгож болохгүй. Энэ нь зүгээр л олны анхаарлыг татаж, нэг хэсэг шуугиулсан төдий юм. Харин яг одоо трэнд болж байгаа хөмсөгний будалт бол мөн л натурал буюу маш хөнгөн будалт аж. Ердөө л хэлбэрээ тодорхойлж, хоосон хэсгүүдийг нөхөж, уусалттай будахад хангалттай

Хөмсөг

3 Сормуус

Бид сормуусаа аль болох уртасгаж будан, дэрвийлгэж, гоо сайхан байдалдаа анхаардаг. Харин яг одоо трэнд болж байгаа сормуус бол урт атлаа дэрвэгэр юм. Гэхдээ хэт хиймэл гэдэг нь мэдэгдэх өтгөн, урт сормуусаас татгалзаарай. Хэрэв та богинохон сормуустай бол, сормуус суулгуулах эсвэл наах аргуудаас сонгож болно. Хамгийн гол нь өөрийн төрхөндөө тохирохуйц урттай сормуус сонгохоо мартуузай.

Сормуус

4 Уруул

Хэрэв та санаж байгаа бол сүүлийн жилүүдэд матте болон тод өнгийн уруулын будагнууд трэнд болж байсан. Харин одоо бол зөөлөн өнгөтэй, уруулыг илүү дур булаам харагдуулахуйц будалтууд трэнд болж байна. 

Уруул

5 Цэнхэр өнгө

Энэ жилийн тухайд царай төрхийг улам бүр тодотгох цэнхэр өнгө трэнд болж байгаа. Гэхдээ энэ нь моодноос хоцрогдох цаг нэгэнт болжээ. Харин тэнгисийн цэнхэр өнгө үүний байр суурийг эзэлж, охидын нүүр будалтанд түгээмэл ашиглагдах болсон аж. 

Цэнхэр өнгө

6 Смөүки будалт

Охидын дуртай смөүки будалт хэдийн хоцрогдож, үүний оронд "cat eye" түгэн дэлгэрч эхэллээ. 60-аад оны онцлох трэнд байсан тус будалт нь эмэгтэй хүнийг улам бүр халуухан, гал цогтой харагдуулдаг. Та ч бас энэхүү нүүр будалтыг туршиж үзээрэй. 

Смөүки будалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()